Wednesday, November 2, 2011

Хайрлаж амжих, амжиж хайрлах...

Тэр миний үеэлийн охин. Хамгийн хайртай ач нь байсан охин. Эрх. Дураараа өссөн гэдэг ч... "Үнэндээ тийм үү?" гэсэн асуулт толгойд минь олон цаг эргэлдлээ. Хүн хүнээ мэдэрдэг ч хүн намайг мэдрэхгүй болтол хад чулуу болчихжээ гэдгээ өнөөдөр, өчигдөр мэдрэв. Ингэж байхад... Багаас нь хамт байсан, хааяа очиж хардаг байсан, дүүтэй нь хамт загинаад, бүүвэйлээд унтуулдаг байсан охин. Жоохон охин хойноо жоохон охин үлдээгээд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Нас нь болсон гэнэлээ. Гэтэл яагаад бүтэн сайны шөнөөс хойш намайг нэг зүйл хараад, хоёр удаа мөрөн дээр алгадсаныг хэн мэдлээ. Дүүдээ хайртай байсан ч өөрийнхөө амьдралыг хөөсөөр, аз жаргал, хий хоосон зүйлсийг хөөсөөр олон жил өнгөрөөчөөд үгүй болсон хойно нь гайхашран суунав. Би түүнийг таньдаггүй байсан. Багаас нь харж, загинахдаа загинаж, бүүвэйлэхдээ бүйвээлж унтуулдаг байсан тэр охины бие цогцос ч одоо үгүй. Үлдсэн ганц зүйл нь түүний охин. Гуравхан нас хүрч буй охины цонхон дээрээ суугаад эмээгээсээ асуусан зүйл нь "Ээж хаашаа явсан юм бэ?" "Тэнгэр лүү." "Бөөлөхөөр яваад өгсийм үү? Хэзээ ирэх юм бэ?" Эмээгийнх нь нулимастай харц. Хайрлаж чадсан уу, тэр хүүхдийг, би ч, тэд ч. Би лав чадаагүй. Багад нь ойр өссөн ч 19 настайдаа яваад өгсөн, дараа нь ирэхэд арай л балчирдаж, үеэлийн нас үе ойрдуу ч, арай л жаахан байгаад байсан тэр охиныг би хайрлаж амжсан уу?! Би өөрөөсөө хүнийг хайрлаж амжсан уу гэж асууна гэж бодож явсангүй ч тэр минь яах аргагүй тэгэж асуух ёстой хүн. Амьдрал мөнх бишийг аавыг нас барсны дараа мэдсэн ч арай л дэндүү амиа бодсносоос, за бас амиа ч биш дээ, өөрийнхөө дэндүү үнэ цэнэтэй гэж боддог байсан зүйлд дэндүү их цаг зав, анхаарлаа өгөөд яах аргагүй орох ёстой тэр охиныг оруулж амжаагүй байхад... Хайрлаж амжих, амжиж хайрлах... Амьдрал дэндүү богино учир. Амьдрал дэндүү утгатай учир бүгдийг багтаахгүй ч байлаа ядаж л хичээх... ЛГБТ хүмүүсийн асуудалд дэндүү их амьдралынхаа цаг зав, сэтгэл зүрхээ зориулсан ч эхнээсээ энэ нь амьдралын л мөн чанараар хоосон зүйл нь харагдсан. ЛГБТ ч бай, юу ч бай, хүн нь чухал, би хайрлаж амжих ёстой хүмүүсээ хайрлаж амжихгүй байгаа нь дэндүү сэтгэлд хүнд байна. Дээрээс нь энэ жил өөрийнхөө л хар багын хүслийг гүйцээхээр хүйсийн шилжилтэд орохоор шийдсэнээс хойш дэндүү өөрийгөө л мэдрэх мэдрэмжинд захирагдсаар дэндүү олон сарыг өнгөрөөж. Хэрэгтэй юу?! Эцэстээ хэн ба юу чухал вэ?! Дурлал маань ч чухал биш. Хайр ч чухал биш гэдгийг энэ жилийн эхэнд би дэндүү сайн харсан атал дахин ухаан жолоогүй дурлачихсан гүйж явдаг. Сэтгэлээ захирч сурах хэрэгтэй гэж хэн нэгний хэлж байсан үг одоо хүртэл зөвхөн үг мэт санагдсаар. Санал нэгдэхгүй байгаа хэвээр ч яах ёстойгоо ч сайн мэдэхгүй, сэтгэлдээ төөрөлдсөөр... Мэдрэмжиндээ ороогдсоор... Гэтэл мэдрэмжээс гадна миний хажуугаар амьдрал хөврөөд байдаг. Хайрлаж амжих, амжиж хайрлах... Хамгийн их хайрладаг байсан ач нь байсан тэр авгатайгаа олон жил золгоогүй явж байгаагаа гэнэт ухаараад очих ёстой, сэтгэлийг нь дэвтээж хажууд нь ачийг нь хэзээ ч орлож чадахгүй ч юу ч хамаагүй ярьж, түүнтэй дахин танилцах ёстойгоо би өчигдөр мэдсэн. Blood is thicker than water. Амжиж хайрлаж, хайрлаж амжих...

Ум ма ни бад ме хум.

2 comments:

  1. маш харамсалтай. Ийм зүйл унших сонсох бүр дотроос нэг зүйл хатгах мэт болж дотор харанхуйлах юм. Үлдсэн охин эвий дээ. Би одоо хүртэл хүүгээ орхиод ийм тийш ер явж чаддаггүй. Ээжийгээ тэврэх гээд унтаж чадахгүй хөрвөөгөөд байдаг болохоор бүүр чаддаггүй. Бусдын үлдэж байгаа ийм хүүхдүүдийн өмнөөс өр өвдөөд хэцүү. Мэдээж амьдрал давах ёстой даваа ч гэлээ байгаа цаг хугацаандаа хайр, хайраа өгөх шиг сайхан юм алга даа.

    ReplyDelete
  2. regret it deeply inside)) ..was too young

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...