Wednesday, March 30, 2011

Пүгийдээ

"Sergei - 2007-06-29 01:42:25 Sain uu and mini, Chamdaa zakhia bichelgui khichneen ch ikh udaav de, chi bid khoyor uulzaad kheden ch jil boloov de, ankh Z chamtai taniltsuulakhad, bid ali khediine ee, taniluud met sanagdaj bilee.

Chamaaraa bakharkhaj, khichneen khund chamaigaa dursan suudag gej sanana. Chi bid khoyor uursdiin amidralaa khuuj, khoyul jargaltai baikh gej ter jargalaa irej yavsan.

Minii andiig khairalj yavdag tuuniig chini bi bas cham shig khairaldag yum shu. T-d zoduulchikhaad khairtiind chini sain neg uilj avaad, khairt chini namaig emnelegt uzuuleed, daraa udur ni Beijing garsan da.

Beijing-d ter uyed naiz ni khairtaigaa uchraad baisan uye shu de. Bid Beijingiin barag gants ni gej khelj bolmoor Destination barand taaraad ter tsagaas khoish neg negneesee salaagui yum. Khachin shu tuuniig nad deer ireed yavakhgui bi cham deer irej amidrana gekhed ni, za bolij uziye, ungursun uu dunguj martaj yadarch baikhad. Gej bodson khernee ugui gej chadaaguisen. Tegeed l ene khairiin zurluguu dagsansan. Ternees khoish barag l 5 jil boljdee.

KHichneen ikh az jargaltai baisan uye ve, kherev duusakh tsag ni irsen bol duraaraa bolog de, ankh uchirsanaas khoish khichneen ch ikh sain muug uzev de. Khamgiin aimshigtai ni, tuunguugeer amidarch chadakhgui met sanagdaad, tiim ikh khairtai baikh chini l khamgiin aimshigtai zuil yum baina.

... by Sergei to my dearest ONA"

Миний дэндүү сайн найз Пүрэвбаатар чи минь зуурдаар бурхан болоод арван таван сар болж. Чамайг энэ насныхаа үйлийн үрийг дуусгаад бурханы оронд одсоныг сар хагасаар оройтож сонссон тэр өдөр би ямар их гаслан уйлан хайлсан бэ. Бас ээжтэй чинь уулзаж, чиний зургийн өмнөх зулыг харах хүртлээ итгээгүй... Чиний монголдайк дээр бичиж үлдээж байсан зүйлийг сая уншаад нулимс дахин урсана. Бурханы оронд морилон суугааг чинь мэдсээр байж, амиа бодсондоо, найзаа алдсандаа, дахиж чамайг харахгүйдээ, насандаа хэрсүү, дэндүү ухаалаг, өөрийгөө олох гэсэн эрэл хайгуул хийсэн гүн ухаантны яриаг чинь сонсохгүйдээ, баяр жаргал, зовлон гунигаа хуваалцахгүйдээ би гаслана.

Энэ жил чи минь амьд байсан бол дэндүү сайхан нөхөрлөсний арван жил болох байлаа. Чи минь амьдралын олон нугачаанд гэрэл гэгээгээ нэг ч ширхэг алдаагүй хүүхэд байсан, би бүгдийг санаж байна. Чи дөнгөж арван естэй, би ч бас нэг их ах биш ч бас л чамдаа амьдрал, сайн муу, хүний мөн чанарыг ялгаж сурах талаар зааж өгч байдаг билээ. Ямар бат зүрх вэ дээ. Амьдрал хайр, бас жинхэнэ нөхөрлөл дээр тогтдогийг би чамтай нөхөрлөсөн он жилүүдэд дэндүү сайн мэдэрдэг байсан. Надад чам шиг бас нэг сайн гей найз байсан, чамд ярьдаг байсан даа, Пратаб гэж, гэвч олон мянган километр хүмүүсийг холдуулдаг. Харин чи бид хоёрыг хүний ба бурханы харгуй салгасан.

Чи бид хоёр их адилхан байсан даа. Ухаангүй дурлаж хайрладаг. Чи хэдэн ч найз залуудаа зүрх сэтгэлээ эмтлүүлэв, би ч мөн хэдэн эмэгтэйчүүдэд зүрх сэтгэлээ байдаг бүгдтэйгээ өгчөөд хариуд нь хайрын эмтэрхий олж аваад, түүнийгээ нандингадаг байв, жинхэнэ ханийнхаа өмнө хамт байсан тэр эмэгтэйн гарын шүүс болж, цус нүж, нулимсандаа хутгалдаж байв... Гэсэн ч хамгийн аймаар нь хайртай хэвээр байдаг байсан. Дэндүү их хүнийг хайрладаг байжээ дээ. Ядаж найз нь одоо жинхэнэ ханьдаа сэтгэл зүрх амьдралаа зуун тавин хувь бүгдийг нь зориулаад, нэг өдөр ч харамсалгүй, өглөө бүр аз жаргалын дээдээр дүүрэн сэрдэг. Чамд минь ч энэ жаргал хэдхэн ч гэсэн жил байсан.

Өнгөрсөн жил ээжтэй чинь анх удаа уулзаад чи миний тухай ээждээ, эгч нартаа зөндөө их ярьдаг байсныг, миний жишээгээр ээждээ зориг шулуудан бас л 19 насандаа өөрийгөө гей гэж хэлээд, ээж чинь чамайг эмчлүүлнэ гэж ярьж байсныг чиний биш, ээжийн чинь амнаас сонсохдоо би чамайг дэндүү сэтгэлийн хаттай хүүхэд байсныг дахин мэдэрсэн. Хамгийн сүүлд чамайг харсан маань хань бид хоёр Брандт та хоёртой хамт 2009 оны 2-р сарын дундуур уулзсан тэр орой байсан. Чи минь Монголдоо 2008 оны 8-р сард эргэж ирээд, бясалгалдаа гүн орж, биднийг уулзахаас өмнө хэдхэн долоо хоногийн өмнө авшиг авсан гээд, Чинхайтай телеконференс хийсэн гээд дун өвлийн хүйтнийг ажрахгүй, курткээ байдгаар нь дэлгэж аваад надад загнуулж байсан. Харин гадны хувцсаа тайлан суухад чинь би чамайг гэрэлтэж байгааг чинь олж хараад ямар их баярласан бэ.

"Миний найз" гэж би чамаараа ямар их бахархдаг байв, одоо ч яг хэвээр. Алтан савыг чинь нээлгэхэд чамайг бурханы оронд одсон гэж шууд хэлсэн гэсэн. Дахин хүн төрөл олохгүй гэж. Чи бид хоёр хоёулаа дахин энэ эмгэнэлт ертөнцөд хүн төрөл олохгүй, нирваан дүрийг олох тухай ярьдаг байсан даа. Чи минь нирваан дүрийг олсон, харин найз нь энэ дэлхийд хүлээстэй хэвээр. Үйлийн үр, хийх зүйл, хайр дуусаагүй байгаа юм байлгүй. Пүгий минь, бид амьдарсаар л. Харин хүний амьдрал утга учиртай байх ёстой гэж чи бид хоёрын хатуу бат итгэл найзынх нь хувьд хэвээрээ. Сайнтай муутай ЛГБТ ах эгч дүүсийнхээ төлөө сайхан нөхөрлөсөн хэдэн хүн, ханьтайгаа зүтгэсээр. Чи намайг дээрээс хардаг бол надаараа бас бахархаж болноо. Найз нь үнэнээр үхэр тэргээр туулай хөөж яваа хүн дээ.

Чамайгаа дурссаар, эмгэнэсээр байгаа А, Р хоёр нь. (Анх www.lgbtcentre.mn вэбсайтад 2010 оны 6-р сарын 14-нд гарсан)

PS: Намайг нүд анихад ингэж намайг санан санагалзах, сэтгэлийн гүнээсээ эмгэнэх найз надад бий юу гэж бодож суув. Хүний зөвхөн гаднах илрэл болох ааш зангаар шинждэг монголчууд шүү дээ бид. Намайг "адсага" гэж ихэнх хүмүүс боддог тул лав ингэж бичих хүн байхгүй. Найзуудынхаа ихэнхийг өөрийн ертөнцөөсөө хорьж, ертөнцдөө оруулаагүй болохоор бас тэднийг буруутгалтай биш. Биш ээ, арай өөрөөр хэлье. Оруулсан ч нөгөөдүүл нь "Би" гэдэг ертөнцийг алмайран харж харж, нүдээ хялайтал гөлөрч гөлөрч, сүүлдээ толгой нь эргээд буруу тийш харсан гэвэл үнэнд дөхөх юм байна. Хөөрхий ганц хоёр экс л юу юм гэхээс. Гэхдээ эксүүд найзууд биш болохоор бас арай л биш юм аа. Миний хувьд хэдэн жилийн өмнө эхэлсэн худал уйлагнагч, бөгс долоогч гуншигнагсдыг жинхэнэ найз нөхдөөсөө ялгах салгах үйл явц явагдсаар л... Одоо тэгээд ганц хоёр юм үлдэж байна уу, үгүй юутэй л байх шив :) Гандан буурахгүй ээ (2011/4/1)

Tuesday, March 29, 2011

"Disloyal and untransparent"

Хүн амьдралдаа олон зүйл сонсоно доо. Гэхдээ л намайг "disloyal and untransparent" гэж гөрдөнө гэж ер бодсонгүй. 2-р сарын 13-нд блогтоо бичсэн зүйлийг бүсийн төвийнхөн  намайг "амарсан" үеэр олж уншсан юм биз. Өчигдрийн минь "Хоёр хүнийг АТГ-аас дуудсан байхад зөвхөн Эрдэнэбулганыг дуудсан мэт хариуг яагаад өгсөн бэ?" гэдгийн хариу юм биз, нөгөө үгээр хэлвэл. Дарга бид хоёрын 09:12-09:15 минутын хооронд болсон яриаг сийрүүлвэл.

"Тэр блогийг чи бичсэн үү?"
"Би хүн амын дансанд байдаг бүтэн нэрээрээ нээсэн блогт өөр хүн юм бичих үү?"
"Чи тэрийгээ өвөр монголын вэбсайтад тавьсан уу?" 
"Надад тэгэх шаардлагагүй."
"Чи болсон явдлыг бичсэнээрээ байгууллагад туйлын үнэнч бусаа харуулж, НҮБ-ыг бай болголоо. Чи бидэнд үүнийг бичиж тавьсан гэдгээ яагаад хэлээгүй вэ?" 
"Хэллээ гээд яах вэ? Угаасаа хүн бүр миний блогийг унших боломжтой. Энэ бол нээлттэй блог. Эцсийн дүндээ болсон үйл явдалд хариу өгөх ёстой гэдэг байр сууринаас би 2009 оноос хойш хандсан. Гэтэл өнөөдөр 2011 оны 3-р сарын 29. НҮБДДКГ ямар ч арга хэмжээ авахгүй байсан учир би өөрийн аюулгүй байдал, эхнэрийнхээ аюулгүй байдал, ЛГБТ олон нийтийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд бичсэн. Та нар хэт үндсэрхэг үзэлтнүүдийн тухай бодит мэдээлэлгүй байсан. Бодит мэдээллийг энд тэндээс цуглуулж өгөөд байхад та нар ямар ч арга хэмжээ аваагүй учир би өөрийнхөө зүгээс чадах зүйлээ хийхээс өөр аргагүй болсон."
"Чамтай өөр ярих зүйлгүй. Энэ удаагийн бүх уулзалтад би ганцаараа эсвэл Эрдэнэбулгантай явна. Чи НҮБ-д туйлын үнэнч бусаа харууллаа." 
"Би бөгс долоодоггүй. Байгаа зүйлийг байгаагаар нь хэлдэг хүн. Байгууллагад үнэнч бус гэснээс НҮБ-ын дээдлээд байдаг эрх тэгш байдал, үл ялгаварлан гадуурхах зарчмыг харин та нар үл хайхардаг юм биш үү. Миний үнэт зүйлс хүн төрөлхтөний үнэт зүйлс. Харин таны хэлээд байгаа "байгууллагадаа үнэнч бус" гэх мэт бол байгууллагын үнэт зүйл биз."

За ингээд маргааш нөгөөдөр, ирэх долоо хоногоос "Нямдоржийн Анарааг ажлаас нь халтугай" гэсэн зарлиг ирэх юм биз. The thing is he got it all wrong: I am an extremely loyal person, and extremely transparent because my integrity is all I have in life.

Monday, March 28, 2011

Дуусашгүй...

Нэг их сайхан сэтгэлтэй, баяр хөөртэй амьтан ажил дээрээ 9:05 гээд орж ирсиймаа. Тэгсэн урдаас манай бүсийн төвөөс Авилгатай тэмцэх газарт өнгөрсөн Баасанд буюу 25-нд явуулсан захиаг нь хараад явахаасаа өмнөх бухимдлынхаа уур амьсгалд шууд шидэгддэг байна шт. 3-р сарын 3-ны өглөө Монголоос гараад явсны минь яг дараа намайг болон хамт ажилладаг залууг маань Авилгатай тэмцэх газраас 3-р сарын 4-нд ир хэмээн зарлан дуудахаар дуудаж л дээ. Нөгөө л өвөр монгол залуугийн асуудлаар. Би яах вэ, Нью Йоркт "амарч" байгаа нэрээр ЛГБТ төвийнхөө ажлаар явж буй хүн тул юу ч л хэлсэнгүй, бүсийн төвийнхөн юу гэхийг нь харин алсаас ажиглаж байв. 4-нөөс хойш 21 хоноод хариуг нь 25-нд явуулсан юм  байна л. Хариундаа зөвхөн хамт ажилладаг залууг дуудсан мэт, зөвхөн түүний өмнөөс тайлбар тавьсан захиаг Гадаад явдлын яаманд өгүүлсэн байх юм. Үнэн fucking incredible! Deep breath... In... Out... One more time: deep breath... In... Out...

ЛГБТК хөдөлгөөн, НҮБ, АНУ гэх мэт

ЛГБТК (Л - лесбиян, Г - гей, Б - бисексуал, Т - трансжендэр, К - күийр (бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийг тогтсон зүйл хэмээн ойлгодоггүй жендэр судлалд үндэслэсэн онол ба амьдралын хэв маяг. Хүмүүс санаж байвал Цэнхэр тэнгэрийн цаана гэж үзэсгэлэнд хадагт хөргөө авахуулсан хүмүүсийн дунд “бэлгийн чиг баримжаа: лесбиян, хүйс: күийр” гэсэн нэгэн хүн байсан даа)) эрхийн хөдөлгөөн үүссэн анхны орон болох АНУ-д Заяа, Анараа хоёрын явсан томилолт амжилттай боллоо. Олон ЛГБТК байгууллага, эсвэл ЛГБТК хүмүүсээр манлайлуулсан байгууллагуудаар орж, санал онол солилцон оюун ухаанаа, сэтгэл зүрхээ сэргээн ирэв. Төвийнхөө хийж буй үйл ажиллагааг улам өргөжүүлэх, хөтөлбөрүүдээ нарийсгах, залуу ЛГБТК манлайллыг хэрхэн бий болгох талаар олон зүйл төлөвлөн ирлээ. Мэдээж энэ болгоноо та бүхэнтэй уулзалдан хуваалцаж, санаа бодлуудыг чинь сонсох хэрэгтэй байна.

АНУ-д явж байгаад амьдралдаа хэзээ ч сонсохгүй байх гэж бодсон зүйлээ сонссон нь Монгол Улс минь НҮБ-ын Ерөнхий чуулганаас 3-р сарын 22-нд ЛГБТ хүмүүсийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр гадуурхах, ЛГБТ хүмүүсийг хүчирхийлэхийн эсрэг НҮБ-ын Тогтоолд Монгол Улс нэгдсэн явдал байв. Үүнийг бидэнд 22-ны өглөө 10 цагт Төрийн департаментын Мира, Шейн, Том нар мэдэгдэж бараг л уйлуулахыг минь шахсан. Энэхүү 85 орон, 100 гаруй төрийн бус байгууллагынхны нэгдсэн Ерөнхий Чуулганаас гарсан тогтоол нь ЛГБТ хүн болж төрсөнөөрөө дэлхийн аль ч өнцөг булан дах ЛГБТ хэн боловч хүчирхийлэлд өртөх ёсгүйг анх удаа глобал улс төрийн хэмжээнд тунхагласан явдал болсон юм. Монгол Улс маань энэхүү тогтоолд нэгдсэн нь Монголын ЛГБТ хүмүүс эрх тэгш амьдрах, цээж дүүрэн амьсгалах, нийгмийн бүтээлч, хувь нэмрээ оруулагч жинхэхэ ёсоор хүндэтгэгдсэн ИРГЭД мөн болохыг Монгол Улс маань дахин бататгасан явдал болсон юм. Түүхэн мөч. 2007 оны 3-р сараас эхлээд “ЛГБТ хэмээх нэртэй ч байж болохгүй” хэмээн биднийг ТББ-аар бүртгэхгүй байсан гурван дөрвөн жилийн өмнөхтэй өнөөдрийг харьцуулахад газар тэнгэрийн ялгаа. Одоо л "Эх орон минь намайг хүн гэж үздэг" гэж хэлэх хэмжээнд энэ богино хугацаанд очсонд би бахархан сууна. Бахархахаас ч өөр аргагүй.

АНУ-ын Вашингтон болоод Солт Лэйкд холбооны улс ба мужийн хэмжээний улс төрийн хүрээнд ЛГБТ хүмүүсийн эрх тэгш амьдрах, аюулгүй айдасгүй амьдрах эрхийн төлөө тэмцэж буй хэд хэдэн хүмүүс, тэдний эрх зүйн туслахуудтай уулзсан юм. Тамми Болдуин, Баарний Фрэнк гэж АНУ-ын Конгрессийн гишүүд Үзэн ядалтын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлтийг 2009 онд оруулж, хуулийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх үндсийг тавьсан хүмүүс. Тэдний туслах Амбер, Конгрессын ажилтнуудын дунд ганцаараа нээлттэй транс залуу Диего нартай уулзаж, ЛГБТ Төвийн эрх зүйн хүрээнд явуулж буй үйл ажиллагаандаа тэдний санаа бодлыг нь сонсч, цаашид хамтран ажиллахаа харилцан илэрхийлэв. Харин Солт Лэйкд мужийнхаа сенатад 13 жил ажиллаж буй нээлттэй лесбиян Жейн Бискупскийтай уулзаж, ЛГБТ хүмүүсийн манлайлал ба ЛГБТ хүмүүсийн төлөө манлайлал ямар байх ёстой  талаар бодох бодол, төлөвлөх зүйл сонсч авав. Ютаа мэдээж мормоны шашны АНУ-ын төв. Тийм л шашны үл тэвчих байдал давамгайлсан газар ЛГБТ байгууллагууд, манлайлагчид юу хийсээр ирсэн, юу хийж байгааг харахад дэндүү сайхан байсан.

Үл хүчирхийллийн гуру Мохандас Гандигийн "You must be the change you want to see in the world" буюу "Дэлхий ертөнцөд харахыг хүсч буй өөрчлөлт нь чи өөрөө байх ёстой" гэдэг үгний амьд жишээ болсон хүмүүс, ЛГБТ гэдгээрээ бахархан нээлттэй амьдарч, тэр нээлттэй амьдарснаараа ЛГБТ хүмүүсийнхээ төлөө амьсгалах бүрээ зориулж буй хүмүүсийг хараад, сонсоод бахархах, бахдах, шүтэн бишрэх сэтгэл төрж байв. 10 цагийн өмнө нүүрс нь ханхийсэн Улаанбаатартаа бууж ирээд энэ тухай л бодсоор. Нээлттэй байснаараа, хэн гэдгээрээ бахархан, стрэйт хүн бүрт, өсөн дэвжиж буй залуу ЛГБТ хойч үеийнхэндээ үлгэр дуурайл болж амьдрах цаг ирсэн шүү, ЛГБТ ах эгч дүүс минь.

Wednesday, March 23, 2011

НҮБ ба ЛГБТ эрх

Мэдээж DC дах уулзалтууд Төрийн Департаментаас зохион байгуулсандаа тэр үү, үнэхээр амжилттай явагдаж байгаагаас гадна өчигдөр өглөө буюу 3-р сарын 22-ны өглөө НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр үл ялгаварлан гадуурхах тухай мэдэгдэлд 85 орны дуу хоолойг нэгтгэж, мэдэгдэл гаргажээ.  Өнөөдөр ЛГБТ хүмүүс дэлхий даяар баярлан хөөрч байна. Монгол маань анх удаа БЧБХБИ-ийн мэдэгдэлд гарын үсгээ зурлаа.

Түүнээс гадна миний олон жил хайрлаж явсан эмэгтэй жилдээ ганц хоёр удаа имэйлддэгээ бүр байгаад 2 сарын дотор 2 дах имэйлээ бичсэн байхын. "Чи зүгээр үү" гэж. "Би зүгээр үгүйгээ хэзээ ч мэддэггүй, одоо ч мэдээгүй хэвээр" гэлээ. Тэр эмэгтэйд би 1996 оноос 2002 он хүртэл хайртай явсан. Хуучин амраг хайртуудтайгаа үл ойлголцох, гутах, гутрах болгонд түүний царай хамгийн эхэнд орж ирнэ. Харин одоо мартаад олон жил болж. Хэзээ нэг цагт би эхнэртэйгээ л зохиосон энэ амьдралаа түүнтэй зохионо гэж худал мөрөөддөг байсан үеэ эргэж санаад гутардаг ч миний л амьдрал, миний л хайр, миний л сэтгэл, миний л шаналал байж. Байж. Байсан. Амнаас гарах нь ихэссэн үг. Ялангуяа сүүлийн үед. Бүх зүйл "байж", "байсан", "байх байсан" дээр гэвч үл зогсоно.

Нэг экс эксийн үй зайгүй байсан нэг найзтай өнөөдөр уулзав. Аавынх нь тухай мэддэггүй байсан зүйлийг тэрээр надад хэлж, би мэдсэн, харсан зүйлээ хуваалцав. Хүн гэж сонин амьтан юм. Зөвхөн харуулахыг хүссэн зүйлээ харуулдаг. Харуулах гэсэн зүйлээ хуваалцдаг. Хуваалцах зүйлээ бүрэн дүүрэн илэрхийлэх нь гэхдээ цөөн. Надаас бусад нь шүү дээ. Нэг гей залуутай өнөөдөр уулзах ёстой байсан чинь гей ч биш, транс бисексуал залуу байхын. Again, ever fucking again, thanks - for pointing me in the direction I must go in. Not in terms of my sexual orientation, because I have always been attracted to women, but in terms of  my true gender identity. It's been a powerful wake-up call, this whole trip.

Monday, March 21, 2011

DC дах монголчууд

Өнөөдөр энд ирээд бууз идлээ, үнэхээр сайхан байв :) Дараа нь Бямбаа маань явж Заяа бид хоёрын хамаг хувцасыг угааж ирэв. Тэгээд тун удалгүй монголчуудын парти үзэхээр Арлингтон тийш хүлгийн жолоо чиглүүлэв. Нэг охин Заяатай үнсэлцэнгээ хэлийг нь хазсанаас биш, мөн ганц дайчин ганцаардахгүй гэхчилэнгээр хэдхэн тооны залуучууд ирсэн байсныг эс тооцвоос оройг сайхан л өнгөрөөв. Хамгийн баярлууштай, бахархууштай зүйл нь Mонголдоо л тэрхэн үедээ л хүссэн хүсээгүй аут байсан миний муу найз Бямбаа маань энд ирээд өөрийгөө хэн гэдгээ бахархалтай нь аргагүй зарлалгүй олон жилийг үзэж. Өнөө орой сэтгэл нь хөдлөөд тэр олон стрэйт баагийнаануудад come out болов. Залуус бид гуравт улаан цагаан эвэртэй туулай мэт хандаагүй ч Бямбааг "Би гей хөөөн, би ижил хүйстэн, би өөрөөрөө бахархдаг, сайхан найзуудаараа бахархдаг" гэсний дараа төд удалгүй нэг охин Заяаг тэвэрч аваад үнссийм биз дээ. Тэгээд л хэлийг нь хазчихсан байх юм. Тэрийг хуял тачаалдаа хүүхдийн хэл хазсан гэж яагаад ч юм бодохгүй л байна. Бид хэдийн байгаад, оршин тогтож, ичиж айж санаа зоволгүй өөрсдөөрөө байсанд зэвүүцэл, эгдүүцэл, дургүйцлээ "янаглан хорлох" байдлаар үзүүлсийм биз дээ. Одоо хүртэл уур хүрээстэй. So that was my first encounter with DC Mongolians. What a bunch. Off to bed now.

Онол номер 7

Одоо биш гэвэл хэзээ, бид биш гэвэл хэн хийх юм бэ? Энэ бол миний хувьд байнга өөртөө тавьдаг асуулт. Өөртөө, боломж олдвол бусад ЛГБТ хүмүүсээс мөн асуудаг асуулт. Юмс жил ирэх тусам өөрчлөгдөж, ЛГБТ хүмүүс ЛГБТ байдлаараа амьдрах, ажиллах, нийгэмдээ ил гарах нь илүү болж байгаа ч хангалттай биш хэвээр.

Ялангуяа өчигдөр би ЛГБТ радиогийн багийнхны хийсэн хамгийн сүүлийн нэвтрүүлгийг сонсоод өөрийн эрхгүй дуу алдсан зүйл нь "Стрэйт хүмүүс одоо хүртэл Гамбууш Нараа нараар биднийг төсөөлдөг гэж үү" байв. Үнэхээр ухаалаг бас намбалаг байрын нэг охин хамгийн сүүлд Отгоотой ярихдаа гей хүмүүсийг транс эмэгтэйчүүдтэй хольж байхын, дараа нь "Монголын нийгэмд Гамбуушаас өөр нээлттэй байгаа хүн байхгүй" гэлээ. Сенсац нэхэж өөрийнхөө хэнтэй хаана яаж унтдагаа зарладаг өрөвдмөөр нэгэн хувь заяатай тэр хүн ЛГБТ хүмүүсийн нээлттэй байхын, хүмүүст зөв ойлголт өгөхийн үлгэр дуурайл мөн үү. Зөвхөн тийм зүйл ярьж байгаа бол тэр нь ЛГБТ хүмүүсийн хувьд тус биш ус. 2006 онд би бичсэнчлэн тэр хоёр хүн ЛГБТ эрхийн асуудлыг Монголд 20 жил ухраах араанд нь хийж гавъяа бүтээсэн хүмүүс. Тэдэнтэй адилтгуулахаасаа айгаад олон мянган ЛГБТ 40-өөс дээш насныхан чив чимээгүй байдаг. Шууд хэлвэл ингэж Гамбууш мэт өөрөөсөө өөр хэнд ч хамаагүй зүйл болох хэнтэй хаана яаж унтаж хэвтэж байснаа ярин тэнэгтэхийн оронд зүгээр л өөрийнхөө өдөр тутмын амьдралд бусадтай нээлттэй байж,  амьдралаасаа хуваалцвал бага багаар нийгэм маань ЛГБТ хүмүүс бол хүн шиг хүмүүс хэмээн ойлгоно. Харин өөрийнхөө өдөр тутмын амьдралд нээлттэй байснаараа олон зуун хүний бодол санааг бага багаар өөрчилж буй хүмүүс бидний дунд нэг биш, хэд хэд бий. Гэхдээ л Гамбууш буюу Анутай уулзах болгонд миний сэтгэл эмтэрдэг. Зөвхөн шинжлэх ухааны мэдээлэл мэдлэг дутуу байснаас интерсекс болж төрсөн хүнийг нийгэм маань яасан их тамлаа вэ. Тэр там нь энэ хүн зөвхөн амьд үлдэхийн төлөө өөрөөрөө болон бусдаар ямар их золиос хийхэд хүргээвээ. Хүн төрөхдөө л үнэт зүйлс нь буруу бүрдэлтэй төрнө гэж үгүй. Хүн хүнээ хайрлах эсвэл үл хайрлах, ямарваа байдлаар хүчирхийлэх гэдэг бол зөвхөн нийгмийн орчны бүтээгдэхүүн гэдгийг хүмүүс ойлгоосой.

Бас нэг дотор арзайлгасан зүйл бол "ЛГБТ хүмүүсийг нийгэмд хүлээн зөвшөөрөх цаг ирээгүй" гэж нэг хоёр хүн хэлж байсан явдал. Биднийг ойлгодог хэрнээ бас л үл ойлгодгийг харуулсан том жишээ. Хувьсгалын тохироо, энэ тэр гэж гоё ганган үгээр чимэглсэн гар буу бидэн лүү бүү онил. Бүх зүйл өөрийн байгалийн зүй тогтолцоогоор, шалгарлаар, хэрэгцээгээр үүсдэг, болдог, дуусдаг гэж мухар ахар бодож болохгүй. Хувьсгалын тохироо бүрддэгүй, тэр аливаа хувьсгалын тохироог энгийн яг л над шиг, яг л чам шиг хүмүүс бүрдүүлдэг. Харин үүнийг нийгмийн инженерчлэл гэдэг. 1917 оны Оросын хувьсгал зүгээр л өөрөө өрнөж болоод ЗХУ гэсэн сайхан эхэлсэн ч, нүгэлт судартай болж хувирсан улс гараад ирсэн үү. 1921 онд бид зүгээр бас сугараад дэлхийн хоёр дах социалист орон болоодохсон уу. Үгүй л дээ, энэ болгон цаанаа үйл явцтай... Харин энэ болгон үйл явцыг ганц бодол, ганц уриа хөдөлгөдөг байсан нь "Одоо биш гэвэл хэзээ, бид биш гэвэл хэн."

Онол номер 7: Одоо л хийхгүй бол хэзээ ч хийгдэхгүй, бид л хийхгүй бол хэн ч хийхгүй гэдгийг бид бүгд ойлгож, өөрийнхөө амьдрал, хайр дурлал, цээж дүүрэн амьсгал авах эрх чөлөөнийхөө төлөө бүх ЛГБТ хүмүүс гар бие оролцох цаг ирсэн. Болно оо, заавал ЛГБТ Төвд ирж ажиллах шаардлагагүй, угаасаа ирсэн ч бидэнтэй адил цалингүй ажилла. Үгүй гэвэл зүгээр л нээлттэй амьдарч эхэл. Ямар өөрчлөлт гарахыг хар. Хэцүү байдал үүсвэл биднээс туслалцаа ав. Хамтдаа амьсгал авах эрхийнхээ төлөө тэмцье, ах эгч дүү нар минь ээ, энэ чинь одоо.

(Анх богинодуу байдлаар www.lgbtcentre.mn вэбсайтад 2010 оны 7-р сарын 27-нд гарсан.)

Sunday, March 20, 2011

Purimshpiel + Schmekel

Alright, we are back at the hotel where we are about to pack up our stuff as we leave first thing in the morning for Washington DC. Purimshpiel - my first ever live encounter with the Jewish festival radicalised by Jews of left-wing, social justice convictions - was fantastic, albeit not without confusion and embarassment: we had no cash at hand (could not get an ATM machine to spew my money out either) so we could not pay the entry fee, which left us at standing around the stage at the back of the building where the performances took place. After the first installation about the domestic workers' rights bill, people flocked out and down into the basement of St Cecilia's church where we followed the sign to the dancefloor, which was not really a dancefloor, but a performance stage for - drumrolls - Schmekel! All trans guy, all Jewish punk band with incredibly hilarious songs like "Shark attack" (about the reassignment surgery(ies)), "Newmen with Old men names" (such is life, we don't have our Mongolian trans people use 16th, 17th century names, but hilarious nonetheless as I do recall from my internet brotherhood searches such name tendecies), "I'm sorry it's Yom Kippur", "Tranny Chaser" (I agree with the "sleazy"-ness of some people who eroticise trans bodies!), etc. Gyad haven't laughed that much in a long time!

I had fun tonight. And no, I could not find Jennie Livingston. Everyone looked kinda same, all decked up in drag and costumes, but nevertheless, if not for her, I would not have seen Schmekel - kudos, brothers! There are no accidents in life. Everything is pointing me in the direction I must go in. So kudos again.

Saturday, March 19, 2011

"Paris is Burning"

Ok, first things first: I do not gush. Usually. Ok, I guess I do sometimes, when something/someone is passion-worthy. But oh my effing god: Zaya and I met with Ariel Shidlo, one of the founders of the Research Institute Without Walls (love the concept of transparency and pride expressed through a phrase "without walls" on its surface level, and the fact that it implies freedom, and limitlessnesss! And very fortunate of us to have met Ariel as he was involved in developing the guidelines for the mental healthcare of lesbian, gay and bisexual people, which is something we are going to start engaging the existing healthcare associations and future associations, such as the Mongolian Psychological Association that I hear is in its very early inception stages) and as it happens, his partner Jim had gone to school with Jennie Livingston - the very one who made the perennial Paris is Burning that documented in a visceral way the many dimensions and intersectionality of various oppressions experienced by the African American and Latino transgender women and gay men in New York in the late 1980s. And never in my life had I thought I would possibly ever meet the woman who left her mark in the global queer movement by doing what she did - documenting the New York city's trans, genderqueer, and gender non-conforming female identified people of the 1980s. Thanks to Rob, I had become a true documentary junkie, and to be introduced to Jennie Livingston, the one who gave voice and image to the very strong and beautiful people by Ariel's partner Jim, what can be better?! Meeting her in person, obviously! So Zaya and I are going tomorrow to a theatrical event - Purimshpiel - organised by Jews for Economic and Racial Justice. Kudos and hats off to a living legend Livingston! Definitely something worth gushing, methinks. Update tomorrow.

Friday, March 18, 2011

Онол номер 6

Өнгөрсөн хагас сайнд Мэрайке бид хоёр дрэггинг хийв. Үнэн саак авсаан. Peaches-ийн Boys Wanna Be Her гэж дууг нь "дуулж" бүжиглэв. Тэгж байгаад видеог нь тавимз (видео нь харасалтай нь дуугүй юм нэг гаргаж авсан, камераас, тавиад ч хэрэггүй хог байналээ) одоохондоо энэ үзүүлбэрийн амин сүнс болсон гол үгийг нь энд тавьлаа. Онол номер зургаа - бас угтаа миний ч онол биш, анх энэ онолыг жендэр судлал, күийр судлалын нэрт "мангас" Жүдит Батлэр гаргасан ч  миний гүн бат итгэдэг гол онол:  жендэр бол жүжиглэл, нийгмээс хэм хэмжээг нь заасан жүжиглэл, дүр, ухагдахуун.

"Жендэр бол хоёрхон туйлт зүйл биш. Зөвхөн эм, эсвэл зөвхөн эр байх ёстой, эм л бол заавал эмэгтэйлэг, эр л бол бүдүүн баараг байх ёстой гэсэн нийгмийн хэм хэмжээний дарангуйллыг зогсоох цаг ирсэн. Fuck gender! Жендэр бол зөвхөн жүжиг. Харин бид зөвхөн жендэрийн өгөгдсөн дүрээ амилуулж буй жүжигчид. Нийгмийн хүйс эм, эр, транс, лесбиян, гей, хетеро, аль нь ч биш, эсвэл дээрх бүгд байж болно. Бусад хүмүүс чамайг тодорхойлохгүй. Нийгэм, соёл, зан заншил, засгийн газар, хууль, гэр орныхон ч биш. Зөвхөн чи л өөрийгөө тодорхойлно. Чиний өөрийгөө хэрхэн илэрхийлэх нь зөвхөн чиний хэрэг. Биологийн детерминизмыг зогсооё. Fuck gender!" (Мэрайке, Анараа хоёрын үзүүлбэрээс, 2010 оны 7-р сар) (Анх www.lgbtcentre.mn вэбсайтад 2010 оны 7-р сарын 21-нд гарсан.)

PS: Strand гэж Нью Йоркийн номын дэлгүүрээс баахан шинэ ба ихэнхдээ хуучин ном авав. Түүний нэг нь Nobody Passes: Rejecting the Rules of Gender and Conformity. Миний номын санд нэн хүндтэй байр суурь эзлэх ном. Chloe + Olivia (17-р зуунаас 20-р зууныг дуусталх Европын бүх лесбиян сэдэвт уран зохиолыг нэгтгэсэн антолог), The More I Owe You (Америкийн модернизмын гол төлөөлөгч болсон яруу найрагчдын нэг Элизабэт Бишопын Бразиль дах амьдралын тухай зохиол), What to Keep (for light reading that's turning out to be not so light), Culture and Commitment: A Study of the Generation Gap (always wanted to read the pioneer anthropologist Margaret Mead, and here we are), Inseparable: Desire Between Women in Literature (for the LGBT Centre), Thereafter Johnnie, What Can I Do When Everything's On Fire?, Lucy's Legacy, Eco Barons, Hating Olivia, The Rule of Four (looks like sh*t, but light reading nevertheless)...

Tuesday, March 15, 2011

2002 оны 11-р сарын шүлгүүд

Миний амьдралыг мэдэх хүмүүс энэ үед хэнд ухаангүй дурласан байсныг мэдэж буй байх. Тэр доорх монологийг анх удаа энэ өдөр өгүүлж намайг гүн шоконд оруулж байв. Бүх шүлгээ эргээд харахад эхлээд дурлахдаа миний мэдэрч байсан бүх зүйл яг сүүлдээ миний бичсэнээр эргэдэг байсныг хараад их л эвгүй санагдсан. Магад түүнийгээ ухамсаргүйгээр мэдрээд эхнэрээ харж, дурлаж, хайрласан мөчөөсөө ганц хоёрхон шүлэг бичсэн байсан юм болов уу.

MONOLOGUES OF EXES - 3
Чиний яах нь хамаагүй, юу гэх чинь сонин биш
Чинийхээр биш минийхээр бүх зүйл байдгийг мэд
Би чамд хайртай, хайртай үгүй чинь хамаагүй
Би л хүслээ гүйцээвэл чинийх энд орон зай үгүй

Хайртай би чамд хайртай, хайртай
Хайртай учраас чамайг би ална, хайртай
Хаашаа ч надаас зугтах аргагүй, хайртай
Газрын гаваас ч чамайг олно, ална, хайртай

Өөр хүн лүү харвал нүдийг чинь сохлоно
Өврөө өөр хүнд нээвэл харах газар үлдээлгүй зодно
Чи л буруутайг ойлготол чинь чамайг хүлээнэ
Өөр хэнд ч чамайг өгөхгүй, ална
2002/11/7
УБ хот

Hounded
                I’m shrunk in the corner of my mental cell
Hounded
                I howl and whimper with tortured, muted gasps
Hounded
               I’m shaking inside my own skin – my prison
Hounded
               I’m floating out of it all… to only return to my body again

2002/11/7
УБ хот

AMEN
My body struggled to let some in, to let some out:
Struggle with the struggle, love versus hate,
Desire versus oblivion, mind versus heart.

My body rebelled in that struggle,
Emotions prevailing over mind,
The body overwhelming the spirit:
Battle lost, again and again.

The purging is over now.
My body rests.
Amen.
2002/11/7
УБ хот


ХАЙКУ

Хөлд нь салхи орсон миний сэтгэл холхино
Хөөрхий дээ
Надаас илүү цуцаж

***

Шинэхэн амраг хөх үлгэхэд
Хуучин амрагийн хэл загатнана
Горьджээ

***

Халуурч дэмийрсэн янаг шөнийн дараа
Хамаг дурсамжаа хагачиж хийсгэмээр ч
Хийсэх зүйл даан ч үгүй

***

Хуучин амрагаа өнөөдөр харлаа
Үнэхээр л хуучин юм
Үнэр нь ч арилчихаж
2002/11/7
УБ хот

Онол номер 5

ХБДАШТ. Харин тийм. Одоо нэг юм бичих цаг нь ирж. Бусад амтай болгон яриад, хуруутай болгон бичээд байхад. Миний хэлэх бичих зүйл гэхдээ мэдээж арай өөр л байх болов уу. Би хэдэн хоногийн өмнө нэг зүйлийг олж хараад өөртөө нэлээд гайхсан шүү, өмнө нь яагаад анзаардаггүй байсан юм бол гэж. Бүх спорт чинь ижил хүйсийн эротик байдлыг хөхиүлэн дэмждэг орон зай юм байна гэж олж харсан л даа Учир нь ихэнх спорт багийн спорт байдаг. Харин багаар тоглоно гэдэг заавал бие биедээ сэтгэл зүй болон махбодоор ойр байхыг, багийн бүх гишүүд үг хэлэлгүй бие биедээ итгэлцэхийг, бие биегүйгээрээ ялж чадахгүйгээ ойлгохыг, олон зуун цаг хамт бэлтгэл хийхийг, тэмцээний дараа багаараа тэмдэглэхийг шаарддаг. Харин тэр болгон чинь ижил хүйсийн эротик байдлыг бий болгодог юм байна. Бүр багийн биш ганцаарчилсан спортын төрөлд ч энэ хамааралтай, учир нь ганцаарчилсан спортод ч өөр өөр жин, наснынхаас шигшээ багийг бүрдүүлнэ. Theory number 5: all sports are essentially homoerotic! Тиймээс хөлбөмбөг үзээд үхэн хатан нойроо хагаслаж буй хүмүүст хэлэхэд: та бүхэн ижил хүйсийн эротик байдлыг дээдлэсэн орон зайд байна шүү. Магад үхэн хатан нэг хоёр тоглогчийг хайрлаад хүндэтгээд байгаа чинь тэдэнд татагдсандаа юм биш үү? Хэхэхэ. (Анх www.lgbtcentre.mn вэбсайтад 2010 оны 7-р сарын 4-нд гарсан.)

Онол номер 4

"Худал зүйлийг олон удаа давтвал тэр худлыг эхлүүлсэн худалч хүртэл түүндээ үнэмшдэг". "Библи надад тэгж хэлдэг учир" гэдэг баримтат кинонд гардаг үг. Их үнэн үг. Гэвч худал зүйл худал хэвээрээ л үлдэнэ. Энэ бол миний ч онол биш. Үнэнийг даравч дардайна, булавч бултайна гэдэг. Бас идсэн эрүү хувхайрна ч гэсэн үг бий. Эсрэг мэдээлэл байнга өгч, төөрөлдүүлэх гэж оролдсон ч, үнэн үнэнээрээ л үлддэг. Үнэн хэзээд ялдаг. Ямагт. Өдрийг саак өнгөрөөгээрэй, ард түмээн! (Анх www.lgbtcentre.mn вэбсайтад 2010 оны 6-р сарын 11-нд гарсан.)

Sunday, March 13, 2011

Онол номер 3

Нэг л удаа хүний итгэлийг эвдвэл итгэлийг дахин олж авах дэндүү хэцүү. Ажлын онцлог ч юм болов уу, хүн надад нэг л удаа худал хэлвэл би түүнийг урд нь надад худал хэлж үү, үгүй юу гэж ярьсан яриа, уулзсан уулзалт бүрээ эргэж боддог. Ирээдүйд маш болгоомжтой байдаг, учир нь "Нэг удаа миний улаан нүүр лүү харж байгаад худал хэлж чадсан юм чинь, хоёр дах удаагаа худал хэлэхгүй гэсэн баталгаа хаана байна" биз дээ. Иймээс л экс-экс намайг Дэррик, яаж тийм их деталь санадаг байна аа гэдэг байсан юм биз. Ер нь ихэнх найзууд минь намайг хүнд итгэвэл дэндүү итгэдэг, харин итгэлийг минь алдвал тэр хүн миний хувьд хүний тооноос гардгийг сайн мэднэ. Онол номер гурав: үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Хамгийн гол нь хүний итгэлийг алдахгүй. (Анх www.lgbtcentre.mn вэбсайтад 2010 оны 6-р сарын 8-нд гарсан.)

Saturday, March 12, 2011

Сэтгэл шиг минь бүрхэг тэнгэр...

Сэтгэл шиг минь бүрхэг тэнгэр
Үүлэндээ хучигдаад
Зах хязгааргүйгээ түрхэн мартчаад
Дүнсийх.
Хувин хувингаар цутгах.
“Би юу вэ?” гэж орилсоор бүгдийг салхиар туух.

Сэтгэл шиг минь будантсан тэнгэр
Зах хязгааргүйгээ мартчаад
Зөвхөн үүлээ мэдэрч
Өөртөө гутах.
“Яагаад?” гэх утгагүй асуултдаа
Нүүрээ бууруулах хүмүүсээс хариулт нэхэх.

Хайр дурлалаа улаан гараараа алаагүй байтлаа
Над шиг аашлах юун.

Чи болио, одоо болсон.

2011/3/11
Нью Йорк

PS: I still do spell rain, it appears: one and a half hours after I wrote this, the incessant rain of the last 2-3 days finally stopped, and it's sunny now.

Sunday, March 6, 2011

Онол номер 2

Сайн ярьвал садан төрөл шүү, монголчууд бид. Хотын дөрөвний нэгтэй тэнцэх хүн буюу дөрвөн хүний нэг нь Олхонууд овогтой. Олхонууд овоггүй ч, ээж нь Олхонууд овогтой. Хаа нэг газар муухай аашлаж болохгүй, эсвэл хүн муулж болохгүй, магад тэр хүнтэй чи дараа нь онгоцонд зэрэгцээд сууна, эсвэл Төрийн ордонд ч дайралдана, эсвэл түүнээс ажил гуйгаад очих ч юм билүү. Хэн нэгэнтэй 5-10 минут ярихад тэрээр заавал хэн нэгний ах дүү, хамаатан, нэг сургуулийнх, байрны хүний төрөл, хамт ажиллаж байсан хүний эхнэр нөхөр болж таардаг даа. Үүнийг 6 degrees of separation гэдэг. The L Word телевизийн цувралыг санаж байна уу, Алис нэг томоо самбар дээр лесбиянуудын газрын зургийг хэн нь хэнтэй унтсан, ханилснаар гаргачаад энэ онол үнэхээр үнэн юм байна, жижигхэн олон нийт болох Лос Анжелесийн лесбиянууд бүгд бие биетэйгээ холбоотой юм байна гэж хэлдгийг нь. Харин бид үүнийг “сайн ярьвал садан төрөл” гэдгийм биз дээ.

"Сайн ярьвал садан төрөл"-ийн онолыг анх 1960-аад оны сүүлээр Стэнли Милгрэм нэртэй сэтгэлзүйч гаргаж ирсэн. Тэрээр хүмүүс хэрхэн хоорондоо холбогддогийг, өөрөөр хэлбэл нийгэмд мэдээлэл хэрхэн тархадгийг судлахаар шийдэж л дээ. Тэгээд Небраска мужийн Оомаха хотод оршин суудаг 160 хүний нэрийг олоод, нэг нэг илгээмжийг тэдэнд илгээж. Илгээмжин дотор яг адил заавар хийсэн байсан нь Бостонд ажилладаг, Массачуссетсын Шарон хотод оршин суудаг хөрөнгийн биржийн ажилтанд тухайн илгээмжийг хүргэх ёстой ба тухайн хүнийг таних магадлалтай найз нөхөд, таньдаг хүн лүүгээ тэр илгээмжийг илгээх ёстой гэж. Оомахад амьдарч буй хүний үеэл нь Бостонд амьдардаг байж болно, тэр  үеэл тухайн хөрөнгийн биржийн ажилтныг биечлэн танихгүй байсан ч хоёр гурван хүний тусламжтайгаар түүнийг олох магадлал түүнд илүү. Эцэстээ Милгрэм түүний бүх илгээмжүүд хаяглагчид 5-6 хүнээр дамжиж очсоныг тогтоов. Бүх хүн бие биетэйгээ “хамаатан” гэсэн үг биш, тэгсэн бол бид цус ойртчихолгүй яав гэж. Энэ нь ердөө л бид бүгд хэдхэн тооны бүх хүнтэй холбоотой байдаг “холбогч”-дыг мэддэг л гэсэн үг. ХДХВ-ын тархалтыг энэхүү "холбогч"-ийн онолоор тайлбарлаад удаж байна. Хүн бүр хэн дуртайгаа унтаад байна уу гэвэл үгүй, хэдхэн тооны бараг бүх хүнтэй унтдаг хүмүүс л байдаг гэж тайлбарладаг юм билээ.

Онол номер хоёр: ЛГБТ хүмүүс бид холбогчдыг ашиглаж эхлэх юм бол Монголын нийгэм маш удахгүй биднийг хүлээн зөвшөөрөх болно. Харин аливаа хүн холбогч гэдгийг нь яаж мэдэх вэ? Тэдэнд хэн гэдгээ хэлээд, тайлбарлаад, амьдралаасаа хуваалцаад үз. 5 хоногийн дараа хэн нэгэн таньдаг хүн чинь "Миний найз, чи минь зоригтой шүү" гэж хэлэхэд холбогчид амьдралаа ярьж гэсэн үг. Бид бүгд ингэж чадах юм бол ЛГБТ хүмүүс хэн ч мэддэггүй, таньдаггүй, эвэртэй туулайнууд биш, энэ нийгэм дунд алхаж, амьдарч яваа энгийн нэг гэдгийг хүмүүс ойлгох болно. 14 жилийн өмнөөс каминг аут хийсэ Анараагийн үгийг сонсоорой. Бид бүгд доод тал нь 20 хүнд өөрийнхөө амьдралыг яриад, тэр дунд ганц хоёр холбогч байгаад, эерэг мэдээлэл тэр хүнд хүрсэн бол бид ЛГБТ хүмүүсийн амьдралыг сайжруулах томоохон алхам хийлээ л гэсэн үг. (Анх www.lgbtcentre.mn вэбсайтад 2010 оны 6-р сарын 4-нд гарсан.)

Wednesday, March 2, 2011

Өнөөдөр миний найзын төрсөн өдөр

Тэр бид хоёр хамт МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд 1994 оны намар элсэн орж байв. Дэндүү ганган, өөртөө итгэлтэй ч дотроо хоосон нь илт тэр олон хүүхдүүдээс нэг хүүхэд онцгой өөр харагдаж билээ. Тэгтэл тэр онцгой харагдсан хүүхэд манай анги, бас болоогүй, биднээс бүр хоёроор дүү, мундаг толгойтой, даруухнаас даруухан ч, жаахан таниад ирвэл хөгжилтэйгээс хөгжилтэй, амьдралын баяр баясгалан, аз жаргал, сайн сайханд тэмүүлсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхэд байсан юм. Мэдээж би тэр найздаа эхнээсээ л дурласан ч өөрийгөө ч өөртөө бүрэн хүлээн зөвшөөрөөгүй "хүн намайг гомо гэдгийг минь мэдчихвий" гэсэн айдсандаа үхтэлээ автсан хүн хайр дурлалаа хэзээ ч илчлэлгүй, гэмгүй сайхан найзууд болж байв. Харилцаанд хоёр жил сурахдаа ганц жинхэнэ сайн найз олж авсан минь Жүжээ байв. За тэгээд Энэтхэг явлаа, өөрийгөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, хэзээ ч хэний ч өмнө худал хэлэн өөрийгөө үгүйсгэхгүй хэмээн өөртөө тангараг тавьсан минь 19 нас. Тэнд очоод 7 сарын дараа 2 талын тийзийнхээ нөгөөг нь ашиглах гээд эх орондоо 1997 оны 2-р сард ирээд найздаа бүх үнэнээ хэлэхэд тэр маань чив чимээгүй хэсэг сууж байгаад "Чи миний найз, өөр юу ч хамаагүй" гэхэд нь намайг үгүйсгэн, надаас ичин, намайг гаргуунд гаргах байх гэсэн айдас маань арилж, тайвширсандаа хэсэг уйлж билээ. 2000 оны эхээр найзтайгаа бас л амьдралынхаа хүнд мөчид эргэж уулзлаа. Бас л намайг цааш нь түлхсэнгүй. Амьдралын хөөр баясал дүүрэн хүний хажууд байна гэдэг сэтгэлийн диваажин. Хэдэн сар хамт амьдарч бүх шархаа долоож эдгээж байтал анхныхаа монгол найз охинтой танилцав. Дурлалаа. Бараг л ухаангүй хайрлалаа. ЛГБТ хүмүүс бусадтай л адил хүмүүс гэдгийг харуулах анхны том боломж гэж бодоод М-ыг өөрөөрөө бахархан амьдрах ёстойг итгүүлэх гэж баахан зовлоо. Хоёр жил зовлоо. Түүнийг ч их зовоолоо. Сүүлдээ бүр гар хүрдэг боллоо. Гар хүрэх болгондоо өөрийгөө үх гэж хараах. Гар хүрэх болгондоо түүнд гар хүрч байгаагаасаа илүү өөрийгөө цээрлүүлэх. Тэгсээр тэр ч араар тавьж эхлээд бид хоёрын хайр дууслаа. Харин тэр хойгуур Жүжээ маань Солонгост магистраа хийх гээд явсан байгаад "Найз нь христчин болсон" гэж бичлээ. М-аас салаад rebound-аар өөр нэгэн гайхамшигт эмэгтэйтэй танилцлаа. Ухаангүй дурлалаа. Тэр маань гайхамшигт бус, гамшигт нэгэн байсныг  сүүлд л ухаарлаа. Түүний дараа хэдхэн сарын дараа нь Жүжээ маань Солонгосоос ирлээ. Гэтэл Жүжээ маань намайг олон жилийн өмнө хүлээн зөвшөөрч байсан зүрх сэтгэлээ хаагаад оронд нь Есүсийг оруулсан байв. Уулзах болгондоо Есүс гэнэ. Мөнхийн тамаа надад ярхигүй ч бараг л. Сүүлд 2005 оны эхээр эхнэртэйгээ (тэр үеп хараахан суугаагүй байсан) амралтаа өнгөрөөхөөр Монголд ирээд түүнийг дуудахад "Чамайг ийм тул найз нөхөрлөлөөсөө татгалзаж байна" гэсэн утгатай имэйл хариу бичсэнийг нь аваад миний зүрх зүсэгдэн "Миний найз холын замд гарчээ. Миний найз энэ аян замаа дуусгаад над дээр заавал эргэж ирэхийг нь би мэднэ" гэж бичиж байснаа өчигдөр мэт санана. Харин 2008 онд Жүжээ минь үнэхээр "холын аянаасаа" эргэж ирсэн юм. Одоо бид хоёр жинхэнэ найзууд хэвээр. Ойр ойрхон уулзаж амжихгүй ч сэтгэлд минь Жүжээ гэж хүн байнга гэрэлтэнэ. Сэтгэлд нь зөвхөн Есүсийн орон зай бус, Анараагийн орон зай байгааг би дахин дахин мэдэрнэ. Найздаа төрсөн өдрийн халуун мэнд хүргэе!

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...