Tuesday, October 25, 2011

Сэтгэлийн орон зай

Хайр дурлалдаа автсан ч сэтгэл минь хэвээр. Өөрөөрөө. Бухимдан цөхөрсөн ч сэтгэл минь хэвээр. Өөрөөрөө л. Алдсан оносон ч, амьдрал яасан ч сэтгэл минь хэвээр л. Өөрөөрөө л. Хайлсан, халагласан ч бай сэтгэл минь яг хэвээр. Өөрөөрөө. Тэр эмэгтэй миний сэтгэлд орж ирснээс хойш харин баяр хөөрт их автаж. Мэдрээгүй удсан байсан тэр л хөөрөл, тэр л баясал, тэр л гэгээн гуниг, тэр л ая, тэр л өр өвдөм, ертөнцийн хамаг өнгө нийлсэн тэр л мэдрэмж... Өөрийгөө л бүүвэйлсээр байгаа энэ л мэдрэмж. Хэн нь чухал биш, яах нь чухал биш, юу болох нь бүр чухал биш. Бүх зүйл болдгоороо болно гэсэн итгэл л. Болох ч бай, үгүй ч бай.

7 comments:

  1. Юу чухал юм бэ тэгээд? Болох ч бай, үгүй ч бай гэхээр?

    ReplyDelete
  2. зөвхөн мэдрэмж чухал даа

    ReplyDelete
  3. яах нь, юу болох нь, хэн нь чухал биш байж, чухал биш тэр юмнууд дундаас мэдрэх мэдрэмж нь л чухал гэжүү? хэнээс мэдрэх мэдрэмж нь чухал биш гэжүү?

    ReplyDelete
  4. хайр дурлалд чамаас гадна орших зүйлс чухал биш. зөвхөн тэр мэдрэмж л чухал. миний л бодол, зөвхөн дурлалын тухай бодол. сэтгэлийн орон зайгаа хүн өөрөөрөө дүүргэх ёстой гэж боддог. үгүй бол байнга ямар нэгэн зүйлийг хэн нэгнээс хайсаар, өлссөөр, хүссээр, шаардсаар байдаг.

    ReplyDelete
  5. Их гое мэдрэмж олжээ дээ надаа хэхэ

    ReplyDelete
  6. "Надаа" гэхээр хүмүүс буруу ойлгож магад учир гялс хэлэхээс ;) миний дурласан эмэгтэй LW биш хэхэхэ.

    ReplyDelete
  7. хахаха естой буруугаар ойлгочихийн байна шү =)

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...