Monday, April 25, 2011

Онол номер 10

Онол бичээл, хэнд ч хэрэгтэй юм. Уншдаг баагийнууд байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Өөрт л шийр зугаа ч стат харахад хүмүүс блогийг маань ямар нэгэн учир шалтгаанаар уншсаар. Хорин хэдэн жил бодож бодож бодын шийр дөрөв болоод хүн бүр өөрийгөө мэдэрч буй байдлаараа амьдрах ёстойг онол номер арваа болгов. Онолууд маань зөвхөн онол биш, амьдралын минь зарчмууд гэдгийг зарим нь ажиглаа байлгүй. Учир нь онол ярьдаг ч түүнийгээ үл хэрэгжүүлэгсдээс Анараа дэндүү залхсан. Анараа ч маш удахгүй үйлийн үрээрээ л амьдрах цаг айсуй. Харин эндээс Макдоналдсын нэгэн үйлчлүүлэгч транс эмэгтэй зөвхөн ноль орох гэж байхдаа яалгасныг үзээрэй, гутаарай, уйлаарай, бөөлжөөрэй. Хэнд ч гэм хийлгүй, зөвхөн өөрийнхөө хэн гэдгээрээ эрх чөлөөтэй амьдардагсан бол бид энэ хүчирхийлэл даварч дэвэрсэн дэлхийд амьдрахгүйснийг бодоорой. Зөвхөн үйлийнхээ үрээр амьдарч буй хүмүүсийг бусад нь яагаад үгүйсгэдгийг дахин бодоорой, уйлаарай, гутаарай, хүн мөн чанараа олоорой. Чамайг, таныг зөвхөн хэн гэдгээс нь болж ингэсэн бол гээд өөрийгөө тэр бүсгүйн байранд тавиад үзээрэй, уйлаарай, бөөлжөөрэй, хэзээ ч дахин ийм зүйл үл давтагдах нийгмийг цогцлуулахын төлөө хийж чадах зүйлээ хийгээрэй. 

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...