Monday, July 4, 2011

Гуниг

Би фейсбүүк ашиглаад дөнгөж гуравхан сар болсон. Мэдээж тэр орон зайг хэн хүний адил л ашигласан. 3-р сарын 2-ны өглөө ээжийнхээсээ гарахдаа "Надаас ичихээ больсон цагтаа надтай холбогдоорой" гээд гарсан ч өнгөрсөн долоо хоногт ээжийгээ нас барчиж гэж зүүдлээд санаа зовсондоо ээждээ мессеж явуулсан ч ямар ч хариугүй. Сая дүүгийнхээ ФБ-ээр нь шагайсан чинь дүү намайг "найз"-ынхаа тооноос хасчиж. Тэгээд л огшоод л ирэв. Би ээждээ, Ариунаа, Ачиймаа гэж хоёр эгчдээ, дүүдээ албаар, санаатайгаар, тэгэхээс тэгэх гэж гэм хор хийж явсангүй. Аа бас үгүй юм байна. Би том эгчдээ нэг удаа уурлаад, тэнэг зүйл хийж байсан нь 5-6 настайдаа баахан зургуудыг нь урчиж байсан юм. Тэгээд ээждээ зодуулж байсан. Өөрөөр би тэдэнд санаатайгаар, тэгэхээс тэгэх гэж хэзээ ч гэм хор хийж байсангүй. Гэтэл эд дахин дахин хэн гэдгээс минь үүдэн надаас татгалзаж байгаа нь энэ юм биз дээ. Хүн унана тусна, гунина, баярлана, жаргана. Хайрлана, дурлана, гэрлэнэ, хагацана. Гэтэл нэг эгч нь намайг амьдралдаа хамгийн их зовж шаналах үе болгонд газарт сөхрөөд мөлхөж буй миний дээрээс дэвслээд, үсчин цовхорч, хамгийн хүнд байдлаар сэтгэл рүү ус цацна. Нөгөөх нь нэг байшинд хоёр жил хамт ажиллачаад зөвхөн хүмүүсийн хажууд надтай мэндэлнэ. Хоёулханаа дайралдвал дуугарна гэж үгүй. Тэр хүнд би зургуудыг нь урснаас өөр яг ямар гэм хийчихсэнээ бодоод бодоод одоо хүртэл олдоггүй. Магад хуримынхаа нэг жилийн ойгоор ах дүү, хамаатнаа дуудахдаа дуудсанд уурласан юм болов уу. Цагаан сар хүртэл ээж, дунд эгчтэйгээ ярьсан хэвээр л байсан. Гэтэл хань ижлээсээ дөнгөж салчаад сэтгэл санааны гүн хямралд орсон байсан намайг гэгээрсэн эгч маань тавлан тавлаж, дахин дээрээс минь байж боломгүйгээр дэвсэлсэн. Өмнөх удаад арван хоёр жилийн өмнө. Түүний өмнө бас л түүнээс арван нэгэн жилийн өмнө. Дандаа уучилдаг байсан ч энэ удаад яагаад ч уучилж чадахгүйгээ би сайн мэднэ. Тэр сайхан ярьдаг зүйлээ хэзээ ч хэрэгжүүлдэггүй, хоосон "онолч". Яг экс шиг. Ярьдаг ч хийхээ мэддэггүй хүмүүсээс би даанч залхсан. Нэлээд хэдэн үеэл, бас тэр эгчдээ өөрийнхөө шинэ дугаарыг өгсөн байгаа, ээжтэй ямар нэгэн юм боллоо гэхэд хэлэх л байлгүй. Одоо хаяхаас өөр арга үлдсэнгүй. Сэтгэлд дүүрэн гуниг. Гэлээ гээд яах вэ. Миний амьдрал үргэлжилсээр.

9 comments:

  1. Юу ч боллоо гэсэн ээж чинь дотроо маш их шаналж байгааг мэдэж байна. Бас өөрийгөө ямар их зүхэж байгааг. Чамд хэцүү байсан ч ээжийгээ юу ч гэж байсан ээжээсээ өөрөө холдох хэрэггүй л гэж хэлэх байна даа. Одоохондоо хүүхэд минь бага ирээдүйд хэн болохыг би мэдэхгүй. Гэвч би хэрвээ ийм асуудал тулгарвал өөрийгөө л буруутгах юм шиг санагддаг. Яаагаад гэдгийг хэлж мэдкүү. Гэвч ээж болгон ингэнэ гэдэгт итгэлтэй байна.
    Өөрийн бодол өөртөө зөв гэдэг ч зарим үед үнэн үнэнээрээ л үлддэг. Коммент үлдээдэг болгосонд тун их талархаж байна.
    Хэтэрхий нэг үзэд бодолд баригдаад байгаам шиг хааяа санагддаг. Өөрийгөө хөндлөнгийн нүдээр нэг хараад үзвэд гэж хааяан санагддаг.

    ReplyDelete
  2. Баярлалаа Бөбөг өө. Хүүхэд чинь ийм болоод төрчхсөн байлаа гэж бодоход өөрийгөө хүн буруутгах ёсгүй, нэгэнт л ингээд төрчихсөнөөс хойш чи өөрийгөө ч, бусдыг ч буруутгаад, зүхээд, байгаа байдлыг үгүйсгээд, түүнээс зугтаад, бүр үнэхээр яагаад ч нэмэргүй. Зарим ээж аавууд хүүхдээ ийм байснаас, муу амьд явахаас үхсэн чинь дээр ч гэж хэлдгийм билээ. Өөрсдөө хүсч хүн хийчээд, бусдаас жоохон л өөр болохоор нь. ЛГБТ хүүхдээ зөвхөн хайрлах л хэрэгтэй. Зөвхөн үйлийн үрээрээ амьдарч байгааг нь ойлгох хэрэгтэй. Зөвхөн хайраар чинь, чиний 100% хүлээн зөвшөөрөх зөвшөөрлөөр чинь л хүүхэд чинь дутах болно. Чи бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй, чамайг ичиж, түүний тухай найз нөхөд, хамаатан садантайгаа ярилгүй түүнийг "амьд үхдэл" болгох тоолонд тэр чинь дотроо үхсээр байх болно. Тэгээд чи хүүхдээ алдана. Магад биеэрээ ирэн очин байх ч, тэр сэтгэлээрээ бүрмөсөн явчихдаг тохиолдол бий. Зөндөө харсан. Дэндүү олон удаа харсан. Ээж аавуудад хэчнээн хэцүү байсан ч тэр ЛГБТ хүүхдэд чинь тэрнээс хэцүү байгаа, түүнийг хүлээн зөвшөөрч, хайрлаж, тэр магад бусдаас өөр байгаадаа зовж шаналж байгаагаас нь нимгэлэлцэхийн оронд дээр нь өөрийнхөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагаараа нэмж битгий сэтгэлийг нь шархлуулаарай. Тэр хүн зөвхөн өөрийнхөө үйлийн үрээр явж байгаа. Та нарын өмнөөс тэр ЛГБТ хүүхэд чинь амьдраагүй, та тэр ЛГБТ хүүхдийнхээ өмнөөс нь амьдраагүй. Тэрийг л ухаарчвал. Бусад хүмүүс юу гэх нь үнэхээр сонин биш.

    ReplyDelete
  3. уул нь зүгээр байгаагаар чинь хүлээгээд авчихдаг бол хэн хэндээ ингэж асуудал болгохгүй байхсан. Би хувьдаа нийгэм өөрчлөгдөж байна гэж боддог. манайхны нэг тийм асуудалтай нүүр тулах, эвлэрч биш эвдэрч амьдрах арга нь зоргоороо хөдөө талдаа ганц нэгээрээ амьдарч, нийгэмшиж сураагүйн л гай юм даа. Заавал нэг нөгөөгөөсөө хамааралтай амьдрах, аж төрөх гээд байдаг манай Монголчуудын зан. хэн хэнийгээ буруутгах арга алга. ядаж өөрийгөө аз жаргалтай байлга даа анд минь. Урд хойд нас гэдгийг барин тавин мэдэхгүйгээс хойш энэ амьдрал-аа зөвхөн өөртөө л зориул. чи хөгжилтэй, өөртөө сэтгэл хангалуун байвал би ч бас хөгжилтэй байна. юм гэдэг уг нь их энгийн санагдаад байдийн. Даанч бид өөрсдөө л асуудлаа том болгоод байдгаас биш.

    Би өөрөө стрэйт чиг хандлагатай гэхдээ бусдын амьдралд аль болох хүндэтгэлтэй хандахыг, аз жаргалтай гаруудтай аль болох ойр байхыг хичээдэг нэг тийм баагий.

    ReplyDelete
  4. Би сайн сайханыг л хүснэ. Энэ блог гэдэг сайхан ертөнц шүү. Анх бол сэжгийн балиар мэтээр төсөөлдөг байсан ЛГБТ хүмүүсийг одоо бол шал өөрөөр хардаг. Жирийн л бидний адил гэдгийг нь илүү ойлгосон гэхүү дээ.
    Миний хувьд юу ч боллоо гэсэн ээж минь яаасан ч байсан гэсэн би ээждээ гомдож чадахгүй бас миний өмнөөс хариуцлага хүлээх ёстой ч гэж бодохгүй. Эсрэгээр нь миний энэ адлуулж байгаа сэтгэлээс ч илүүгээр шаналж байгаа даа миний ээж гэж бодох байсан гэдэгтээ итгэлтэй байнаа.

    ReplyDelete
  5. 9 сар тээсэн тэр амийн өмнөөс л эх хүн амьдардаг юм шүү дээ. Би өөрийг чинь Нандиа ток шоугаар анх харж байсаан. Тэрнээс өмнө олон олон блог уншисан миний хувьд танил ертөнц байсан болохоор цочирдоогүй. Магад чи эр хүний өнцөгөөс хардаг болохоор эх хүний сэтгэлийг гүйцэд ойлгохгүй ч байж магад. Хэдий бид бие биенийхээ төлөө амьдраагүй юм шиг боловч энэ л үр хүүхэд өөрсдийн үргэлжлэлээ бий болгох гэж амьд явдаг шүү дээ, би ингэж л боддог. Юунаас ч хамааралгүй явж болох байсан бол энэ дэлхийд хүн гэж амьтан байхгүй байх байсан боловуу. Би үнэхээр хувь заяандаа бурханд залбирч баярладаг, үр хүүхэд олж чадахгүй байгаа 1000,1000н ээжийн өмнөөс уйлдаг.
    Бид ч гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт ЛГБТ хүмүүсийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байгаа шүү дээ. Удахгүй дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх цаг ирэх байхаа. Тэр үед та өөрийн ээжтэйгээ инээн байж уулзнаа гэдэгт итгэж байна.
    Харин бас нэг хэлмээр санагддаг зүйлс байнаа. Энэ нь өөрийнхөө яг ямар хүсэл сонирхолтой хүн бэ гэдгээ сайн ойлгоогүй хүүхдүүд энэ зам руу маш их орж байна. Би 3 ч хүүхэд мэднэ. Одоо тэд энгийн гэр бүлүүд л дээ. Тэр үед өөрийгөө сайн ойлгоогүй байсан юм гэж ярьж байсан. Хойд эцэгтээ хүчиндүүлээд эрэгтэй хүнийг үзэн яддаг болсон байсан, тэр үед тэр эгчтэй таараад гээд л. Одоо бол зарим нь 2 ч хүүхэдтэй. Тэдний хувьд сайн эр хүнтэй таарсанд баярлах ч ийм явдал нилээдгүй байдаг юм шиг санагддаг. Энэ тал дээр та юу гэж бодож явдаг вэ.

    ReplyDelete
  6. Anonymous - баярлалаа хө. Яг л тань шиг хүмүүс Монголд маань ихэссээр байгаад би баярладаг.

    Бөбөг - "өөрийгөө сайн ойлгоогүй хүүхдүүд энэ зам руу маш их орж байна" гэлээ. Ер нь бол Кийнзийн онол байдаг л юм билээ: хүн амын зөвхөн 10 хувь нэвт шувт улаан стрэйт буюу эсрэг хүйсийнхээ хүмүүсийг хайрлан таалагч, өөр нэгэн 10 хувь нь нэвт шувт улаан эм эсвэл эр ижил хүйстэн. Харин энэ хоёр туйлын дундах бусад бүх хүн бисексуал гэж. Хэр үнэнийг нь мэдэхгүй ч надад ортой юм шиг л санагддаг. Таны ярьж буй тэр хүмүүс одоо эсрэг хүйстэнтэйгээ гэрлээд амьдраад болоод байгаа бол угийн бисексуал хүмүүс байсан юм байлгүй дээ. Мэдээж хүүхэд гаргах чадвар бол бэлгийн чиг баримжаатай огт холбоогүй учир үүнийг дурьдсангүй. Эр эм эсийг учруулан үр тогтоох үйл явцыг зөвхөн бэлгийн хавьтлаар бус, бусад аргаар хийгээд нэлээд олон арван жил болж байна. ЛГБТ хүмүүс хүсвэл хүүхэдтэй болох боломж ихэссээр л байгаа, Монголд бол маш олон ЛГБТ хүмүүс хүүхэдтэйг нь би мэднэ. Харин эсрэг ч бай, ижил ч бай хүйсийн хүнд хүчиндүүлснээс болж тухайн хүнд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал л үүснэ үү гэхээс бэлгийн чиг баримжаанд нь нөлөөлөхгүй л болов уу. Магад таны асуулт "бэлгийн чиг баримжааны мэдээллийг нээлттэй болговол хүмүүс ЛГБ байхыг сонгож эхэлнэ" гэдэг хүмүүсийн айдастай агаар нэгдүү юм уу гэж ойлголоо. Бодит, шинжлэх ухаанч үнэнд тулгуурласан мэдээлэл авах эрх чөлөө бүх хүнд байдаг. Хэрэв үнэхээр өөрийгөө мэдрэх хар багын мэдрэмж бус, гадны мэдээлэлд үндэслээд тухайн хүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг ухааран тэр амьдралаар амьдарч байвал бусдад эрүүгийн шинжтэй гэм хохирол учруулаагүй цагт яаж амьдрах нь тэдний л эрх гэж би боддог. Тиймээс лесбиян гэж бодоод явж байсан найз маань гэнэт эрэгтэй хүнтэй гэрлэнэ үү, эсвэл стрэйт гэж бодож байсан найз маань гэнэт гей болж таарна уу, надад үнэхээр хамаагүй. Хамгийн гол нь тэд өөрсдөө аз жаргалтай байх нь л чухал.

    ReplyDelete
  7. Төгс зүйл гэж байхгүй гэдгийг л маниус мэдчихмээр байгаам. Үнэхээр хүнийг , бяцхан хүүхдийг бурхан бүтээсэн юм бол яах гэж учраа мэдэхгүй 2 настай хүүд барби хүүхэлдэйгээр тоглох сонирхол өгсөн юм? Тиймээс хүйс ба бэлгийн чиг баримжааны асуудлыг заавал нэг шугманд барьж хорьж асуудалд хандах нь бурханы өгөгдөлийг үгүйсгэсэн хэрэг болчих юм биш үү. Туйлын үнэн гэж бас байдаггүйтэй адил би өнөөдөр надад таалагддаг эсрэг хүйстэн маргааш таалагдахаа болихыг би бас үгүйсгэж чадахгүй. Ёс суртахуун, тогтсон зан заншил гэж байгаа хэдий ч Хүн бүр өөрт аятай мэдрэмжээрээ амьдрах эрхтэй л гэж боддог.

    Зүгээр энэ миний бодол төдий шүү. бэлгийн чиг хандлагыг бусдаас онцгойрох илэрхийлэл болгож сонгож байгаа хүмүүсийг би харин жаахан таатай биш байдийн. гэхдээ нөгөө талаараа бас хүний өөрийн сонголт юм даа.

    ReplyDelete
  8. Anonymous - "Ёс суртахуун, тогтсон зан заншил гэж байгаа хэдий ч..." Зан заншил уу, зан үйл үү? Зан заншил гэж ярьвал бөө мөргөлөөрөө болон буддын шашнаараа бид ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа болон хүйс солигдон төрсөн хүмүүсийг хүлээн зөвшөөрсөн нийгэм байсан, 1921 оны хувьсгалаас өмнө. Миний энэ нийтлэлд энэ тухай жаал жуул бий, амжвал уншаарай http://lgbtcentre.mn/images/articles/mongolianhuman%20rights%20journal%202006%20lgbt%20rights%20article.pdf Бусдаар бол санал нийлж байна шүү, хө.

    ReplyDelete
  9. Äóíä ýã÷èéí ÷èíü õóâüä áè ñàíàë íýã áàéíà))

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...