Monday, April 18, 2011

Онол номер 8: Монгол ба монгол бус


Үжин үжин л гэнэ. Үнэндээ энэ бол монгол үг биш гэдгийг япон, хятад хэлтэй баагийнууд гадарлана. Хэддүгээр зуунд ч юм хятад хэлнээс fujin гэдэг үгийг зээлдсэнээр монгол хэлэнд багтсан үг. 2007 оны 3-р сард Хууль зүйн яам, дараа нь 2009 онд Улсын бүртгэл яав? "ЛГБТ гэж үг монгол биш, хуулийн этгээд заавал монгол нэртэй байх ёстой" гээд л ЛГБТ Төвийг бүртгэхгүй л байсан. 2010 оны 6-р сард гарсан, энэ оны 3-р сард УИХ-аар батлагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орох чухал бичиг баримт болох шинэ Үндэсний аюлугүй байдлын үзэл баримтлалын 1.2.1-д "... эх оронч үндэсний үзэл ... нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно" гэж өгүүлбэрийг өнгөрсөн жилийн есөн сард олж уншаад би муурахаа шахсан. Эх оронч нь яах вэ, болж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурвын хэн нь "үндэсний" буюу "nationalistic" гэж үгийг нэмсэн бол?! Эсвэл хэн нэгэн мундаг зөвлөх нөхөр үү? "Үндэсний" гэдэг үг нь зөвхөн нэг үндэстэнд хамааралтай, monolythic, homogenous nation-state-д хамааралтай ойлголт ч Үндсэн хуулийн дараа орох бичиг баримтад тууж яваа нь нэгэн том юм хэлэх шиг.

Implications:

Монгол хэлээ цэврээр нь байлгая гээд олон зуун жилээр зэрэгцээ оршихуйн зүй тогтлоор монгол хэлний үгийн санд багтсан бүх гадаад гаралтай үгийг жинхэнэ монгол үгүүдийг нь эрж хайж байгаад орлуулчихъя. Монгол цусаа цэвэр байлгая гээд эрлийз хурлийзуудаа мөн үндэстний цөөнх хасаг, духачуудаа монголын иргэд биш гээд зарлачихъя. Тэд монгол үндэстэн биш тул "үндэсний" үзэл баримтлалгүй л байж таарна, тийм юмгүй байгаа нь Монгол Улсын аюулгүй байдалд аюул учруулаах юм биз дээ. Угаасаа ч заримыг нь иргэн биш гэж зарлаад, хасаад, харин өнгөрсөн оны хүн амын тооллогоор хаанаас ч юм бэ гэнэт гараад ирсэн арван мянган хасгуудаа яах ч учраа олоогүй л байна.

Implications:

Бид хүн биш мал аятай биднийг "өсгөнө, үржүүлнэ" л гэнэ, "замбараагүй болсон үр хөндөлтийг зогсооно" л гэнэ. Үр хөндөлт хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй нөхцөлд яг хэн ямар үнэ төлбөр төлдөг нь хэнд ч л ойлгомжтой баймаар: эмэгтэйчүүд амь насаа алдана, хүсээгүй олдоод хүн болсон хүмүүс нь үнэн аймшгийн нервный, хүчирхийллээс өөр зүйл мэддэггүй болж өснө. Тийм ээ, нийгмийн хүчирхийлэл ба үр хөндөлт хоёр шууд холбоотойг Freakonomics-ыг бичсэн Чикагогийн Их сургуулийн профессор, сэтгүүлч хоёроос асуу, бас сая саналаа The Tipping Point-оос унш, энэ чинь одоо. Сумод найраа байдгийг Freakonomics-ын хоёр л математикаар батласан. Үр хөндөлт энэ тэр гээд эмэгтэй хүний өөрийн бие эрхтэнээ захирах эрхийг нь төрөөс, нийгмээс зохицуулна гэж албан ба албан бусаар үзэл бодлоо илэрхийлж байснаас гэр бүл төлөвлөлтөө ухуулан сурталчилж, тэр хүсээгүй жирэмслээд байгаа эмэгтэйчүүдийн нөхөр, найз залуучуудыг нь кондом хэрэглүүлж сургаач.

Бас "Үнэн гэж үү?" гэж дуу алдахад хүргэсэн нэг зүйл: хүний хөгжлийн сангийн хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг УИХ 2009 оны 12-р сард гаргасан юм байна. "Монголын харъяатаас гарах хүсэлтээ илэрхийлсэн хүнд нэг удаагийн олгох мөнгөнийх нь хэмжээг гурван удаа ихэсгээд өгнө" гэчихсэн байхийн. Үнэхээр л хүн амаа ихэсгэх гээд байгаа юм бол ийм зүйл батлаад сууж болохийм уу? Нэг юм яриад, өөр юм хийгээд байгаам бус уу? Энэ олон зуун үгийг орчин цагийн монгол хэлний хэрэглээнээс хасах боломжгүйтэй адил, үндэстний цөөнхөө иргэн бус хэмээн зарлах боломжгүй, бид чинь хуульт төрт нийгэмд амьдардаг биз дээ.

Туйлшрахаа бид хэзээ болино доо, хөөрхийс.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...