Sunday, September 4, 2011

Зүгээр л гоё

Өчигдөр би ойрд баярлаагүйгээрээ баярлаж сэтгэл хөдлөв. Санаагүй, бодоогүй газар. Нэг хүн хүүдээ намайг бодож Анар гэж нэр өгсөн гэнэ. Анар гэж нэр одоо их түгээмэл болсон ч намайг бага байхад ийм нэртэй хүн бараг байдаггүй байж. Манай доод ангид Анар-Эрдэнэ гэж байсныг эс тооцвол өөр Анартай нэртэй хүн би ер мэдэж байгаагүй. Харин 90-ээд он гарснаас хойш мангар түгээмэл болсон. Анарын олон зуун хувилбарт нэртэй хүмүүсээс гадна Анар үсчний газар, Анар хоолны газар, Анар кафе, Анар бичиг хэрэгслийн дэлгүүр, зүгээр дэлгүүр гээд алхам тутамд л Анар. Хүүдээ Анар гэж нэр өгсөн тэр хүн миний дотны найз ч биш, ЛГБТ олон нийтийн хүн ч биш, зүгээр л нэг сайхан авъяастай хүн. Тэгсэн чинь намайг тоогоод хүүдээ ийм нэр өгснийг сонсоод үнэхээр их уяран хайлсан гэж. Нэлээд хэдэн жил экстэйгээ жил болгон ярьдаг байсан бас нэгэн зүйл нь хүүхэд байсан. Намайг хүүхэд ч өсгөж чадахгүй, шилжилтээ ч хийх ёсгүй гэж хэлдэг байснаас нь болоод комплекстчихсан. Ямартаа ч шилжилтээ эхэлчихлээ, шилжилтийн хувьд бүх зүйл ном ёсоороо явж байна. Санхүүгийн хувьд болон амьдралын хувьд тогтворжоод ирэх цагт дахин хань ижилтэй болсон байвал тэр маань хүүхэд гаргаж өгнө. Үгүй бол хүүхэд өргөж авна. Хүүхэддээ хэрэгтэй бүх зүйлийг нь өгөх чадалгүй байвал мэдээж хүүхдийн асуудал сөхөгдөхгүй ч ээж нь намайг бодож нэрлэсэн нэгэн хүү энэ дэлхий дээр өсч торнисоор байна. Магад тэр л болчиж ч байгаа юм билүү, хэн мэдлээ.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...