Tuesday, February 22, 2011

Бурхад нойрссоор...

Сэтгэлээр гэгээлэг ч бай, уйтай ч бай, хааяа зав гарахаар найз гэж тооцдог үнэхээр бишрэм авъяастай Нарангийн си-ди-нуудыг сонсоно. Цаг 19 өнгөрсөн ч ажил дээрээ нэг зүйлд уягдаад суухдаа олон сар жилийн дараа найзынхаа таван хэл дээр гаргасан монгол си-ди-г нь сонсч суув. Наранг хүмүүс эршүүд зантай, тас түсд нь лесбиян гэж мөн их шуугьсан даа, гэвч энэ олон жил би лав тэрнээс нэг ширхэг ч лесбиян энерги мэдэрч байгаагүй. Үнэхээр л өөрийгөө урлагт зориулсан нэгэн. Энэ сонсч буй си-ди дээр нэг дуу миний хамтран бичилцсэн гэдэг нэрээр явдаг ч үнэндээ Нисванисын Амгаагийн Наранд өгсөн шүлгийг нь л би янзласан царайтай. Тасархай үгтэй.

Бурхад нойрсож байна
Зүүдэнд нь бид амьдарч байна
Энэ орчлонгийн гэрэлт амьдрал
Бурхадын гүн зүүд юм
Бурхадын гүн нойр юм
Битгий үхээч хүсэл мөрөөдөл минь
Хайр намайг шатааж байна
Бусдын адил би уйлдаг ч
Сэтгэлээр хэзээ ч унахгүй
Итгэлээр бас гэрэлтэнэ
Диваажинд бороо зүсрээ юу?
Бурхад ч бас уйлдаг юм болов уу?
Биднийг зүүдлэн байгаа гэгээн бурхад
Биднийг өрөвдөн хайрлахдаа уйлаа юу?
Гэвч бүх зүйл улиран одно
Нулимс шаналал бас хайр ч тэр
Мөнх юм байдаггүй, бүгд хоосон
Энэ бүхэн зүүд юм шүү
Бурхадын гүн зүүд шүү

Бурхад нойрссоор... Бид бидэрсээр. Шаналал, зовлон, айдас, гутрал, баяр хөөр, хайр дурлал, аз жаргалдаа бялхсаар, бидэрсээр...

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...