Friday, October 21, 2011

Цастай өдрийн өглөөний мэнд

Чамтай өчигдөр орой уулзав. Дэндүү олон хоног өнгөрсөн мэт санагдсан ч үнэндээ гуравхан хоног хараагүй өнгөрсөн тэр цаг ямар удаан байв. Дэндүү удаан. Дурлачихсан гэдгээ аймаар сайн мэдрэх, мэдэх, бас найдваргүйг нь мэдэх, ойлгох үнэхээр хэцүү. Чамтай уулзах тоолонд, сэтгэлдээ маш их зүйл мэдрэх тоолонд маргааш нь бороо, эсвэл цас орж байгааг чи анзаарсан уу? Би анзаарсан. Нэг их ач холбогдол өгөхгүй байгаа ч миний сэтгэл зүрх анзаарсан. Тэнгэрийн ааш аягийг мэддэг ч юм шиг ярьдаг ч үнэндээ тэнгэр бид хоёр яг адилхан цэлмэж, уйлж, хайранд автдаг. Хайранд автах тоолондоо хунгарлан цагаардаг. Анзаараад бас хэдэн жил болов. Чамтай байх болгонд хур бороо бууж байгааг чи анзаараагүй ч анзаарч магад гээд би энд бичлээ. Цастай өглөөний мэнд...

1 comment:

  1. Гэв гэнэт уйлмаар болох чинь...

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...