Friday, February 10, 2012

Гюстав Климт, амьдрал, хайр, гүн ухаан, эзотерик ухаан бас бус

Нэг байтугай гурван хүнд алсаас дурлацан байна тэхүү. Тэгсэн чинь Гюстав Климтын энэ зураг санаанд буугаад...

Зөөөз ер нь надад мэдэх юм ховор л. Гэхдээ мэдэхээсээ илүү мэдэхгүй юм илүү өдөр байлаа. Уул нь лаг гоё өдөр байсан ч утгагүй өрнөсөөр утгагүй дууссан нэгэн өдөр. Өнгөрч буй өдрөө бодож, өөрийн үйлдэл, эс үйлдлээ бодож хэвтэх нь зан биш, мөн чанар болоод удаж. Хааяа гэхдээ, дэндүү хааяа "Фааааааааааааак" гэж орилмоор байсаар. Саяхан миний сэтгэл тодорхой хэмжээгээр алдраад байгаа хүн "Чи жинхэнэ эр хүн биш болохоор...." гэж надтай хоёр удаа ярихыг оролдсон. Аргаа ядаад усанд ороогүй, эр даавар маань ханхийсэн толгойгоо хүртэл үнэрлүүлсэн ч эхнээсээ тодорхой тохиролцлоор нийлсэн учир юу ч гэлтэй билээ. Гэхдээ л сэтгэл... сэтгэл ээ гэж... Тэгсэн зүрхний угт нэгийг бас бодоостой, санаастай... Өөр нэгд бас л сэтгэлийн уяа алдуураастай. Зовлонг жаргал хэмээн бодох нь гаж л юм даа.

"Зовлонг аз жаргал хэмээн бодох нь гаж. Аз жаргалыг зовлон хэмээн бодох нь гаж. Мөнх бусыг мөнх [нитья] хэмээн бодох нь гаж. Мөнхийг мөнх бус хэмээн бодох нь гаж. Би-бусыг Би хэмээн бодох нь гаж. Би-г Би-бус хэмээн бодох нь гаж. Ариун бусыг ариун хэмээн бодох нь гаж. Ариуныг ариун бус хэмээн бодох нь гаж." – Буддын сүүлийн сургаал болох Махаяна махапаринирванa судар (Нирваан судар)

Гэхдээ зовлон нь ч хааяа жаргалтай үе байдаг юм байна шүү, цаана чинь.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...