Wednesday, October 19, 2011

Tomboy


Олон сар хүлээсэн нэг киногоо сая олж үзэв. Европын кинонуудын онцлог нь Америк, эсвэл соц үеийн монгол кино шиг болж буй үйл явдалд тойм хийгээд, дүгнэлт өгөөд, буруу зөв, тийм үгүй гэж шүүгээд байдгүйгээрээ үзэгчид мэдрэх, дүгнэх эрх чөлөө олгодгоороо их таалагддаг. Бас нэг тийм л кино байв. Tomboy гэж банди шиг охиныг өхөөрдөн нэрлэдэг англи үг. Хүүхэд насандаа олон охид tomboy стильтэй буюу монголоор тэвэг тоглож, чулуу нүүлгэж, энд тэнд банди нартай зодолдож гүйдэг охидыг хэлдэг үг. Тийм хөдөлгөөнтэй банди шиг байж байгаад шилжилтийн нас нь эхлэхэд ихэнх нь охин төрхөндөө ордог. Үгүй ч хүмүүс байдаг, над шиг бүхэлдээ биеэ, хүйсээ үгүйсгэдэг хүмүүс бас тэр tomboy дунд бий. Зарим нь лесбиян болж өснө, зарим нь транс, зарим нь эмэгтэй шиг л эмэгтэй болно. Харин энэ киноны гол баатар Микэль/Лоор хэрхэхийг хэн мэдлээ.

Лоор шинэ газар нүүж ирээд эхнээсээ түүнийг харсан охин банди гэж бодоход зүгшрүүлэлгүй Микэль хэмээн өөрийгөө танилцуулан хүүхдүүдтэй найз нөхөд болно. Тэрээр өөрийгөө хэрхэн мэдэрч байгааг киноны эхний хэдэн мөч, ганцаараа биеэ харах, дүүгээрээ үсээ тайруулан сахал хийх тэр мөчүүдэд харж болно. Хамгийн чухал нь магад Лисад үнсүүлдэг тэр мөчүүд. Хэчнээн аравхан настай ч түүний өөрийгөө мэдэрч буй, охин гэдгээ үгүйсгэж буйг хараад эргээд арван настай болсон мэт, анх урссан цусаа харан шоконд орж байсан маань санагдав. Дүүгээ өмөөрөн нэгэн бандийг зодсоны дараа банди, бандийн ээж нь гэрт нь ирээд "Микэль, танай хүү манай хүүг зодсон байна" гэхэд Микэль/Лоорын ээж эхэндээ үл итгэн, үгүй гэж гүрийх ч Микэль/Лоор хэргээ хүлээсний дараа ээж нь түүнийг бүх найзууддаа эмэгтэй гэдгээ хэл хэмээн даашинз өмсүүлэн гулдчин гарна. "Чи эрэгтэй хүүхэд гэж хүмүүст өөрийгөө хэлээд, түүндээ итгээд явж байгаад чинь би уурлаагүй, гомдоогүй. Яах ёстой юм бэ? Чи хэл л дээ. Сургууль дээрээ чи тэдэнтэй дайралдах л болно. Чиний төлөө л үүнийг хийж байна" хэмээн ээж нь түүнд хэлсэн хэсэг нь их хөөрхөн. Гэхдээ тийм ч түүнээс нь болоод хүүхдүүд түүний эр, эмийг шалгана хэмээн хөөн туудаг тэр хэсэг нь дотор маань их түгшүүртэй байсан ч харин ч гайгүй...

Магад ийм хүүхдүүдтэй ээж аавууд гадаадад ийм байдлаар хэдэн жил хараад дараа нь хүйсийн эмнэлэгт, эсвэл сэтгэл зүйч дээр дагуулж очдог. Харин тэнд нь бэлгийн бойжилтыг нь зогсоох тариа хийдэг. Тэр тарианых нь дараа харин хэдэн сарын дараа дааврын шилжилтийн эм тариаг нь хийж эхэлнэ. Монголд тэгэх цаг нь хараахан ирээгүй ч хэзээ нэг цагт ирнэ гэж бодсон шигээ үзэж суув. Охин нь охин шиг охин биш охинтой, банди нь банди шиг биш бандитай ээж аав нар нэг үзээд, ойлголт авмаар кино байлээ шүү. Хүүхдүүд чинь яагаад гэдгээ мэдэхгүй ч өөрсдийгөө мэдрэх бүхэл бүтэн тусдаа мэдрэмж явдаг учир түүнийг нь ойлгож хүлээн аваарай.

2 comments:

  1. тийм шүү, олж үзээрэй. интернэт чинь хурд сайтай бол ийшээ орж үзэж болно. гэхдээ титр нь румын юм уу даа гэж харсан http://angelparfym.blogspot.com/2011/10/tomboy-2011.html

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...