Monday, April 2, 2012

Хагалгаанууд ойртсоор...

Арван хэд хоногийн дараа явлаа. Эхний хоёр хагалгаа буюу гурван эрхтэнээ авахуулах хагалгаагаа хийлгэнэ. Олон жил боломжгүй гэж бодсон, дараа нь боломжтой гэж мэдээд, мэдсэнээсээ хойш олон жил, сар, сүүлдээ өдөр хоног, эцэстээ минут тоолон хүлээсэн, хүлээж буй хагалгаанууд. Ямартаа ч бүх зүйл болох ёстой жамаараа л явж байна. Сэтгэл санаа хөдлөхийн дээдээр хөдлөж байгаа ч үнэндээ энэ их баяр хөөрийг хуваалцах хүн байна уу гэхээр бараг л үгүй. Найзууд баярлаж л байгаа байх, нэг хоёр нь тэнэг зүйлд санаа зовоод л. Яг над шиг л хүмүүс яг юу мэдэрч байгааг минь ойлгох байх. Хагалгаанууд ба замын зардал гэх мэтэд санхүү 20% дутуу байгаа ч ээжийн хандивтай нийлээд бараг л болчих болов уу. Ирээд ажил хайж эхэлнэ. Ажилд ороод зүтгэсээр хамгийн сүүлийнхээ хагалгааг хийлгэх мөнгөө олно. За тэр ч яахав, хэдэн жилийн дараа ч хийлгэж болох зүйл л. Хамгийн гол нь дааврын эмчилгээний улмаас хоргүй, эсвэл хортой хавдраар өвдөх эрсдэл бүхий эрхтэнүүдээ эн тэргүүнд авахуулъя даа. Тэгээд мөн цээж нүцгэн гүйе дээ. Бангкок жил илүүтэйн дараа явах нь. Сайхан хот. Хэдэн ч удаа ажлаар очсон юм, бүр тоогоо алдсан. Нэг ийм сонинтой.

4 comments:

  1. Hagalgaand ni amjilt husie, Tseej nutsgen guihiig chin huleej baiy daa:)

    ReplyDelete
  2. woow hamtdaa tseej nutsgen guine ee

    ReplyDelete
  3. Ура Ура 2012оны 4р сар ирчихлээ шүү дээ.. АМЖИЛТ :)

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...