Sunday, October 23, 2011

......

всё. дурлал. тэр л барин тавин зүйрлэмгүй гэгээн өр өвдөлт. зүрхээ чагнахад тэр маань ".............аааааааааааААААаааааАААААААААаааа..........." хэмээн хашгирах ч тэр нь шивнээ мэт. ойн түймэр ойртоход өвсний үзүүрээс уурших шүүдрийн дуслын амь тавихдаа орилох тэр л орилоон. үнэхээр дурлана хайрлана гэдэг л. өлзийтөгсийн хэлснээр хайч аваад нүдээ сох хатгаад, харанхуйд тэмтчихийн нэр юм гэнэлээ. дахин дахин дахин дахин дахин. шимширнэ. энэ л мэдрэмжийг мэдрээгүй ямар олон жил яваа вэ. арван хэдэн жил. тэр л зүрх, хоолой, гэдэс нэгэн зэрэг атгагдан базагдах, амьсгалж үл чадах галзуурам шимшрэлт. солиором өр өвдөлт. яагаадыг ч мэдэхгүй нэг мэдэхэд дахин бий болсон энэ шимшрэлт. нэг л анзаарахад өдрийн бодол, шөнийн зүүд. хайр сэтгэлд айдас байх ёсгүй. нэгэнт л үүнийг мэдэрч эхэлсэн л бол яах ч бай тэр мэдрэмжиндээ гүн бат шингэн орж, шунан түүндээ умбах ёстой. умбасаан. шингэсээн. энэ л мэдрэмж. айдасгүй, ичгүүргүй энэ л мэдрэмж. дурлал. шүүдрийн дуслын уурших орилоон. зүрх, хоолой, гэдэс нэгэн зэрэг базагдан атгагдах тэр л агшинд бүх ертөнцийн дуу авиа, өнгө будаг, амт, үнэр нэгэн зэрэг чиний бүх бие махбод, сэрэхүйд мэдрэгддэг энэ шимшрэлт. нүдээ сох хатгасны дараа тас харанхуйд тэмтрэн тэмтрэх өөртөө итгэлгүй хурууны үзүүр. солиором гэгээн өр өвдөлт. эхлэл төгсгөлгүй мэдрэмж. учир начиргүй, логикгүй мэдрэмж. ямар олон жил болоо вэ. галзуурам... цэг.

3 comments:

  1. Унана, өндрөөс унана,унахдаа бүр няцарна, хэн нэгний өмнө биш хайртай хүнийхээ өмнө. Хайрладаг биш хайрласан...Хайр сэтгэл эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хамаагүй ээ, яг үнэндээ үнэн сэтгэлд зүг чиг гэж байдаггүй, зүгээр л замбараагүй, замбараагүй байдал нь хайрын мөн чанар ч байж болхым...Харин БИ гэдэг хүнийг өөрөөс чинь өөр хэн ч мэдрэхгүй, хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байх хамгийн их айдастай...Энийг та ч мэднэ...

    ReplyDelete
    Replies
    1. маш баттай хариулт дотор гаднаас авсан минь: угаасаа намайг өөр хэн ч мэдэхгүй, мэдрэхгүй, мэдэрдэггүй. бүгд амиа боддог, хайрлуулахыг хүсдэг ч өөрсдөө хайрлаж чаддаггүй. хэчнээн тэр хүмүүсийн дотор нь ороод мэдрэмж, сэдэл, бодол бүрийг нь өөрийнх шигээ мэдэж, мэдэрч байсан ч тэд тэгж чаддаггүй учир эцсийн дүндээ гав ганцаарханаа л... эвлэрч эхэлж байна. бүрмөсөн эвлэрсэн үедээ бас л өөр зүйл хэлэх байх.

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...