Tuesday, January 3, 2012

Чамд

Чамайг хайрласандаа хүмүүсээс нуусаар. Өөрөөсөө ч нуусаар. Чамайг ч, өөрийнхөө сэтгэлийг ч. Маш удахгүй бүр баяртай. Өөрөөсөө ч харамлана гэж тэр. Одоохондоо чи ч, магад би ч арай л болоогүй байгаа учир. Харамлаж байгаа зүйл нь дэндүү нандин, сэрүүн зүүдэндээ харсан, мэдэрсэн миний мэдрэмж, чамаас ирсэн тэр хайр. Харин одоо өдөр өнгөрөх тусам чамаас явах цаг хугацаа ойртсоор. Удахгүй баяртай гээд дахин чамтай уулзах хүртэлх хугацааг би давж чадах болов уу. Мэдрэмжиндээ хөтлөгдсөөр нэг харахад л олон жил өнгөрсөн байх ч ганцаараа тэр хугацааг өнгөрөөнө гэхээр нэг л хальширмаар. Харин тэр хугацаанд чи ганцаараа биш юм шиг хэрнээ намайг "олтлоо" хэнтэй ч байсан, яаж ч байсан цор ганцаарханаа мэт өөрийгөө мэдэрсээр байх болно. Чи ч, би ч хийх ёстой урдах зүйлээ хийж дуусгах ёстой. Тэгэхэд л цаг нь ирнэ. Хэдэн жил юм бэ дээ, барагцаа байгаа ч дэндүү урт хугацаа. Санана даа, санана. Дэндүү их санана. Дэндүү их ганцаарддагийг чинь би мэдэх ч "Чи намайг л эрсээр байгаа шүү дээ" гэх цаг нь болоогүй. Одоо мэдэж байгаа зүйлээ ч чамд хэлэх цаг нь болоогүй. Цаг нь ирэхээр намайг хэлсэн үгүй чи өөрөө бүгдийг олж харна.

4 comments:

  1. shuleg bolgood tegeed ay oruulchval gehgui u :P

    ReplyDelete
  2. хммм.... орчуулуулж, бас шүлэглүүлж яах гэсийн, LW? би бичмээр байгаа зүйлээ бичмээр байгаа хэл дээр, бичмээр байгаа хэлбэрээр л бичийштээ. миний шүлгүүдийг ч үнэхээр мэддэг хүн цөөнштээ. чи арай нэг нь юм биш биз дээ, айн?!

    ReplyDelete
  3. Үүнийг зориулж бичсэн хүнтэйгээ хурдан уулзаасай./кино үзэж байгаа юм шиг л байнашд :)/ Анараагийн хайр дүүрэн, аз жаргалтай явааг хармаар л байна шүү. тэгээд бичсэн тэмдэглэлүүдийг нь эндээс уншиж би давхар баярлаад л..
    Нээрээ чамтай би Төв шуудангийн урд,2011 оны намар таарч байсан юм байна.Баруун гартаа нэг ширхэг сарнайтай, доошоо харчихсан, дотроосоо гэрэлтээд, инээмсэглэл дүүрэн алхаж байсан..Харц тулгарчих гээд чадаагүй юм даа :)Инээмсэглэсэн царайг чинь харахад надад бас их таатай байсан.

    ReplyDelete
    Replies
    1. болзоонд явж байсан, тэр өдөр. 2004 оноос хойш явсан анхны болзоо. тэрнээс хойш бас болзоонд явалгүй нэлээд удсан, өнгөрсөн жилийн 8 сараас дахиж болзож эхэлсэн юм уу даа. энэ хүн бид хоёр уу хэххэ одоогоор бол ёстой мэдэхгүй. квантум физикийн миний нэг оршихуйн ертөнцөд бид хоёр нийлэх л байх, гэхдээ энэ ертөнцөд нийлэхээсээ өнгөрсөн. зарим зүйлийг баттай мэдэрдэг штээ, хүн.

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...