Monday, June 13, 2011

Цам, 1928 он

Саяхан баахан түүхэн ба уламжлалт хувцас гоёл, энэ тэр гэсэн зүйлд умбаад. Түүнийхээ дагуу баахан зүйл уншиж үзэв, тэгээд санаандгүй 1928 онд Бурядын цам харайх ёслолыг кино хальснаа буулгасныг олж харав. [харамсалтай энэ видео YouTube-д байхгүй болсон бололтой]

Цам харайх гэдгийг манайхан хэр сайн ойлгодгийг мэдэхгүй ч мэдээж шашны утга төгөлдөр ёслол мөн нь мөн ч, бас нэгэн ёсны шашны жүжиг гэдгийг нь тайлбарламаар санагдаад. Цам гэдэг нь тэр их олон судар шастирт бичсэн буддын гүн ухааны үзэл баримтлалын үндсэн ойлголт болох үйлийн үр, буян нүгэл, зөв зам мөрийн тухай сургаалийг ард түмэнд ойртуулан таниулсан ийм л шашны ёслол байсан. Цамыг (түвдээр Cham) Монголд хамгийн их хөгжсөн гэж үздэг юм билээ шүү.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...