Friday, March 2, 2012

Дуртай зүйлс - 1: хөгжим

Хөгжим гэдэг тухайн хүний дотоод ертөнцийн тусгал утгаар ямар хөгжим, хэрхэн сонсч байгаагаар нь хүнийг ойлгоход дөхөм санагддаг. Хөгжмийн таалал дээр мэдээж маргалдах зүйл байхгүй ч тухайн хүн хэн болох тухай мэдрэмж үүсдэг. Бүхэл бүтэн үеүд нэг, эсвэл хэдхэн төрлийн хөгжмөөр амьсгалан өндийдөг, хүн болдог, тухайн үеийнх нь дурсамжийг нэг аялгуу сэдрээдэг гэхээр хөгжим нь агуу. Өөрөө хөгжим зохиодог бол түүгээр нь тухайн хүнийг хэн болох талаар нь мэдрэх бас л дөхөм. Сүүлийн үед нэг эксийнхээ уран бүтээлд нугасгүй болж байгаа гэж жигтэйхэн. Бахархам. Уусч ором. Улаан фен болом тийм хөгжим бичдэг болсон байлээ. Арван хэдэн жилийн өмнө байгаагүй тийм өөр мэдрэмж, илэрхийлэлтэй болсон билээ л. Тэр эрэгтэй биш ч аргагүй л эр өсч, эсгий сунана гэдгийг түүн дээр харав, бахархав, хайрлав.

Хөгжимлөг хүн ч би өөрөө үнээр биш л. Гэхдээ мэдрэмжтэй гэж өөрийгөө баясгадаг. Соц үед өссөн учир сонгодгоос бусад барууны энэ тэр хөгжмийн тухайд таг, харанхуй үеийн хүүхэд. Багын л сонсох дуртай нь нөгөө л хүн болгоны мэдэх, олдоц сайтай Бах, Бетховен (аль алиныг нь ээжийн багын найзын төгөлдөр хуурын ангид сурч байсан охин надад аравтайд минь тоглож өгсөнөөс хойш биширсэн хоёр хөгжмийн зохиолчид), Григ (одоо хүртэл монголын радио, телевизэд түүний төгөл хуурын А минорын 1-р концертыг саундтрэкээр ашигладгийм билээ л), Моцарт, Вивальди... Энгийн хэрнээ тэнгэрлэг сонгодог хөгжим. 

1992 оноос харин ёстой рокер болох зам мөр маань MTV кабелийн шаардлагагүй гарснаас хойш эхэлсэн дээ. Тэр үедээ л рок ертөнцийн хувьсгал хийсэн альтернатив рок, тэр дундаа граанжийн анхдагч Нирвана, Рэйдиохэд, Саундгардэн, Пёөрл Жэм, Алис ин Чэйнз, Корн, Рэд Хот Чилли Пепперз, английн Сүэйд, Блёөр, Крэнберрийз, ПийЖэй Харвий, Найн Инч Нэйлз, Шинээд О'Коннор, байнга гарах мэйнстрийм рок (метал, блюз рок, жааз рок, глам рок) Лед Зеппелин, Роллинг Стоунз, Дэйвид Боуий, Эрик Клаптон, Стоун Тэмпл Пайлотс, Блэк Саббат, Айрон Мэйдн, Ганз-н-Роузез, Бон Жови, Мийтлоуф, Аэросмит, Мр Бийг... Ер нь л 90-ээд онд анх гадны хөгжим сонсч эхлээл савалттай, ууртай, өөрийгөө шууд илэрхийлсэн хөгжим сонсч байгаад сүүлдээ ерээд оны дунд ба сүүлээс нэлээд зөөлөрч 60, 70-аад оны рок болох Доорз, Грэйтфул Дэд, Жими Хэндрикс, Жанис Жоплин, Патти Смит, Жефферсон Эйрплэйн, Блондий, Жой Дивижн, Кинкз, Пинк Флойд, сүүлдээ бүр зөөлөрч Аланис Мориссетт, Кокто Твинз, Лиз Phair, R.E.M., Sarah McLachlan, Tori Amos, Ани ДиФрaнко, Фиона Аппл. Сүүлийн хэдэн сар амьсгалж байгаа хөгжим маань Адээль, Лэонард Кохэн, the Cliks, Аланис, Земфира, Саара Маклахлан (6-гийн 4 нь Канадынх байвал яахуу хэхэхэ).

Хөгжмөөс уйдвал би хүн биш болж байна гэсэн үг шүү. Шал палаа дуусгалаа.

2 comments:

  1. hugjimd hundetgeltei handdag busdiin sonsoj bga hugjim.g dord uzdeggui tiim humuus minii bodloor hamgiin soeltoi uhaantai yum shig sanagddag.. "chi yagaad iim sonin hugjim sonsdogiin" gehiin bol tged l yooo neeree chi te ged l uuriig mine barj ehelne shd hehe..

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ гэхдээ ганц зүйл гэвэл k-pop-ыг үзэн яддаг... өөр ямар ч хөгжим байж болноооооо

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...