Sunday, July 31, 2011

Бусдын цуурай

Нэгэн дүүдээ үүнийг бичив. Хэн гэдгээ мэдэж байгаа. 
Хүн амьдралаа өөрөө л тодорхойлж амьдрах ёстой. Харин өөрийнхөө тодорхойлоод байгаа тэр амьдралд чинь чи гол үүрэг гүйцэтгэсэн үү, бусад гүйцэтгэсэн үү? Үнэт зүйлс чинь чиний зуун хувь хүлээн зөвшөөрдөг зүйлс мөн үү, эсвэл зөвхөн бусдын тулгасан зүйл үү? Хүсэл мөрөөдөл чинь чинийх уу, эсвэл хэн нэгэн чамд "Ийм л байвал сайн, сайхан" гэж хар багаас чинь ухуулснаар, чи ч тэдний хүсэл мөрөөдлийг өөрийнх гээд андуураад сууж байна уу? Амьдрал аян зам, тодорхой. Гэхдээ аян зам ч зорилготой, эцсийн цэгтэй. Чиний амьдралын зорилго, тэр эцсийн цэг юу вэ? Юу ч бай, тэр үнэхээр чиний л цэг мөн үү? Бусдын хэм хэмжээгээр өөрийгөө дүгнэсэн учир, бусадтай өөрийгөө харьцуулсан учир өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө очсон, эсвэл очих ёстой гэж бодож буй цэг бол түүнийгээ эргэж хар. Чиний амьдрал бүхэлдээ чамаар тодорхойлогдсон байна уу, бусдын цуурай төдий болсон байна уу гэдгээ бод. Дүгнэ. Ойлго. Хүн харьцуулах зүйлтэй байж өөрийгөө ойлгоно гэж чи хэлж магад. Тийм байж болно. Гэхдээ яг юуны төлөө харьцуулж байгаагаа бод. Хүн энэ ертөнцөд төрөхдөө зөвхөн үйлийн үрийн хуульд захирагдан бууж ирдэг. Тиймдээ ч хүн бүр амьдралаас өөр зүйл ухаарах гэж, мэдрэх гэж, авах гэж, өгөх гэж төрдөг. Чамаас тас хөндлөн зорилготой хүмүүстэй өөрийгөө харьцуулах хэрэгтэй юу тэгвэл? Зөвхөн өөрийнхөөрөө амьдралаа тодорхойлно гэдэг гэхдээ "би", "зөвхөн би", "зөвхөн өөрийнхөөрөө" гэж цээжээ дэлдэхийн нэр биш. Харалган аминч ч байхын нэр биш. Амьдралыг өөрийнхөөрөө тодорхойлохоос өмнө хийх ёстой зүйл бол өөрийгөө танин мэдэх. Тэгсэн тохиолдолд чи хэн ба юу, чиний орон зай юу, амьдрал чинь хүртэл юу гэдэг нь гараад ирдэг. Тэгээд тэр орон зай чинь мэдээж зөвхөн чинийх биш байж таарна, бусад ижил төстэй хүмүүсийн орон зай байж таарна. Тэгэхээр өөрийнхөө амьдралыг өөрийнхөөрөө тодорхойлно гэдэг бусдыг ч амьдралдаа оруулна гэсэн үг. Гэхдээ өөрийнхөөрөө амьдралыг тодорхойлсон үед чи зөвхөн зөв хүмүүсээ оруулж сурдаг. Зөв гэдэг нь хэн нэгний хэлсэн тодорхойлсноор "боловсролтой учир зөв, ажилтай учир зөв, сайхан зүс царайтай учир зөв, баян учир зөв, надад туслаж чадах учир зөв" биш, чиний л амьдралын нэгэн хэсэг болох ёстой төрөл бүрийн зөв хүмүүс орж ирж эхэлдэг. Найз нөхөд, янаг амраг, өстөн дайсан гэж бодсон хүн ч үнэндээ чиний л үзэхийг, мэдрэхийг хүссэн зүйлийг чамд өгдөг "найз". Өөрийгөө хэн гэдгээ ухаарсан хүнд дайсан хүртэл байдаггүй. Тэгээд чиний амьдралд хүмүүс байгаа л бол тэдэнтэй хүний харилцаа тогтооно. "Би" гэж цээжээ дэлдэх утгагүйг ойлгож эхэлнэ. Дахиад хэлэхэд бусдын цуурай шиг бусдын хэм хэмжээгээр тодорхойлсон зүйлээр битгий амьдраарай. Бусдад чи ижил хүйстэн, энэ тэр гэж олон долооноор хэлэгдэн, төрөл бүрээр доромжлуулж байсан ч чи л өөрөө хэнд ч бие, сэтгэл, үгээр гэм хор хийлгүй амьдарч байвал тэр чинь нэр төртэй, зөв, утгатай амьдрал шүү.
Агаагаас нь

3 comments:

  1. тийм, зөв амьдрах. чи чадаж байна уу? хичээж байна уу? тэр өвлийн шөнө тамираа экүг багалзуурдаж, үснээс нь зулгааж, хувцсыг нь ураагүй бол би хэзээ ч тамирааг экүгээс салгах гэж ядахдаа, гарыг нь экүгийн хүзүүнээс салгаж хүчрэхгүй байсан учир тамирааг цохихгүй байх байсан, тамираа дахин дахин экүрүү дайрч багалзуурдаж аваагүй бол би түүнийг чирч хөөхгүй байх байсан. харин тэр болгоныг чи унтаж байгаад хараагүй. харин тамираа бол өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж ярьдаг юм билээ. гэвч экүгийн урагдсан хувцас одоо хүртэл бий. та хоёр хүмүүст юу ярьсныг мэдэхгүй, би хов живээс хол явдгийг чи мэднэ. гэтэл тэр шөнийн явдлыг нүдээрээ хараагүй, тэнд байлцаагүй найзууд чинь өлгөж авч, сүүлд нэг нь (гэрэлт) надад бүр гар хүрсэн, сонссон байлгүй. чи блог дээрээ нэг л зөв зүйл хэлсэн байсан, 2011 оны 12 сарын 22-нд. тэр шөнө тэнд үнэхээр муу энерги байсан, гэхдээ дахин мэдрэгдээгүй. учир нь нэг хоёр зэргийн хүн ер орж ирэхээ байсан учир. би чамайг ухаантай, өөрийн бодолтой гэж хүндэлдэг байсан ч тэр шөнө болсон явдал, түүнээс хойш тамираа та хоёрын найзууд надад хэрхэн хандсан, намайг хэрхэн доромжилж, бүр сүүлдээ зодсоноос олон зүйл олж харсан. зөв зүгээр байж байгаа хүнийг зодсон тамирааг салгаж байгаад чамд хүртэл хэд өшиглүүлсэндэг. бүх тохиолдолд ухаантай л байх ёстой. эсвэл болсон байдлыг үнэнээр нь хэлэх зүрх зоригтой хүнээс тодруулах ёстой байсан юм.

    ReplyDelete
  2. Анараагийн фб дээр зургыг нь хэд хэд харсан ер нь зүс мэддэг болчихсон 20 гарч яваа болов уу гэмээр гей 2-3 залууг би энд дурдая. 23 душаар сургуулийн хавьцаа 2 удаа таарсын. өөдөөс гурвуулаа гулжганаж алхаад миний явж байгаа замыг хааж энэнээс эмэгтэйлэг байж чадна гэсэн утгатай юм ярьж хоорондоо инээлдэж нтр. намайг гудамжнаас далд орон ортол эргээд харчих лда хүөе охион бишээ залуу гээд орилоод л үлдэж байгаан.


    А. хэрвээ энгийн залуус, аль эсвэл өсвөр насны хэрүүлч охид байсан бол би харамстал нь амыг нь таглаж хаячаад яваад өгөх л байсан. хорон үг чулуудах амархан.

    Б. тэр гей залуусыг хажуугаар би дуугүй зөрөөд өнгөрөхдөө дараагийн зөрөх хүн нь эрэгтэй хүн байж таараад муу гомо сда минь зайл гээд хэлцэн бол юу болох байсан бол до гэж бодож байгаан.
    Зарим хүмүүс. фб-т нэг хэсэг в.... нэрээр айди тай байсан залуу та нар эрхээ ингэж л эдлэж байгаа шүү.
    би би гэсэн өвчнөө дарж сурвал хүмүүс өөрсдийг чинь түрүүлж өддөггүй, чи өөрөө шалтгаан болоод байдгаа анзаарч эхлэх ч юм билүү.

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...