Sunday, October 16, 2011

Онол 19 +

Нэг анзаарсан чинь онолуудаасаа бичээгүй хоёрын хоёр сар болчиж. Дандаа бодрол, өдрийн тэмдэглэл, шалан палан, сүүлдээ бүр нял пял болж хувирч байж шүү дээ, энэ Онолууд Бодролууд блог минь. Тэгээд өнөөдөр ээлжит онол, шилжилтийнхээ апдэйт бичсүү гэж бодов.

Онол 19: хүмүүс онгон болтлоо ганцаар явчаад сэгсийтлээ биш, циститтэллээ секс хийдэг. Бэлгийн хавьталд орохгүй байж байж байж, шинэ хайрт, амрагтай болоод өдөржин шөнөжин, хэд хэдэн хоногоор секс хийвэл циститдэг гэж миний нэг онол байна. Амьдралаас ажигласан зүйл. Тийм олон биш ч овоо хэдэн эмэгтэйтэй "бал сар" өнгөрөөж явсан хүний хувьд энэ бол байдаг бодит зүйл гэдгийг мэднэ. Харин хэдэн хоногийн өмнө нэг охин "Цистит хөдлөөд" гэхээр нь "Шинэ найз охинтой болчоод бал сардаж байгаа юм чинь аргагүй, циститтэлээ сексдэж байгаа юм чинь" гэж тэнд байсан охидын элгийг хөшөөв. Гэвч өдий насалчаад ийм зүйл анзаараагүй байна гэдэг эсвэл бага секс хийсэн, эсвэл жинхэнэ хуял тачаал бүхий секс хийж мэддэггүй гэсэн үг юм болов уу л гэж бодлоо. Тэгээд энэ талаар ийм холбоос орос дээр олсноо энд оруулж байна.

Шилжилтийн апдэйт: өчигдөр ээлжит дааврынхаа тариаг хийлгэв. Нэг эмч найз маань надтай хэд хоног хонож байгаа юм. Өмнө нь тариагаа хийх болгондоо хэд хоног доголж явдаг байсан ч тэр найз маань тариаг эвтэйхэн гээч нь хийж, одоо хүртэл доголоогүй л байна. Бас тийм их өвдөөгүй. Уул нь сүүл тийш аймаар л өвддөг юм. Харахад жоохон булчингийн өнгөнд хийчих шиг болсон. Гэхдээ сувилагч, эмчээр олон жил ажилласан хүн мэдэж байгаа байлгүй, булчинд хийсэн үгүйгээ. Хамгийн гол нь би 90 градусаар гуяндаа шаагаад байсан нь буруу, бараг л ясныхаа хальсыг гэмтээдэг байсан учир тэгэж доголсон байна гэсэн шүү. 90 биш, 70 градусын налуугаар өөртөө хийж байхаар өчигдөр харж авав. За тэгээд бүх зүйл журмаараа явагдаж байна. Дараагийн тариа маань 2012 оны 1-р сарын 14-нд. Цаг хугацаа амархан юм. Хоёр сарын дараа л гэхэд дааврын эмчилгээгээ эхэлснээс хойш хагас жил өнгөрсөн байх нь гэж бодсон чинь. 

Бас бус зүйлээс: нэг найз гэж нэлээд олон жил тооцож явсан нэгэнрүү хэдэн хоногийн өмнө утасдав. Тэгсэн намайгаа таньдаггүй ээ "Чи Анараагийн утаснаас ярьж байна, Отгоо л байштээ" гээд. Гэнэт гомдоод, энэ олон сар би хааяа мессеж бичихэд хариулаад, амьдрал маань хаана байгааг мэдэж байсан бол "Анараа байнаа" гэж хэлээд байхад таних л байсан даа гээд тэр хүнийг найзынхаа тооноос бүрмөсөн хасаад утсыг нь устгав. Бас бус хүмүүсийн утсыг устгав. Ер нь маш их цэг тавьж байна, сүүлийн үед. Зовох цагт чанар нь танигдсан хүмүүсийг л амьдралдаа үлдээж байх шив. Тэр нь ч сэтгэлд амар юм, төвөг цаашаа.

2 comments:

  1. Hi Анараа Агаа. хэхэ нээрээ л нял цял болжийсоон
    Дуу хоолой өнгө хэр өөрчлөгджийн утас цохисон найз нь тэгээд л таниагүй байхаадаа =)

    ReplyDelete
  2. @LW, тийм л байх даа хэхэхэ

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...