Tuesday, September 27, 2011

Бичкэн ажиглалт

Зарим хүмүүсийн хувьд би хүн гэдгээсээ илүү "юм" болчиж гэж өнгөрсөн арваад хоног бодогдлоо. Яагаад гэхээр арваад хоногийн өмнө би болзож эхлэв. Амьдрал урагш явахад бэлэн болсон учир. Бүх зүйл сэтгэл зүрхийг минь урж тасдаж байсан тэр түнэр харанхуй үе ард хоцорч байгаа учир. Эксээсээ шал өөр эмэгтэйг хайж эхэлсэн учир. Сэтгэлийн эрэл эхэлнэ гэдэг өмнөх хайр дурлал бараг л мартагдсан гэсэн үг. Гаднаас нь харахад нэг сайхан хүн энд тэнд охидуудтай ууж дуулж, буу халаад л, сүрхий зав чөлөөгүй нийгмийн идэвхтэй болж байгаа дүр зураг бий ч миний хувьд энэ бол хувьсал биш хувьсгал. Бүхэл бүтэн амьдралаа хамт өнгөрөөнө гэж бурхан тэнгэр, гэр орныхон, хамаатныхаа өмнө амлалт аваад, түүнээс өөр хэнийг ч хэзээ ч хайрлахгүйгээр хамтынхаа амьдралаа зохиосон ч гэрлэлт, хайр дурлал, үүрд мөнхийн гэдэг ойлголтууд нь гэнэт хоосон болж таарсан миний хувьд дахин хайрлах, дурлахаас айх нь ойлгомжтой. Харин тэр айдсаас гадна арван хоногийн өмнөөс би хүн биш, зарим хүмүүсийн хувьд "юм" болчлоо гэсэн том мэдрэмж гэнэт орж ирээд. Шинээр танилцах, уулзах, болзох эмэгтэй болгон намайг хүн гэдгээсээ илүү үзэгдэж харагдаагүй "юм" гэж харж байгаа юм шиг санагдаад. Ямартаа ч өнгөрсөн хоёр болзооны нэг нь намайг "юм" гэж харсан нь маргааш нь л тодорхой болсон. Гэтэл би юм биш, хүн байгаад байдаг. Хүний л мэдрэмж, сэтгэл хөдлөл, баяр баясгалан, айдас надад байгаад байдаг. Яалтай хорвоо вэ гэж...

3 comments:

  1. Zarimdaa bvr uuriiguu gajuuraad yawtsan gachin yum yumshig busdaas olj hardag.
    Za ene ch yahaw Amidraliinhaa hamag idewhtei ve-iig haaj nuuj darsaar baigaad unguruuj baih shig baina, ene l hamgiin haramsaltai sanagddiin.
    Hairlaj halamjilsan hvn maani huwia hicheesen zan gargahaar l uram hugarch setgeleer unah shig bolhiin. Ene horwoog estoi neg gay hvn shig setgej baigaad eregtei emegtei hvnii mederdeg bvh jargaliig amsaj baigaad 2 yum shig 1 amidarnaa. Chamd amjilt hvsie! Huxbear

    ReplyDelete
  2. thanks, kashi. we didn't have a chance to talk during the Mr Beauty, but i know who you are, i just never really had a chance to talk to you or your partner that night ;)) too busy, as per usual. амьдрал их сонин шүү, хөгшөөн. өөртөө л үнэнч (өөртөө үнэнч гэдгийн тодорхойлолтыг миний бусдын цуурай гэж бичлэгээс уншаарай, тэндээс миний хэнийг олж харах байх, агаагийн үүднээс нэг дүүдээ бичсэн бичлэг) амьдарч байхад бүх зүйл болох жам ёсоор болдгийг би мэдсээр нэлээд хэдэн сар болж. тэрнээс өмнө 7 жилийн өмнө өөртөө л үнэнч явахад бүх зүйл болдгоороо, бүр сайхан болдгоороо болдог талаар надад итгэл бий болж байсан ч энэ жил бол дэндүү том баталгаанууд ар араасаа цуварсан. ярьвал их зүйл бий. сэтгэлдээ байгаа бүх зүйлээ бичдэг учир энэ блогоос уншихад л болох байх. хааяа бууж өгмөөр үеүд амьдралд байсан ч хэзээ ч сөхөрч унаагүйдээ, өнөөдрийг хүнд гайхуулах зүйлгүй ч өөрийнхөөрөө л, хэнээс ч, бүр ХЭНЭЭС Ч ЯМАР Ч туслалцаа (за бас арай үгүй юм, надад сэтгэлийн урам харамгүй хайрлаж, тэнэгтэх үед минь намайг хэзээ ч хаяж явж байгаагүй найзуудын сэтгэлийн дэм идэх хоол, орох орноос илүү байсан шүү) авч байгаагүйдээ би өнөөдөр өөртөө дэндүү жаргалтай явдаг. дэндүү. маргааш өнхөрсөн ч үлдэх зүйл байгаа шүү гэдэг итгэл, бодит байдал бол дэндүү сайхан. магад тэр үедээ чи хүрэх хэрэгтэй. хэзээ гэдгийг чиний сэтгэл, зориг л мэднэ.

    ReplyDelete
  3. Thank you Agaa, it's ok we'll have time to.
    Uurtuu vnench baih tuhai bichlegiig chin unshij vznee. Ene tuhai nadad ch ijil tiim medremj baidag, minii bvh (barag l bvh) yum uursduu bvtcheed baidagiig bi zarimdaa gaihdag.
    Chinii jargaltai yawaa gedegiig sonsoh saihan bainaa, bidnii zarim n ch gesen az jargaltai, setgel dvvren amidarch chadaj baigaa n boloo doo...
    Amidral ih sonin gedegt chin sanal neg bainaa, Minii huwid bvh yum saihan bolj bvteed l, hvssen zvilee bii bolgood l, heregjvvleed l zarimdaa uur yu heregtei yumbe? gej asuudag, getel bi gej hvn -mash olon hvniig muu zurshil ch yumuu, nadad taalagdaagvi zarim jijigheeen zvilees n bolood l tvlheed yawuulchdag baisan, harin odoo bi neg hvntei hamt amidraad mash udaj baina bvr gerleltee batluulsan getel ene hvnd maani minii huuj yawuulaad baisan hvmvvsiin jijighen asuudluud bvgd baidag, hehe. Ene l nadad baigaa setgel hangaluun bish gants zvil.

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...