Saturday, February 12, 2011

Онол номер 1

Олон жил анзаараад явах нь ихэнх лесбиян хүмүүсийн зүүн нүд нь том, харин гей залуусын баруун нүд нь том байдгийг хэдэн жилийн өмнө би анзаараад хэн нэгэн хүнтэй танилцахаараа заавал нүдний харьцааг нь анзаарч хардаг болсон. Ихэнхдээ тийм байдаг ч бас тэр дундаа нарийн зүйл нь гэвэл ихэнхдээ эрчүүдийн дунд ажилладаг, өөрсдөө нэлээд эршүүд butch маягийн лесбиянуудын баруун нүд бас том байдаг. Харин эмэгтэйчүүдтэй ихэнхдээ ажилладаг, эмэгтэй энергийн ойр хавьд илүү байдаг гей залуусын зүүн нүд том байх жишээтэй.

Эллен Дэженерисийг аваад үзье. 2008 оны 8-р сарын 17-нд Пооршатайгаа гэрлэсэн Эллен ЛГБТ хүмүүсийн бахархалын нэгэн бэлэг тэмдэг болсон дайк эмэгтэй. Гэвч түүний баруун нүд нь илүү том. Учир нь телевизийн ертөнцөд ихэнхдээ маш өрсөлдөөнтэй, өөрийнхөөрөө зөрөхөөс нааш юунд ч хүрдэггүй ертөнц. Цаашлаад түүний шоуг амилуулдаг продюсер, оператор, найруулагчид нь ихэнхдээ эрчүүд. Тэгээд л түүний баруун нүд нь том.

Харин алдартай гей хүмүүсээс зүүн нүд нь илүү том хүмүүс бас байдгийн нэг нь Марк Жейкобз, алдартай загвар зохион бүтээгч. Загварын ертөнц бол эмэгтэйчүүдийн энергээр дүүрэн шүү дээ. Өдөржин эмэгтэйчүүдтэй ажиллана, гэртээ нөхөр (тэр хоёр 2008 онд мөн гэрлэсэн) Лоренцо Мартонедээ очно, Лоренцо эгээ бол эгээ.

Стрэйт хүмүүсийн хувьд миний онол тийм ч сайн тохирохгүй байх магадлал ихтэй. Гэхдээ л стрэйт гэж эхэндээ бодсон ч, нүдээр нь байж магад гэж бодсон хүмүүс ЛГБТ болж таардаг шүү, хааяа. Мэдээж гэхдээ энэ бол зөвхөн Анараагийн олон онолын нэг нь л шүү дээ. (Анх www.lgbtcentre.mn вэбсайтад 2010 оны 6-р сарын 3-нд гарсан.)

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...