Thursday, June 9, 2011

Хар өнгөтэй хүнд

Миний блогийг уншдаг хэмээн бүртгүүлсэн нэгэн эмэгтэйтэй ярих юмсан гэж бодоод бас нэг хоёр сар болж. Нэгэнт түүнтэй хэрхэн холбогдохоо мэдэхгүй тул хэзээ нэгэн цагт унших байх гэж найдаад энд л бичихээс. 
"Сайн уу хө? Чиний нэрийг мэдэхгүй нь харамсалтай. Би хүнийг эцэг эхээс нь заяасан нэр алдраар нь дуудах дуртай. Хүнийг бүтэн нэрээр нь дуудна гэдэг тэр хүнийг, бас эжий аавыг нь, бас удам судрыг нь хүндлэж байгаа мэт надад санагддаг болохоор хүний нэр алдрыг заавал сайн асууна, санахыг хичээнэ. 2 секундын дараа гэхдээ мартана, жаахан ой тогтоолт муудаж байгаа шинж. Одоо хүртэл их сургуульд сурдаг болохоор надаас ямартаа ч хамаагүй дүү гэж бодлоо, чи гэж болно биз дээ. Чамд миний хэлэх үг илүү л байх, гэхдээ тэр үгсийг хэлмээр, бичмээр, тэвэрмээр санагдаад. Тэмдэглэлүүд чинь надад маш олон мэдрэмж өгдөг. Байнга уншдаг. Гол мэдрэмж нь тэсэхүйеэ бэрх амьд долгион, дэндүү их гэрэл гэгээ. Тас хар өнгөөр чи өөрийгөө төсөөлдөг. Тэр нь ч зөв. Чи дотроо тас хар. Чиний тас хар өнгө ертөнцийн бүх өнгө, гэрлийг өөртөө агуулсандаа дэндүү жирэмсэн, хөдөлгөөнт өнгө. Чи өөрөө өөрийнхөө ертөнцийг гэрэлгүй мэт, ирээдүйгүй мэт мэдэрдэг юм шиг санагдсан. Гэтэл тэр дотор чинь байгаа тэр тас хар өнгө бүх авиа, өнгө, гэрлээр бялхаад, үхье гэхэд чинь үхүүлэхгүй байлгаад байдаг юм. Насаар бага залуу хүн шанална гэдэг сайхан зүйл биш. Хүн өвдөх тусам, шаналах тусам, зовох тусам, хүн ба амьдралын хэврэг, хоосон, мөнх бус мөн чанарыг мэдрэх тусам жинхэнэ хүн болж төлөвшдөг гэж би үздэг. Тэр л тас хар өнгө, тэсэхүйеэ бэрх гэрэл гэгээ чамаас цацардаг шүү. Түүнийгээ чи нэг өдөр олж харна аа. Амлаж байна. Түр баяртай."

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...