Saturday, April 2, 2011

Гашуудал, уур хилэн, эмгэнэл / Grief, rage, sorrow

Сэтгэлийнхээ хамгийн нандин зүйл болох хайр дурлалаа улаан гараараа "алсан" би хайр дурлалаа гашуудан, амьдралынхаа хошин эмгэнэлээс өөр зүйл харах ч сөхөөгүйгээр хоёр сар амьдарчихсан байх. Тэр хооронд хамгаалалтад байж, гэр ажлын хооронд байсан ч угаасаа л хэнтэй ч уулзах хүсэлгүй, хэнтэй ч уулзах ч үгүй, хэнд ч бичих ч үгүй, хэний ч захиаг задлах ч үгүй, будантсан сэтгэлийнхээ мухар дах нүхэнд шигдээстэй байж. Гэтэл энэ хугацаанд хоёрын хоёр гей, бисексуал залуучуудыг алчихсан байх юм. Нэгийнх нь цогцосны зэрэмдэглэгдсэн байдлыг сонсвоос үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг мөн, яах аргагүй. Харин "миний цагдаа" яав? Нөгөө л улиг болсон, шинжлэх ухаанч бус арга барилаараа нөгөө л хэдэн гейүүдээ байцааж, бас болоогүй нэгийг нь хорьсон гэх. Хилэгнэхээс өөр яах вэ. Энэ нийгэм маань нээлттэй байсан бол ЛГБТ хүмүүс ингэж адлагдан БҮР АЛУУЛАХ уу? Нээлттэй амьдрахад биднийг онилохгүйсэн бол хүн бүр л ЛГБТ хүмүүсийг мэддэг байх байсан биш үү? Мэдэх тусмаа эдгээр аллагын тухай сонсоод "Миний ангийн хүүхэд / миний хөрш / миний дэлгүүрийн үйлчлүүлэгчийг АЛЧИХСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ" гээд  яг л над шиг уур хилэндээ багтарч унаад босч ирэх биш үү?! Нэгэн талаас эрсдэлтэй хэрнээ нээлттэй, ил байна гэдэг маш том хамгаалалт болдог гэдгийг ЛГБТ ах эгч дүүс минь ойлгох цаг ирсэн.  Миний нээлттэй байдал миний сул тал ч, ихэнхдээ давуу тал болдгийг олон жишээнээс олон жил харж мэдэрсээн, Анараа. Бурхан минь, зөвхөн хэн ба юу гэдгээсээ болж амь насаа зэрлэгээр бүрэлгүүлнэ гэдэг, ямар ч буруу зүйл хийгээгүй байж ийн бай болно гэдэг ХҮН ЁС уу?! Хүн алчихсан хүний ч амь насыг таслахгүй тийш зүглэж байгаа Монголд минь ЗҮГЭЭР Л ХЭН БОЛЖ ТӨРСНӨӨСӨӨ БОЛЖ ИНГЭЖ АЛУУЛНА ГЭЖ БАЙЖ БОЛОХ УУ?! Дэндүү их гашуудах, эмгэнэх, хилэгнэх давхацаад байх суух газраа олохгүй нь... 

Having "done" with the most precious thing in my life - love - I'd been mourning that loss, unable to see anything beyond the tragicomedy of my own life for whole two months. Under close personal protection the first half of it, being taken to work and home and vice versa during that time, I had no desire or even energy to see anyone, talk to anyone, write to or read from anyone, holing up in the darkest furthest corner of my foggy mind, to only come up for a breath of air and find out that TWO OF MY BRETHREN WERE KILLED in this time. Judging from the way one's body was mutilated, it is absolutely hate crime, and what do police do?! They do what they do always, their methods most unscientific and victimising: round up all the gay and bisexual men for questioning. This time they went farther and even arrested one of them as a suspect. Had this society been a little accepting one, would we, LGBT people, be so vilely discriminated against, and even KILLED?! Had we not been targeted by hatred, would we not have been open and free to be who we were born to be? And in that case, wouldn't EVERYONE, just like me, stand up in rage and howl their anger and grief at this injustice: "My classmate / my neighbour / my shop customer was MURDERED!" In a way, being openly LGBT is risky, but I wish every one of my sisters and brothers would finally understand that the outness itself is a huge protection. I have seen throughout my life that my being out was a disadvantage, sure, but it was a huge protection at the end of the day. God, oh god, oh god! Is it HUMAN to be killed for having done nothing wrong, but for just being born the way one is born?! Is it acceptable here in Mongolia where soon even murderers won't be killed as a punishment for their crimes that ONE IS KILLED FOR SIMPLY HOW ONE WAS BORN?! I can't just sit idle, cannot: my pain, my grief, my disbelief and rage are too much...

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...