Sunday, May 8, 2011

Онол номер 11

Хүн төрөл олно гэдэг хэдэн мянга битгий хэл хэдэн сая тарианы үрийг зүүн дээр асгахад тэр зүүний үзүүрт тогтох тарианы үр мэт ховор, мөн хэцүү зүйл гэж буддизм сургадаг. Үйлийн үрийнхээ дагуу л эх болсон зургаан зүйлийн аль нэгэн болж төрж үхэн сансарын тойрогт бид бүгд эргэлдэнэ. Төрөл олох болгонд үйлийн үрийн хуулийн дагуу хүний хүйс ч мөн солигдож байдаг гэдгийг буддизмд сургадаг. Арван дөрвөн жилийн өмнө би Алматыгаас нэг гайхалтай ном олж уншиж байсан нь "Төвдийн үхэгсдийн ном" буюу "Бардо Тёдол" байв. Энэхүү ном нь хаалттай ба зөвхөн нууц тарнийн ухааны лам нар л унших эрхтэй байсан ч гэж бичигдсэн байдаг ч орчин цагт бичиг үсэг тайлагдсан болгон уншиж, үхэхийн цагт гэгээрэл олох чадвартай.

Тухайн үед надтай ярих нь битгий хэл намайг эмэгтэй хүнд хайртайг минь буг чөтгөрийн хөнөөл гэж үздэг байсан эгчдээ тэр номыг бэлэглэчээд саяхан яагаад ч юм эргэж уншмаар санагдаад Сар шинээр очихдоо авч уншлаа. Байнга л үйлийн үрийнхээ дагуу хүн төрөл олдог, харин төрөл олохдоо тухайн хүн эр эм болох нь тодорхойлогддог, мөн түүний бэлгийн чиг баримжаа ч тодорхойлогддог гэж би ярьдгийг олон хүн мэдэж магад. Харин энэ мэдээллийг би анх тэр "Бардо Тёдол" гэж номоос уншсан байх юм. Хүн үйлийн үрээрээ эм болж төрөх ёстой байсан ч ямар нэгэн шалтгаанаар эр болж төрвөл, харин эр болж төрөх ёстой байсан хүн эм болж төрвөл тэдгээр хүмүүс үйлийнхээ үрээр буюу эхнийх нь эм хүний үйлийн үрээр, харин хоёр дах нь эр хүний үйлийн үрээр амьдардаг. Орос дээрх "Бардо Тёдол"-оос сийрүүлвэл:

"У того, кому суждено родиться мужчиной, Познающий начинает чувствовать себя мжчиной - в нём возникает чувство сильной ненависти к отцу и чувство ревности и влечения к матери. У того же, кому суждено родиться женциной - в нём возникает чувство ненависти к матери и чувство страстного влечения к отцу."

Харин 2000 онд OXford University Press-ээс гарсан "The Tibetan Book of the Dead"-ээс англиар сийрүүлвэл:

"If [about] to be born as a male, the feeling of itself being a male dawneth upon the Knower, and a feeling of intense hatred towards the father and of jealousy and attraction towards the mother is begotten. If [about] to be born as a female, the feeling of itself being a female dawneth upon the Knower, and a feeling of intense hatred towards the mother and of intense attraction and fondness towards the father is begotten."

Энэхүү үг үсэг "Бардо Тёдол"-д хоёр ч удаа давтагдсан байдаг. Харин үүний шууд үр дүн нь: буддын гүн ухааны онолоор хүн төрөхөөс нь өмнө үйлийн үрээр хүйс нь тодорхойлогдсон байдаг. Хэрэвзээ ямар нэгэн биологийн шалтгаанаар тухайн хүний хүйс нь үйлийн үрийнх нь хүйстэй адил бишээр төрсөн ч тухайн хүн үйлийн үрийнхээ хүйсээр амьдардаг. Үүнээс ургаад миний онол номер арван нэг: хүний үйлийн үрийн хүйс ба биологийн хүйсийн ялгаатай байдал хүнийг лесбиян, гей эсвэл трансжендэр болж төрөхөд нөлөөлдөг.

Миний энэ онол миний хувьд яг батлагдсан юм. Ээж маань кальцийн дутагдалтай бүх насаараа амьдарч байгаа хүн. Харин кальцийн дутагдалтай хүнээс хэзээ ч эрэгтэй хүүхэд гардаггүй гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Ээж аав маань гурван охинтой ба дөрөв дэх нь гэдсэндээ нэлээд том болоод эндсэн юм гэнэлээ. Гэтэл үзүүлсэн лам хар, бөө болгон хоёр хүү, хоёр охинтой айл байна гэдэг. Харамсалтай нь олон хүн өмнөх төрөлдөө хэн ба юу байснаа мэдэх боломжгүй байдаг. Харин би азтай, өмнөх төрлийнхөө үйл явдлыг хүртэл нэг удаа "сэрүүн зүүдлэж" байсан ба баттайгаар өмнөх насандаа эмэгтэй хүн байснаа мэддэг. За нэг иймэрхүү л онолтой хүн юм даа.

PS: Гандан Тэгчилэн хийдэд амилсан бурхан байдаг гэдгийг би олон жилийн өмнө сонсоод зав гарахаараа тэнд очиж бүх бурхадад нь мөргөдөг юм. Харин өнгөрсөн шинийн гуравнаар очоод сууж байтал нэг хурлын бага танхимд нь байдаг арван хангалын нэг их гайхамшигтай мэдрэгдсэн шүү. Буддын шашинтан ЛГБТ хүмүүс Ганданд очоод мөргөхөд илүүгүй шүү. (Анх ЛГБТ Төвийн вэбсайтад 2011 оны 2-р сарын 12-нд гарсан)

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...