Tuesday, October 18, 2011

Бид чинь яачаав дээ...

Өнгөрсөн бүтэн сайнд би нэг найзынхаа компьютерыг янзалж өгөхөөр нэг газар уулзах болоод очтол тэр нь Нямд амардаг болж таарав. Би орон гаран, гаран гарантаад гарахдаа гэртээ утсаа мартаж таарав. Яаж харин түүний дугаарыг санаж байсан юм, энэ олон жил ганц хоёр л утасны дугаар санадаг хүн чинь. Тэгээд ирэхийг нь хүлээгээд зогсч байтал дөрвийн дөрвөн гадаад баагий надаас дальдчин зугатав. Яагаад гэхээр би монгол хантаазаараа гангарах дуртай, дулаахан өдөр байсныг ч хэлэх үү. Гэтэл нэг монгол охинтой хамт ирж явсан гадаад залуу намайг харснаа шууд дальдчин доош харж, нөгөө охиндоо жигтэйхэн наалдаад өнгөрлөө. Сонин санагдсан ч тоосонгүй. Хэдэн минутын дараа гурван Энх тайвны корпусынхан ирж харагдав, өмнө нь нэг уулзалт дээр харж байсан залуу байна дунд нь. Тэгсэн яг хэдхэн алхамын цаана ирснээ шууд гүйх шахам зам гарч явав. Тэгээд гэнэт ойлгов шүү дээ. Миний хантаазаас болоод байна гэж. Монгол хантааз, дээлтэй залуу болгоныг хэт үндсэрхэг баагий байх боломжтой, харин хэт үндсэрхэг хүмүүс зөв буруу, сайн мууг ялгалгүй муйхраар дайрч давшилна шүү гэж заалгасан болтой. Оргүй зүйл биш, дэндүү ортой. Дальдчин дальдчин явааг нь харах бүр эмгэнэлтэй. Хантааз, дээлтэй болгон үндсэрхэг биш, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн л хүн. Харин хэт үндсэрхэг хүмүүс арай өөр асуудалтай. Ай хөөрхий... Бид чинь яачаав дээ. Хүнээ л алдах ёсгүй энэ хорвоод...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...