Thursday, October 13, 2011

Цэг

Өглөө сэрснээс хойш нэг л тавгүй байсаар. Утсаа хаагаад өдөржин л партины зураг фейсбүүк лүүгээ орууллаа. Уржигдар оройноос эхэлсэн сэтгэл зүрхний тавгүйтэл үргэлжилсээр. Гэвч тэр тавгүйтлийн дундуур маш их сэтгэлийн хөдөлгөөн, ходоод гэдэс мушгим, өр өвтгөм мэдрэмж бас мэдрэгдэж байсан ч өнөө өглөө сэрээд "За ерөөсөө болъё" гэсэн бодол. Хэн билээ гэдэг маань хэнд ч сонин биш учир. Эсвэл сонин ч ямар ч хэрэггүй учир. Эсвэл миний шилжилт зүгээр л бүх хайр сэтгэлийн ирээдүйг маань хаасан учир. Эсвэл нэг хүний хэлснээр "аймаар царай муутай", минийхээр "хүн тасарч унам царай муутай" учир. Эсвэл бүх зүйл нь нийлээд зүгээр л аймаар учир. Сэтгэл зүрхнийхээ асуудлыг цэглэхээр барахгүй одоохондоо ор тас мартах ёстой гэсэн бодолтой би өглөө сэрсэн. Учир нь тэр надаас айсан. Харин тэр тэгэж цаг заваа үрээд яах вэ гэдгээ тойруугаар хэлсэн учир. Сэтгэл маань татагдаад хуйлраад хоёрын хоёр тийш алга болсон ч одоо түүнийгээ тас өөрлүүгээ татаж, зүрхээ чангалах ёстой гэдгээ мэдэж байна. Мэдэрч байна. Би эргээд гав ганцаараа энэ шаналал дотор байвал илүү утгатай ч мэт. Надаар дүүрэн айдас байгаа нь тэрэнд, бас тэрэнд мэдрэгдээгүй. Шал хамаагүй стрэйт эмэгтэй л тэр айдсыг надаас олж харсан. Өөр хүмүүс олж хараагүй. Мэдрээгүй. Олж харахгүй, мэдрэхгүй. Миний зүрх сэтгэлийн асуудал, түүнтэй холбоотой айдас. Түүнтэй холбоотой цөхрөл. Өнгөрсөн "Ингээд л дууссан" гэдгийг гэнэт ухаарч буй мэт нус нулимсандаа хутгалдан барин тавьсан цэг, түүний маргааш дахин эхэлсэн шинэ мэдрэмж. Өмнө нь дөнгөж эхэлсэн байсан ч улам их гүн болсон тэр л мэдрэмж. Эхлээгүй байхад нь цэг тавьж дуусгах ёстой тэр л мэдрэмж. Ядаж мэдэрч байгаа нь яамай даа. Гэхдээ цэг.

5 comments:

  1. Өөдрөг байлдаа Орчиноо л жаахан соличих

    ReplyDelete
  2. өөдрөгөөсөө илүү бодит байдлыг харах ёстой гэж бодогдох юм. харин миний бодит байдал нэг иймэрхүү цэг цэг цэг болчоод. орчноо солиход бүх зүйл өөрчлөгдөх нь тодорхой. за тэгээд амьдрал хаашаа ч эргээ билээ, яаж ч өөрчлөгдөө билээ, хаашаа ч яваа билээ...

    ReplyDelete
  3. үнэхээр гайхалтай. өөрийн чинь тухай урьд өмнө огт сонсож байгаагүй юм байна. бүх бичлэгийг чинь уншлаа. шилжилтийнхээ тухай Монголоор их бичээрэй :)

    ReplyDelete
  4. @ollie бусдад сонсогдохын тулд биш, өөрөөрөө л амьдрахын тулд амьдардаг учир сонсоогүй байхаа.

    ReplyDelete
  5. уржигдар шөнө тэр хоёрын нэгийг нь болзъё гэв, тэр "найзуудаараа байсан нь дээр ээ, угаасаа би лесбиян амраг л хайж байгаа" гэв. тэрнээс илүү тодорхой цэг болно гэж байхгүй шүү дээ, хөөрхий...

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...