Sunday, August 7, 2011

Салалт

Салаад хагас жил илүү болсон чамтай долоон жилийн өмнө онлайн танилцаж байж. Тэр 2004 оны зунаас хойш юу юу ч өрнөж өнгөрөв. Нэг л сөхөө ороход ийм их хугацаа өнгөрчиж. Дэндүү их хайрласандаа би чамд амьсгалах амьсгал бүрээ, өглөө сэрэх анхны харц, шөнө унтахаар хэвтэхэд зүрхний цохилт бүрээ зориулсан энэ он жилүүд арай л хурдан өнгөрч. Харин одоо чи бид хоёр салсан. Их зүйлийг сөрж бүтээсэн хамтын амьдралаа нэг л мөчийн шийдвэрээр чи дуусгасан. Чамд өөр арга байгаагүйг би мэднэ. Надад ч бас. Салж л шилжилтээ хийх байсан учир салалт миний хувьд ч хамгийн зөв зүйл байсан ч... би чамд хайртай байсан. Хайртай л учир гэрлэлт, хайраа сонгон энэ олон жил өөрийнхөө амин чухал хэрэгцээгээ үгүйсгэсээр ирсэн. "Чи шилжилтээ эхэлвэл чи бид хоёрын гэрлэлт дуусна" гэдэг үгийг сонсох бүрт зүрх минь зүсэгдэнэ. Салж бүрэн амжаагүй, нэг сар болов уу үгүй юу чи өөр хүнтэй хайр дурлалын харьцаа үүсгэсэн. Түүндээ хайртай, түүнтэйгээ хамт байхыг хүсч байгаагаа салаад гурван сар болоогүй байхад надад хэлсэн. Миний зөвхөн нулимс урссан. Тэр дуугүй нулимсыг чи хэзээ ч анзаараагүй. Түүндээ явуулах зүйлээ надруу андууран явуулах бүрт миний зүрх улам шархалсан. Энэ олон жил зөвхөн чи байсан миний зүрх сэтгэл салсны дараа ч чамд сийчигдсээр одоо сийчих газар үлдээгүй. Сэтгэл зүрх минь байдаг тэр орон зай тас хар нүх, түүн дотор зөвхөн улаан нялга нөж. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч энэ үе хурдан дуусаасай. Өнгөрсөн долоон жилийн зөвхөн гэгээтэй дурсамжууд нь үлдэж, хар бараан нь мартагдаасай. Дахин хайрлахаас ч айх энэ мэдрэмж зөвхөн түр зуурынх байгаасай...

6 comments:

  1. бүгдийг цаг нар, он сартай нь тэмдэглэдэг санадаг та бас их сонин шүү,, сонин ч юу байхав, таны зарчим \онолуудын нэг ч байлуу\ цаг хугацаа , мөч бүрийг тэмдэглэж байх ёстой гэж,,

    ойрд яагаад ч юм цаг хугацааны талаар их бодох юм,
    сайны ч ерөөл үү ? муугийн ч ёр уу? мэдэх юм алга,,

    ReplyDelete
  2. Хооцолдон нисцгээх энэ хос хар бялзуухайс юм уу ?
    Далавч нь гэмтчуул хоорхийс яах билээ.
    Дурлал бас л хааяа бидний даль жигуурийг гэмтээж орхьдог шуу дээ.
    Ingej bichij baijee hoorhii.
    Hetsuu tee hervee bi ahij butelgvi duralval uheh bhoo kkkkkkkkkk

    ReplyDelete
  3. @Цагаанаа Цаг хугацааны тухай бодох нь сайн ч зүйл биш, муу ч зүйл биш. Хүний боддог олон мянган зүйлийн л нэгштээ. Хүн тодорхой нөхцөлд л гэхдээ цаг хугацааны тухай боддог харагддаг. Цаг хугацааг илүү их мэдэрсэн үед. Цаг хугацааг тэмдэглэсэн үед. Цаг хугацааг зогсоохыг оролдох үед.

    @Мишаа Даль жигүүр эргэж эдгэрээд нисэхтэйгээ гэмтсэн үү, үгүй юу гэдэгтээ л асуудал байх боловуу хө. Заримдаа даль нь дөнгөж эдгэрч байхад шинээр хугарвал дахиж нисэхээс лав өнгөрөх биз.

    ReplyDelete
  4. Хүн тодорхой нөхцөлд л гэхдээ цаг хугацааны тухай боддог харагддаг. Цаг хугацааг илүү их мэдэрсэн үед. Цаг хугацааг тэмдэглэсэн үед. Цаг хугацааг зогсоохыг оролдох үед.
    <<<<
    ёстой ёстой,, ойрд цаг хугацааг мэдрэээд л тэгж байх шиг байна,, хорих лагертааа,, цаг хугцаа зогсцон шиг санагдаад л , эсвэл дэндүү хурднаар нисэээд байх шиг,,

    ReplyDelete
  5. Өнгөрснийг мартаж өөдрөг амьдрах

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...