Friday, October 7, 2011

Парти парти парти тайм

Сүүлийн үед "Амьдарвал амьдарсан шиг амьдар. Ид, уу, хүмүүстэй ярь, таал, таалснаа ичиж зоволгүй шууд хэл, эргүүл, умруул, үнс, боломж олдвол өвөрт нь ор" гэсэн уриатайгаар амьдарч байна. Хүн хэдий ч наслаа билээ. Ер нь найзуудтайгаа цагийг хөгжилтэй, яриа хөөрөөтэй ууж, цэнгэж өнгөрөөх ёстой гэж би боддог. Магад миний насныханд тийм боломж байдаггүй, эхнэр нөхөр, нялх нойтон хүүхэд шуухад гээд. Харин би азтай, нэг талаас. Эхнэр эсвэл найз охин байсан бол тэр нь мөнхийн хэнтэй юугаа яагаад хаагуур байгаад байгаам гээд чих ба утсанд хонх уяастай, гонгиноостой, гомдоостой. Би каалтаастай, гуйгаастай, уяраагаастай "Хайрт нь уугаагүй ээ. Хайрт минь, би чамдаа л хайртай, зөвхөн чамдаа, юунд ингэж харддгийм дээ, охид алга аа, найзууд маань л байна" гээд л. Гэтэл ганц бие байна гэдэг өөрөө өөртөө л тайлагнана. Амар сайхны дээд. 

Гоонь байхдаа би чинь нээрээ үнэн засрашгүй парти анимал байсан шүү дээ гэдгээ санаад. Гэрээс гарахгүй өнгөрөөдөг өдөр гэж байхгүй. Заавал гарч найзуудтайгаа буу халдаг, сэтгэлээ нээдэг, охин найрснаа, найрахаа ярьдаг, хамт юм сэддэг, түүнийгээ хийдэг, уудаг, бүжиглэдэг байж. Бараг сарын өмнөөс нэлээд хөдөлгөөнтэй болж эхлэхдээ "Нээрээ ийм байдаг билүү" гэж бодогдож байх шиг. 2000 онжингоо манай нэг найз бид хоёр долоо хоногтоо доод тал нь 3 удаа диско орж бүжиглэнэ. Би ганц нэг пийв, маш их ус, тэр маань юм уудаггүй учир ундаа зэрэг уугаад л бүжиглээд л байна, бүжиглээд л байна. Их сонин нь эр ч, эм ч хүмүүс бид хоёрыг хос гэж боддог байсныг одоо олж санаж байна. Хоёулханаа бүжиглэнэ, хүмүүс халдаж ирнэ гэж байхгүй. Тэгээд л шөнөжингөө бүжиглэчээд өглөө үүрээр 4-5 цагийн орчим хариад, усанд ороод унтана. Гурван цагийн дараа босоод ажилруугаа алхана. Тэрнээс бусад өдрүүдийг Бямбаа, үнэн худалч баагий Цоомоотой партидаж өнгөрөөнө. Цоомоо бол үнэндээ л хүнд гар, "Гараад ороод ирье" гээд л надад цүхнээ үлдээчээд явчихдаг байсан гар шүү дээ. Би хүлээгээд л суугаад л байна, суугаад байна. Хэдэн ч удаа тэгж байсныг бүр мартаж. Харин 2003 оноос хойш холбоо бараг тасарч дээ. Сүүлд 2007 оны 2 сард уулзсан бололтой. Дэндүү маапаантай нөхөр. Харин Бямбаа бид хоёр холбоотой хэвээр. Энэ жил 2005 оны эхээс хойш анх удаа түүнийгээ харж хэчнээн их сэтгэл гэсэв. За тэгээд нэг ийм л парти анимал хэрнээ ажлаа 110% амжуулдаг амьдралтай байгаад арван нэгэн жилийн өмнөөс ганц бие байхаа болиод, салангуутаа л өөртөө амьсгаа авах сөхөө өгөлгүй дараагийнхтай нь нийлсээр, сүүлдээ эхнэртэй болоод юусан ийсан парти. Гэхдээ тэрнээс өмнө ер нь л 2002 оны сүүлээс хэд хэдэн шалтгаанаар ер партидахаа больсон байсан. Тухайн үед телевизд ажилладаг байхад хүмүүс энд тэнд явахад таниад, үнэн ядаргаатай санагддаг байсны дээр тухайн үеийн найз охин тэнэг хартай баагий байсан учир сүүлдээ түүнийгээ тэвэрч хэвтэхээс өөр юм хийхгүй, орны гимнастик л хийсээр нэг жилийн хугацаанд маш их таргалсандаг...

Нээрээ санасан чинь тэр үед энд тэнд партидаж бүжиглэж байгаад ус ундаа, пийв авахаар тэкэнд ганцаараа очих болгонд нэг хоёр охин ирж заалттай танилцдаг байж. Тэр болгоныг нь "Стрэйт охидтой юугаа ярих вэ" гээд би авч хэлэлцдэггүй байсан шиг билээ. Магад охидын зүрхийг холоос шархлуулдгаараа алдартай гар байсан байж болох, тэр үед явж бүжиглэдэг байсан дисконууд дээр. Харин маргаашийн партиг би сэтгэл үнэн сэтгэл хөдлөөстэй хүлээж байнадаг. Нөгөөдөр нэг бичлэг бичигдэж л таараа. Яасан, ийсэн, ямар охин таалагдсан гээд л партины сонин сайхан бол их байх байлгүй. Юуны төлөө ганц бие билээ дээ хэхэхэ

4 comments:

  1. Dear Anar aa hicheen masculine bolokh gedd ch bolj chadahgu l bolow U soul itsef a sex-neutral.. it has neither masculine nor feminine.

    ReplyDelete
  2. "Амьдарвал амьдарсан шиг амьдар. Ид, уу, хүмүүстэй ярь, таал, таалснаа ичиж зоволгүй шууд хэл, эргүүл, умруул, үнс, боломж олдвол өвөрт нь ор"
    :)) taalsnaa shuud heleed, erguuleed, unseed yawchihmaar sanagdchihlaa baina..

    ReplyDelete
  3. Dear Arjuna, if you think I'm trying TO BE masculine, you're wrong. I guess you should read my blog entries from the beginning till the end. I, too, believe that soul is neither masculine or feminine, but there is a concept of karma, and that, coupled with the experience of our SELVES as male or female in a given reincarnation, dictates what our karma will be in our next lifetime, or lifetimes. So, again, if you think I'm somehow trying to be what I'm not, you're sadly mistaken. I am simply what I am: a man born in the wrong body.

    ReplyDelete
  4. @mishima тэгэх л газар хө ;)

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...