Sunday, March 6, 2011

Онол номер 2

Сайн ярьвал садан төрөл шүү, монголчууд бид. Хотын дөрөвний нэгтэй тэнцэх хүн буюу дөрвөн хүний нэг нь Олхонууд овогтой. Олхонууд овоггүй ч, ээж нь Олхонууд овогтой. Хаа нэг газар муухай аашлаж болохгүй, эсвэл хүн муулж болохгүй, магад тэр хүнтэй чи дараа нь онгоцонд зэрэгцээд сууна, эсвэл Төрийн ордонд ч дайралдана, эсвэл түүнээс ажил гуйгаад очих ч юм билүү. Хэн нэгэнтэй 5-10 минут ярихад тэрээр заавал хэн нэгний ах дүү, хамаатан, нэг сургуулийнх, байрны хүний төрөл, хамт ажиллаж байсан хүний эхнэр нөхөр болж таардаг даа. Үүнийг 6 degrees of separation гэдэг. The L Word телевизийн цувралыг санаж байна уу, Алис нэг томоо самбар дээр лесбиянуудын газрын зургийг хэн нь хэнтэй унтсан, ханилснаар гаргачаад энэ онол үнэхээр үнэн юм байна, жижигхэн олон нийт болох Лос Анжелесийн лесбиянууд бүгд бие биетэйгээ холбоотой юм байна гэж хэлдгийг нь. Харин бид үүнийг “сайн ярьвал садан төрөл” гэдгийм биз дээ.

"Сайн ярьвал садан төрөл"-ийн онолыг анх 1960-аад оны сүүлээр Стэнли Милгрэм нэртэй сэтгэлзүйч гаргаж ирсэн. Тэрээр хүмүүс хэрхэн хоорондоо холбогддогийг, өөрөөр хэлбэл нийгэмд мэдээлэл хэрхэн тархадгийг судлахаар шийдэж л дээ. Тэгээд Небраска мужийн Оомаха хотод оршин суудаг 160 хүний нэрийг олоод, нэг нэг илгээмжийг тэдэнд илгээж. Илгээмжин дотор яг адил заавар хийсэн байсан нь Бостонд ажилладаг, Массачуссетсын Шарон хотод оршин суудаг хөрөнгийн биржийн ажилтанд тухайн илгээмжийг хүргэх ёстой ба тухайн хүнийг таних магадлалтай найз нөхөд, таньдаг хүн лүүгээ тэр илгээмжийг илгээх ёстой гэж. Оомахад амьдарч буй хүний үеэл нь Бостонд амьдардаг байж болно, тэр  үеэл тухайн хөрөнгийн биржийн ажилтныг биечлэн танихгүй байсан ч хоёр гурван хүний тусламжтайгаар түүнийг олох магадлал түүнд илүү. Эцэстээ Милгрэм түүний бүх илгээмжүүд хаяглагчид 5-6 хүнээр дамжиж очсоныг тогтоов. Бүх хүн бие биетэйгээ “хамаатан” гэсэн үг биш, тэгсэн бол бид цус ойртчихолгүй яав гэж. Энэ нь ердөө л бид бүгд хэдхэн тооны бүх хүнтэй холбоотой байдаг “холбогч”-дыг мэддэг л гэсэн үг. ХДХВ-ын тархалтыг энэхүү "холбогч"-ийн онолоор тайлбарлаад удаж байна. Хүн бүр хэн дуртайгаа унтаад байна уу гэвэл үгүй, хэдхэн тооны бараг бүх хүнтэй унтдаг хүмүүс л байдаг гэж тайлбарладаг юм билээ.

Онол номер хоёр: ЛГБТ хүмүүс бид холбогчдыг ашиглаж эхлэх юм бол Монголын нийгэм маш удахгүй биднийг хүлээн зөвшөөрөх болно. Харин аливаа хүн холбогч гэдгийг нь яаж мэдэх вэ? Тэдэнд хэн гэдгээ хэлээд, тайлбарлаад, амьдралаасаа хуваалцаад үз. 5 хоногийн дараа хэн нэгэн таньдаг хүн чинь "Миний найз, чи минь зоригтой шүү" гэж хэлэхэд холбогчид амьдралаа ярьж гэсэн үг. Бид бүгд ингэж чадах юм бол ЛГБТ хүмүүс хэн ч мэддэггүй, таньдаггүй, эвэртэй туулайнууд биш, энэ нийгэм дунд алхаж, амьдарч яваа энгийн нэг гэдгийг хүмүүс ойлгох болно. 14 жилийн өмнөөс каминг аут хийсэ Анараагийн үгийг сонсоорой. Бид бүгд доод тал нь 20 хүнд өөрийнхөө амьдралыг яриад, тэр дунд ганц хоёр холбогч байгаад, эерэг мэдээлэл тэр хүнд хүрсэн бол бид ЛГБТ хүмүүсийн амьдралыг сайжруулах томоохон алхам хийлээ л гэсэн үг. (Анх www.lgbtcentre.mn вэбсайтад 2010 оны 6-р сарын 4-нд гарсан.)

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...