Thursday, March 1, 2012

Хүчирхийллийн олон хэлбэр, бичиг баримт, баяр хөөр г.м.

Уул нь арай аюулгүй хэмээн өөрийгөө мэдэрсэн цагаас эхэлж блогоо үргэлжлүүлнэ гэж бодож байсан ч харамсалтай нь аюул, эвгүй байдал байнга нүүрлээд байгаа учир хамаагүй бичиж байхаар өнөөдрөөс шийдлээ. Тэртээ тэргүй их унгасан ч, бага унгасан ч гэдэг биз дээ. Тэгэхээр блог апдэйтууд байнгын шинж чанараа эргэж оллоо гэсэн үг. 

За тэгээд өнгөрсөн хагас сайнд халдлагад өртсөн тухайгаа монголоор нарийн бичдийм уу гэж бодлоо. Олон найзууд монголоор л уншмаар байна гэсэн учир. 2-р сарын 25-ны шөнийн 23:35-40-ийн ойролцоо баахан хүмүүс 100%-д ороод ирлээ. Бид хаалга үүдээ барьцан, хүмүүсээ гаргах гээд нэлээд юм болж байхад нэг найз маань 5-6 хүнтэй ороод ирлээ. Боломжгүй энэ тэр гэж ярьж эхэлж байтал эгчийн найз залуу явсан нэг баагий тэдний дунд бас ороод ирлээ. Анх тэр 100%-д 11-р сарын дундуур орж ирэхэд нь түүнийг 8 жил хагасын дараа харж байгаа учир таньсан ч үгүй, нэг найзтай маань ороод ирсэн байхаар найзтайгаа гангар гунгар гэсээр тэрэнтэй ч хэдэн үг сольмор болж. Гэтэл тэрээр тэнд байсан хүмүүст "Энэ Анараа одоо яагаад байгаам бэ? Дуу хоолой нь яачихсан юм? Үхсэндээ жүжиглээд байгаам? Энэ чинь эмэгтэй штээ" гэж ирээл баахан зүйл ярьж. Тэрийг нь ч мэдсэнгүй. Харин өөрөө хүрч ирээд "Чи намайг танихгүй л байнаа даа, би Ачиймаагийн Ганзо байштээ" гэхээр нь "Өө тийм, миний ээжийг 2003 оны 10-р сарын эхээр зоддог, бас дүүг минь өрөөний нэг булангаас нөгөө хүртэл өшиглөсөн баагий яг мөн байна" гэж бодоод "Тийм бол чамтай тэр тусмаа ярих зүйл байхгүй. Одоо гар" гэснээр тэр гарч явсан. Гэтэл тэрр шөнө дахиад ороод ирж. Танингуутаа би хаалгынхаа цоожийг тайлаад онгойлгоод "Ганзо, гар, яг одоо гар даа" гэхэд тэр ойртож ирээд миний баруун гараас зулгаан "Тэгвэл хамт гаръя" гэхээр нь "Чамтай гарахгүй" гээд гараа угзарч авах хооронд баруун нүдрүү зангидсан гараараа маш хүчтэй хоёр удаа цохьсон юм. Уул нь банди нартай зодолдож тоглож өссөн ч нас биед хүрсэн эрэгтэй хүнд 2 дах удаадаа гарын шүүс болсон нь эгчийнхээ нөхөр болон экс найз залууд. Дэндүү хүчтэй цохьсоноос нь болоод нокаутад ороод манараад бүр яах ч сөхөөгүй болсон байсан ч цохих үедээ хэлж байсан үг нь толгойд цуурайтсаар "Чи их сайхан эр гэлүү". Мөөгий тэр дор нь мөс тавиулсан ч эрчимтэйгээр хавдаж эхэлсэн байсан. Маргааш нь бүтэн сайн байв. Өглөөнөөс хойш Отгоо, Баяа хоёртой холбоо барих гэсэн ч амжилтгүй болж, үдээс хойшид нь нэг Отгоог олж аваад Чингэлтэйд очиж хэрэг бүртгүүлсэн. Шүүх эмнэлэг харин нүдний гэмтлийг мэргэжлийн түвшинд оношлохгүй гэснээс болж маргааш нь Орбита оров. Ямар ч байсан контузия глазного яблока гэсэн оноштой ч нэн санаа зовмоор нь торлог болон шар эд хавдсан, компьютер томографиар ухархайн ясны цөмрөлттэй байх магадлалтай гэсэн онош тавигдсан. Үзсэн нүдний эмч "Их азтай байна" гэсэн. Харин өчигдөр цээжнийхээ мэс заслын талаар ярихаар мэс засалчтайгаа цаг авсан байсан тул очиход "Нүдний ухайрхайн хэсгээр дотоод цус алдалтаас болж нүдний доод талд гематом үүсэн ба үүнийг даруй гаргахгүй бол энэ хэвээрээ тогтоно" гээд зүсэлт хийж баахан нөжөрсөн цус гаргаснаас хойш Квазимодо болсон байсан баруун тал арай гайгүй болж байгаа. Маргааш өглөө бас дахин боолтод орно. Толгой бол өвдсөн хэвээр. Ямар ч байсан зүв зүгээр байж байгаад зодуулсандаа үнэхээр гомдолтой. Хамгийн тэнэг нь "Цагдаа дууд" гээд байхад тэр олон хүний нэг нь ч дуудчаагүй явдал. Хамт ажилладаг хүмүүстээ заавал сайн хэлж анхааруулахгүй бол арай л хүнд санагдсан. Угаасаа ч анх удаа ч ингэж зодуулж байгаа юм биш, шилжилтэд орсноосоо хойш. Тав дах нь, хамгийн ноцтой нь.

Өчигдөр Аланис Мориссеттын "Versions of violence" гэж дууг анх удаа олж сонсов. Сүүлийн халдлага ул мөртэй, гэмтэлтэй, гэрчтэй, буух эзэнтэй, буцах хаягтай. Харин зарим халдлагууд зөвхөн сэтгэл зүйнх байдаг. Хэн нэгнийг үгүйсгэх, үг хэлээр басах, доромжлох, хүчээр хүсээгүй зүйлийг нь хийлгэх, хүссэн зүйлээ хийлээ, эсвэл хийсэнгүй гэж хаях, хайраар дутаах, үйлдлийг нь зүй бусаар шүүх, хянах, хочлох, янз бүрээр дуудах... Бүгд биет ул мөр үлдээдэггүй ч сэтгэл зүйн хүчирхийлэл. Сая огтоос танихгүй лесбиян бололтой нэг эмэгтэй намайг фейсбүүкээр "Чи их сагсуу байхаа. Билгийн (уул нь зөв бичгийн дүрмээрээ бэлгийн л) цөөнх байж ийм сагсуу байж болохгүй шүү дээ" гэж өртсөн халдлагынхаа тухай бичсэн дээр минь коммент үлдээсэн болохоор нь тэр хүний хэлсэн зүйл ч хүчирхийлэл мөн болох талаар бичмээр санагдаад. Хэдий болтол янз бүрээр дуудуулах вэ, та минь. Би хүнд гэм хор хийгээгүй өөрийнхөөрөө л яагаад амьдарч болохгүй байгаам бол. Яагаад миний оршин тогтнохыг хүртэл зарим хүмүүс шүүх эрхтэй гэж өөрсдийгөө боддог юм бол. Тэр 12-р сарын 22 ба 24-ний шөнүүд бас толгойд орж ирэв. Манайхан буюу ихэнх монголчууд маань дэндүү ёс жудаггүй. Хэн ч хэзээ ч ямар ч тэнэг зүйл хэлж байсан ч хэнд ч түүнийх нь төлөө гар хүрэх ёсгүйг ойгодоггүй. Мэдэхийг хүсдэггүй. Хэрэв хүн өөрөө зөвшөөрөөгүй л бол хүчтэй түлхэх нь хүртэл аль хэдийн эрүүгийн хэргийн үндэслэл болдог хууль нь ч байхгүй учир хүмүүс дураараа дургиж болно гэж үздэг. Нөхцөл ийм байхад сэтгэл зүйн хүчирхийллийн талаар яриад ч хэрэггүй биз. 

Сэтгэл зүйн хүчирхийлэл гэснээс нээрээ банкнаас мөнгөө авах тоолондоо маш эвгүй байдалд орсоор. Гематомаа хагалуулсны төлбөрөө аваачиж өгөх гээд өглөө банк оров. "Энэ чинь эмэгтэй хүний бичиг баримт байштээ. Таны бичиг баримт хаана байна?" гэдэг асуултаас үнэн залхаж байна. Банк орох тоолонд шүү. Гэтэл энэ бол төрийн миний эсрэг гарахыг хүлээн зөвшөөрч буй хүчирхийлэл. Учир нь хүйсийн тэмдэглэгээг өөрчлөх журам одоо хүртэл байхгүй. Би харахад ч, сонсоход ч, үнэртэхэд ч эр хүн байгаад байхад мэдээж намайг хүний бичиг баримттай л явж байна гэж дүгнэнэ. Маш удахгүй Хууль зүй дотоод хэргийн яаманд биеэрээ очиж, сайд эсвэл дэд сайдтай иргэдийг хүлээж авах цагаар нь уулзана гэж бодож байгаа. Үгүй бол алхам тутамдаа эвгүйгээс эвгүй байдалд орсон хэвээр байх болно. Манай транс залуусын дунд бичиг баримтаа авалгүй явсаар 20 жил амьдарсан ч хүмүүс бий. "Эм" гэж тэмдэглүүлэхгүйн тулд. Хэрэвзээ бичиг баримтаа солих нөхцөлийг нь бүрдүүлчвэл хүйсийн шилжилттэй холбоотой дааврын эмчилгээ ч, мэс засал ч тодорхой хэмжээгээр үнэгүй эсвэл нэлээд хөнгөлөлттэй болох ёстой, учир нь энэ бол биологийн алдааг засч буй эмнэлгийн ажилбар хэмээн тооцогдох ёстой учир. Ихэнх оронд тэгдэг учир. Ядаж хүйсийн тэмдэглэгээг сольдог дүрэм журмыг нь гаргуулчвал санаа амрах гээд байдаг. 

Баяртай мэдээ гэвэл өчигдөр орой цээжнийхээ мэс заслыг хийлгэх мэс засалчтайгаа уулзсан. Аль болох хурдан хийлгэмээр байна. Дараагийн дааврын тарианы өмнө хийлгэх ёстой гэж хэлсэн учир 4 сарын сүүлээр, 5 сарын эхээр мэс засал маань болох магадлалтай. Эмч өөрөө транс залуусын цээжний хагалгаанд орж байгаагүй ч тийм мэс засал дээр байлцсан, бас мэдээлэл, зөвлөгөө авах гадаадын эмч нартай холбоотой байдаг гэсэн нь том завшаан гэж бодож байгаа. Бүтэн наркозтой хийлгэх ёстой. Жоохон айдас байж л байна. Ээжийнхэн мэс засал даахдаа муухан хүмүүс. Гэхдээ ганц амьдрах амьдралаа дутуу дульмаг, өөртөө эрэмдэг санагдан амьдарсаар залхсан учир надад алдах зүйл үнэн алга. Болох зүйл болохоороо болно. 2012 оны 4 сар мандтугай!

Хоёр долоо хоног хүрэхтэй үгүйтэй эхэлсэн байсан эрлээшиншип дууссан. Харин өөр нэг охин надад маш их таалагдаж эхэлсэн. Ёстой элдэв янзын ааш авиргүй, түс тас, хөгжилтэй гар. Тийм л охид таалагддийм дөө, өөрийгөө бодоод байсан чинь. Зун түүгээр жинхэнэ ёсоор мотоцикл заалгахаар болсон :))

12 comments:

  1. Удахгүй бүх хүн биш ч гэлээ массаараа ойлгодог үе ирнэ гэж найдаж байна. Хагалгаанд нь амжилт :)
    А харин зүгээр л өөрт төрсөн бодлоо хэлвэл, чиний бичиж байгааг уншихад хааяа чамаас яг л эмэгтэй хүний бодол гардаг. Эрэгтэй хүмүүсийн огтоос санаа зовдоггүй зүйлсийг чи бичдэг. Магад энэ аргагүй байдлаас үүссэн юм боловуу, эсвэл өөр байдлынх уу гэдгийг сайн мэдэхгүй юм.
    Тэр лэсбиан охидын хувьд шаал тоосны хэрэггүй санагдаж байна. Харьцаад ч хэрэггүйн байна.

    ReplyDelete
    Replies
    1. Бөбөг - баярлалаа. Ойлгох үе айсуй гэдэгт би гүн бат итгэдэг. Мэс засалч маань "лесбиян" гэж үгийг зөв хэлээд байсан гээд бодохоор бас л сайхан байгаам шүү. Харин "яг л эмэгтэй хүний бодол гардаг" тухайд хэхэхэ магад магад. Би 10 наснаасаа хойш "эмэгтэй хүйстэй төрсөн юм чинь эмэгтэй л хүн шиг байх ёстой" гэж аргагүй байдлын улмаас өөрийгөө хүчлэн, эмэгтэйлэг байх гэж хичээн амьдрахын хажуугаар эмэгтэй хүүхдийг нийгэмшүүлдэг нийгэмшлээр дамжсан, лесбиян эмэгтэйн амьдралаар л амьдарсан нэгэн. Тэгэхээр тэр нь илэрч л таараа. Гэхдээ ийм зүйл мэдэрдэггүй, өөрийгөө илэрхийлдэггүй эрчүүд байхгүй гэсэн үг биш байх л даа. Магад ихэнх эрчүүд өөрийгөө, тэр тусмаа сэтгэлээ илэрхийлэх чадвар дутуу байдаг нь багаас нь дотроо байгаа зүйлээ гадагш илэрхийлэх ёсгүй, эр хүн сэтгэл хөдлөлтэй байж болохгүй, хатуу, тэсвэр хатуужилтай байх ёстой, эр хүн дотроо л уйлдаг гэх мэт нийгэмшлээр бүрэлддэгээс тэр байх гэж би боддын. Тэр нь сүүл сүүлдээ өөрийнхөө сэтгэлийг ч чагнах чадамжгүй болгодог юм уу даа, харах нь. Гэхдээ би амьдралынхаа ухамсарт хэсгийн ихэнхийг гей залуусын дунд өнгөрөөсөн болохоор тэд маань өөрийгөө илэрхийлнэ ч, мэдэрнэ ч, стрэйт гаруудаас арай л илүү мэдрэмжтэй, илэрхийлэлтэй байдаг нь надад харагддаг. Үнэн худлааг бүү мэд, миний л ажиглалт.

      Delete
  2. ..Ура ура, 2012 оны 4 сар мандтугай!
    teer inged l ireedui bga yum chindee, amjilt :)

    ReplyDelete
    Replies
    1. харин тхххх ура ура ура! баярлалаа :)

      Delete
  3. Ура ура 2012 оны 04 дүгээр сар мандатугай, найз нь хагалгаанд нь амжилт хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. баярлалаа, баяа honey. хагалгаа нь миний бодсоноос 2 дахин илүү үнэтэй байгаа ч тэгээд л янз бүрийн халтур олж хийгээд болгож л таараа, гар хөл толгой ажиллаж байгаа цагт. найз нь үдээс хойш яваад очноо, ярьснаараа.

      Delete
  4. сайнуу хонгороо, би ч бас хагалгаанд нь амжилт хүсье. чиний өмнөөс маш их баяртай байгаа шүү.

    ReplyDelete
    Replies
    1. beautiful people-ийн нэг мэндээ мөн биз дээ? 2 метр? баярлалаа, babe
      !

      Delete
  5. Бид 2-ын сүүлийн уулзалтаас хойш бараг 10 жил өнгөрсөн байхаа хө. Мөөгийн найз Мэндээ байнаа би. Сүүлийн үед чиний бичлэгүүдийг овоо идэвхитэй үзэж байгаа.

    ReplyDelete
    Replies
    1. тэр мэндээ юу хө, wow. арван нэгэн жил өнгөрчээ гэж. чи нэг их дэлгүүрийн зүүн хойно, 23-р сургуульруу эргэдэг эргэлт дээр байдаг 100% гэж газар ороод ирээч, чамайг харъя :)

      Delete
  6. Энэ бүхэнд сэтгэл зүйгээ удирдаж чадах нь гол үзэгдэл юмдаа
    Чиний төлөө залбирая!

    ReplyDelete
  7. hi mendee. чи нэг цаадахдаа надруу ярь гэж хэл дээ, утсаа олон удаа хаяад, шатаагаад хүмүүсийн утас бүр алга болчоод. нэг хүн студи асуугаад байна гэнээ.

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...