Wednesday, April 20, 2011

In a better world

Юм уншиж, кино үзэхээс өөр бараг л хийх зүйлгүй байгаа хүн болохоор өчигдөр энэ жилийн гадаад киноны төрөлд Оскар авсан In a better world киног үзсэнээ түрүүн бичихээ мартаж. Шударга бус зүйл тохиолдвол түүнийх нь хариуд чи хүчирхийлэл үйлдэх ёстой юу? Нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа өгөх ёстой юу, буцаад алгадах ёстой юу? Хүчирхийлэл юунаас үүсдэг вэ? Хүн хүнээрээ үлдэнэ гэж яг юу гэсэн үг вэ гээд хүн төрөлхтөний мөнхийн асуудлуудыг хөндсөн кино байв. Киног үзэх хорхойг хөдөлгөхийн тулд зөвхөн дараах зүйлийг хэлье: хүчирхийллийг хүчирхийллээр эсэргүүцэхэд тэр нь зөвхөн дараа дараагийн хүчирхийлэлд хүргэдэг гэсэн гол үзэл санаатай кино шүү. Телевизийн бүх сувгаар гаргах хэрэгтэй санагдсан.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...