Sunday, April 15, 2012

Бараг бэлэн

За эхлээд жоохон стрессээ тайлъя даа энчдоо. Тэнэг мулгуу тархины эсийн дутагдалтай сданууд тэр хэвээрээ байхаар байтугай бүр дордох юм, тонил цаашаа. Тэнэг дебил имбецил сдануудаас гадна бас стрессдэв, өнгөрөгч 2-3 хоног. Арай дэндүү намайг хулхидлаа даа, зарим нэг хүн. Тэрнээс нь болж төлөвлөгөөний зарим хэсэг нурж нтр. Хоёрхон удаа наркозонд орж, хоёр л удаа хагалгаа хийлгэх зүйл дээр одоо гурван удаагаас наашгүй болчив. За за за болох зүйл болохоороо л болж байгаа биз. Угаасаа л яаж яваад, хэдэн нас наслахаа мэдсэн хойно. Гэхдээ ядаж хоёр гурван жил илүү насалчих гээл үзээд үү хахах. Байрнаасаа өчигдөртөө багтаж гарах ёстой байсан учир Мөөгийг туслагчаар татаж, эд хогшлоо 100%-д авчрав. Гүрийсэн дээ. Хөлс баас шээс зэрэг хүрч нтр. 34, биш ээ 35 жил хагас цуглуулсан, ийш тийш нүүх болгондоо ихэнх хогоо хаясан ч гэсэн нэлээд новшийг 5 давхараас буулгах гэж майлсандөө бид хоёр. За тэгээд өр мөрөө цаг тухайдаа ирээд төлсөн хүмүүст их баярласан. Бусад мессеж бичсэн найзууддаа маш их баярласан. Хоёр найз надад бас хөөрхөн хандив сэтгэлээрээ өгсөнд маш их баярласан, үнэхээр хэрэгтэй байсан учир. За ингээд дөрвөн цагийн дараа ниснэ. Дараагийн бичлэг Бангкокоос.

3 comments:

  1. Ta Mongoloos yavah gej bgaa yum uu?

    ReplyDelete
  2. @slngo баярлалаа
    @mned уул нь тодорхой бичсээр байсан юмсан. бичиг үсэг тайлагдаагүй юм уу даа, мэндээ

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...