Monday, October 10, 2011

Butches & Biatches Inc, бас бус

Өдөржин шөнөжин, хонон өнжин партидсаар өглөө үүрээр л гэртээ ирсэн хүн учир өмнө нь бичлэг хийж амжсангүй. Өөрийгөө нээх үндэсний өдөрт зориулсан Бахархалын парти бол үнэхээр сайхан болж өнгөрлөө. Butches & Biatches Inc бол партины хаан, хатдаа харуулсан шиг харуулав, бүх хүмүүс сэтгэл их өндөр байсан. Тараад бие биеэсээ салах санаагүй хүмүүс хэлхэлдсээр Баамынд очиж үргэлжлүүлсэн шиг үргэлжлүүлсэн дээ харин. Аан тийм, надаар тоглодог охин сүүл хавиар ирсэн байсан. "Уучлах уу намайг" гэж бүр шаардаж байх юм. Тэгснээ бүр балайраад "Хоёулаа эвлэрснээ зарлая" гэхээр нь гэнэт уур хүрээд хаяад сууцан. Хүн сэтгэлээрээ л байх хэрэгтэй. Харин өөрийнхөө сэтгэлийг ч мэдэхгүй хүмүүс надад огтоос хэрэггүй. Харж яваа хоёр гурван охин ирсэн байсан. Парти дээр хамт сууж ярьж хөөрч умруулж амжаагүй, зохион байгуулагчийн хувьд энэ тэрүүгээр гүйсээр. Санаанаас цаашлахгүй ч үгүй биз. Хүссэн болгоноо авчихдаг бол амьдрал сонин биш л...

4 comments:

  1. Гар гайгүй юу=) Ойрд ч хөдөлгөөн ихтэй байгаамаадаа

    ReplyDelete
  2. тийм ээ, хөдөлгөөнтэй л :) амьдралын өнгө, эгшиг, үнэр, амтыг мэдрэх ийм сайхан билүү дээ л гэж бодож байна. бүх зүйл эргэн амилах энэ цагт бороо орсоор...

    ReplyDelete
  3. тхххх тэгж байгаад тухтай танилцанаа, зол ббтэй :))

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...