Wednesday, March 30, 2011

Пүгийдээ

"Sergei - 2007-06-29 01:42:25 Sain uu and mini, Chamdaa zakhia bichelgui khichneen ch ikh udaav de, chi bid khoyor uulzaad kheden ch jil boloov de, ankh Z chamtai taniltsuulakhad, bid ali khediine ee, taniluud met sanagdaj bilee.

Chamaaraa bakharkhaj, khichneen khund chamaigaa dursan suudag gej sanana. Chi bid khoyor uursdiin amidralaa khuuj, khoyul jargaltai baikh gej ter jargalaa irej yavsan.

Minii andiig khairalj yavdag tuuniig chini bi bas cham shig khairaldag yum shu. T-d zoduulchikhaad khairtiind chini sain neg uilj avaad, khairt chini namaig emnelegt uzuuleed, daraa udur ni Beijing garsan da.

Beijing-d ter uyed naiz ni khairtaigaa uchraad baisan uye shu de. Bid Beijingiin barag gants ni gej khelj bolmoor Destination barand taaraad ter tsagaas khoish neg negneesee salaagui yum. Khachin shu tuuniig nad deer ireed yavakhgui bi cham deer irej amidrana gekhed ni, za bolij uziye, ungursun uu dunguj martaj yadarch baikhad. Gej bodson khernee ugui gej chadaaguisen. Tegeed l ene khairiin zurluguu dagsansan. Ternees khoish barag l 5 jil boljdee.

KHichneen ikh az jargaltai baisan uye ve, kherev duusakh tsag ni irsen bol duraaraa bolog de, ankh uchirsanaas khoish khichneen ch ikh sain muug uzev de. Khamgiin aimshigtai ni, tuunguugeer amidarch chadakhgui met sanagdaad, tiim ikh khairtai baikh chini l khamgiin aimshigtai zuil yum baina.

... by Sergei to my dearest ONA"

Миний дэндүү сайн найз Пүрэвбаатар чи минь зуурдаар бурхан болоод арван таван сар болж. Чамайг энэ насныхаа үйлийн үрийг дуусгаад бурханы оронд одсоныг сар хагасаар оройтож сонссон тэр өдөр би ямар их гаслан уйлан хайлсан бэ. Бас ээжтэй чинь уулзаж, чиний зургийн өмнөх зулыг харах хүртлээ итгээгүй... Чиний монголдайк дээр бичиж үлдээж байсан зүйлийг сая уншаад нулимс дахин урсана. Бурханы оронд морилон суугааг чинь мэдсээр байж, амиа бодсондоо, найзаа алдсандаа, дахиж чамайг харахгүйдээ, насандаа хэрсүү, дэндүү ухаалаг, өөрийгөө олох гэсэн эрэл хайгуул хийсэн гүн ухаантны яриаг чинь сонсохгүйдээ, баяр жаргал, зовлон гунигаа хуваалцахгүйдээ би гаслана.

Энэ жил чи минь амьд байсан бол дэндүү сайхан нөхөрлөсний арван жил болох байлаа. Чи минь амьдралын олон нугачаанд гэрэл гэгээгээ нэг ч ширхэг алдаагүй хүүхэд байсан, би бүгдийг санаж байна. Чи дөнгөж арван естэй, би ч бас нэг их ах биш ч бас л чамдаа амьдрал, сайн муу, хүний мөн чанарыг ялгаж сурах талаар зааж өгч байдаг билээ. Ямар бат зүрх вэ дээ. Амьдрал хайр, бас жинхэнэ нөхөрлөл дээр тогтдогийг би чамтай нөхөрлөсөн он жилүүдэд дэндүү сайн мэдэрдэг байсан. Надад чам шиг бас нэг сайн гей найз байсан, чамд ярьдаг байсан даа, Пратаб гэж, гэвч олон мянган километр хүмүүсийг холдуулдаг. Харин чи бид хоёрыг хүний ба бурханы харгуй салгасан.

Чи бид хоёр их адилхан байсан даа. Ухаангүй дурлаж хайрладаг. Чи хэдэн ч найз залуудаа зүрх сэтгэлээ эмтлүүлэв, би ч мөн хэдэн эмэгтэйчүүдэд зүрх сэтгэлээ байдаг бүгдтэйгээ өгчөөд хариуд нь хайрын эмтэрхий олж аваад, түүнийгээ нандингадаг байв, жинхэнэ ханийнхаа өмнө хамт байсан тэр эмэгтэйн гарын шүүс болж, цус нүж, нулимсандаа хутгалдаж байв... Гэсэн ч хамгийн аймаар нь хайртай хэвээр байдаг байсан. Дэндүү их хүнийг хайрладаг байжээ дээ. Ядаж найз нь одоо жинхэнэ ханьдаа сэтгэл зүрх амьдралаа зуун тавин хувь бүгдийг нь зориулаад, нэг өдөр ч харамсалгүй, өглөө бүр аз жаргалын дээдээр дүүрэн сэрдэг. Чамд минь ч энэ жаргал хэдхэн ч гэсэн жил байсан.

Өнгөрсөн жил ээжтэй чинь анх удаа уулзаад чи миний тухай ээждээ, эгч нартаа зөндөө их ярьдаг байсныг, миний жишээгээр ээждээ зориг шулуудан бас л 19 насандаа өөрийгөө гей гэж хэлээд, ээж чинь чамайг эмчлүүлнэ гэж ярьж байсныг чиний биш, ээжийн чинь амнаас сонсохдоо би чамайг дэндүү сэтгэлийн хаттай хүүхэд байсныг дахин мэдэрсэн. Хамгийн сүүлд чамайг харсан маань хань бид хоёр Брандт та хоёртой хамт 2009 оны 2-р сарын дундуур уулзсан тэр орой байсан. Чи минь Монголдоо 2008 оны 8-р сард эргэж ирээд, бясалгалдаа гүн орж, биднийг уулзахаас өмнө хэдхэн долоо хоногийн өмнө авшиг авсан гээд, Чинхайтай телеконференс хийсэн гээд дун өвлийн хүйтнийг ажрахгүй, курткээ байдгаар нь дэлгэж аваад надад загнуулж байсан. Харин гадны хувцсаа тайлан суухад чинь би чамайг гэрэлтэж байгааг чинь олж хараад ямар их баярласан бэ.

"Миний найз" гэж би чамаараа ямар их бахархдаг байв, одоо ч яг хэвээр. Алтан савыг чинь нээлгэхэд чамайг бурханы оронд одсон гэж шууд хэлсэн гэсэн. Дахин хүн төрөл олохгүй гэж. Чи бид хоёр хоёулаа дахин энэ эмгэнэлт ертөнцөд хүн төрөл олохгүй, нирваан дүрийг олох тухай ярьдаг байсан даа. Чи минь нирваан дүрийг олсон, харин найз нь энэ дэлхийд хүлээстэй хэвээр. Үйлийн үр, хийх зүйл, хайр дуусаагүй байгаа юм байлгүй. Пүгий минь, бид амьдарсаар л. Харин хүний амьдрал утга учиртай байх ёстой гэж чи бид хоёрын хатуу бат итгэл найзынх нь хувьд хэвээрээ. Сайнтай муутай ЛГБТ ах эгч дүүсийнхээ төлөө сайхан нөхөрлөсөн хэдэн хүн, ханьтайгаа зүтгэсээр. Чи намайг дээрээс хардаг бол надаараа бас бахархаж болноо. Найз нь үнэнээр үхэр тэргээр туулай хөөж яваа хүн дээ.

Чамайгаа дурссаар, эмгэнэсээр байгаа А, Р хоёр нь. (Анх www.lgbtcentre.mn вэбсайтад 2010 оны 6-р сарын 14-нд гарсан)

PS: Намайг нүд анихад ингэж намайг санан санагалзах, сэтгэлийн гүнээсээ эмгэнэх найз надад бий юу гэж бодож суув. Хүний зөвхөн гаднах илрэл болох ааш зангаар шинждэг монголчууд шүү дээ бид. Намайг "адсага" гэж ихэнх хүмүүс боддог тул лав ингэж бичих хүн байхгүй. Найзуудынхаа ихэнхийг өөрийн ертөнцөөсөө хорьж, ертөнцдөө оруулаагүй болохоор бас тэднийг буруутгалтай биш. Биш ээ, арай өөрөөр хэлье. Оруулсан ч нөгөөдүүл нь "Би" гэдэг ертөнцийг алмайран харж харж, нүдээ хялайтал гөлөрч гөлөрч, сүүлдээ толгой нь эргээд буруу тийш харсан гэвэл үнэнд дөхөх юм байна. Хөөрхий ганц хоёр экс л юу юм гэхээс. Гэхдээ эксүүд найзууд биш болохоор бас арай л биш юм аа. Миний хувьд хэдэн жилийн өмнө эхэлсэн худал уйлагнагч, бөгс долоогч гуншигнагсдыг жинхэнэ найз нөхдөөсөө ялгах салгах үйл явц явагдсаар л... Одоо тэгээд ганц хоёр юм үлдэж байна уу, үгүй юутэй л байх шив :) Гандан буурахгүй ээ (2011/4/1)

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...