Friday, February 11, 2011

Бухимдал

Өөрийнхөө амьдралдаа, өөртөө, өөрийн төрсөн бие, төрсөн биеэ бүрэн дүүрэн хэзээ ч хүлээн зөвшөөрч чадаагүйдээ, өдийг хүртэл хэн гэдгээрээ бүрэн чөлөөтэй амьдарч чадаагүйдээ, амьдралын нугачаанд адсага болж хувирсан аашиндаа бухимдана. Яагаадыг мэдэхгүй ч арван хоёр жил болоод орвонгоороо эргэж, хамгийн үнэт зүйлсээ алддаг нь хэм хэмжээ болсон амьдралдаа бухимдана. Зарим эксүүдэд бухимдана. Харалганд нь бухимдана. Хульчгарт нь, худалчид нь бухимдана. Хайртай гэж одоо ч хүртэл хэлдэг хэрнээ тэр үедээ ч, одоо ч хайрлаж чадаагүй заримд нь бухимдана. Дахин дахин худал хэлсээр байгаад нь үхтлээ бухимдана. Нэг экс нь саяхан салбартаа л хамгийн том шагнал авч. Авъяастай. Гэвч худал хэлсэн хэвээр, хэн гэдгээ нуусан арчаагүй өрөвдмөөрт нь бухимдана. Тэнэг зүйлд бухимдвал тэнэгээ гайхуулах гэдэг. Гэхдээ өөрт минь зөв гэж бодогдсон зүйлд бухимдвал би өөртөө цэцэн, бусдад тэнэг үү? Зөв буруугийн туйлын шалгуур байна уу? Эцэстээ тэнэг цэцэн яг адил бус уу? Бухимдал үргэлжилнэ...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...