Friday, April 1, 2011

Охин уу, хүү юу?

Энэ удаагийн блогийн бичлэгээ хэрхэн нэрлэх талаар жаал бодож суув. Анхны санаанд орж ирсэн нэр уг нь "Төгс андрожийн" байсан боловч андрожийн гэдэг ухагдахууныг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу гээд "Охин уу, хүү юу" гэлээ.

Андрожийн гэдэг ухагдахуун нь эр (άνδρoς) ба эм (gyné) хамтдаа гэсэн грек гаралтай үг. Хүйс, жендэр, фэшн, стиль, амьдралын хэв маяг, нийгэмшил гээд энэ үгийг хэрэглэх газар, нөхцөл олон. Товчоор тайлбарлахад нэг хүйст төрсөн ч нөгөө хүйсийн шинж чанар давамгайлах, эсвэл өөрийн хүйсийн шинж чанартай нөгөө хүйсийн шинж чанар яг адил түвшинд байх үзэгдлийг андрожийн гэдэг. Энэ нь бие физиологийн хувьд эр, эм бие эрхтэнг аль алиныг нь агуулсан интерсекс байдалтай ргт холбоогүй, түүнд хамааралгүй зүйл. Харин нийгмийн хүйс буюу жендэр, түүнийгээ илэрхийлж буй нийгмийн байдал хэмээн ойлговол зохино. Энэ нь хүйсийн илэрхийлэлтэй дөхөж очих боловч андрожийн хүн трансжендэр ч, сизжендэр ч (төрөлхийн хүйстэйгээ адилаар өөрийн хүйсийг тодорхойлох илэрхийлэх) байдаг. Өөрөөр хэлвэл андрожийн харагдах хүн бүр трансжендэр байдаггүй ч ихэнх трансжендэр хүмүүс андрожийн дүр төрхтэй. Толгой эргэж байна уу? Цаашилвал андрожийн байдал нь хүний бэлгийн чиг баримжаатай огт холбоогүй. Андрожийн төрхтэй хүмүүс ямар ч бэлгийн чиг баримжаатай байж болдог. Энэ болгоныг сонирхон цааш уншиж, өөрийгөө боловсруулах хүсэлтэй хүмүүст жендэр судлалаар мэргэш гэж зөвлөе.

Яагаад андрожийн гээд унав гэхээр өнөөдөр нэгэн төгс андрожийн олж харлаа. Миний залуугийн зургууд ихэнхдээ мөн чанарыг минь агуулсан андрожийн төрхтэй байсан ч миний өнөөдөр харсан хүн бол төгсийн төгс андрожийн. Түүний нэр Андрей Пейич. Тэрээр Боснид төрсөн, 9 настайгаасаа хйош ээж аавтайгаа хамт дүрвэгчийн статустайгаар Австралийн Мельбүрнд өсч торнисон нэгэн ба 2011 оны дэлхийн 50 шилдэг моделийн 11-т жагсжээ. Түүнийг Жан Пооль Голтье, Марк Жейкобз гэх мэт загвар зохион бүтээгчид анзаарч андрожийн дүр төрхийг нь ашигласан байна лээ. Сүүлийн үед Живаншигийн нүүр болоод байгаа Lea T-гээс лав хөөрхөн харагдана лээ дэг :) Түүний Тамблер, Models.com дээрх хуудсыг нь сонирхоорой. Доор түүний клипийг сонирхуулав. (Анх 2011 оны  3-р сарын 31-нд www.lgbtcentre.mn вэбсайтад гарсан)


put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...