Wednesday, April 18, 2012

Үйлийн үрийн тухай

За одоо нэлээн дээр шөнө хэдэн хүмүүстэй ярьж суухдаа үйлийн үрийг их механик, өнгөцөөр ойлгодог ойлголт түгээмлийг хараад өөрийнхөө хэмжээнд, ойлгодгоороо тайлбарламаар санагдав. Барууны гүн ухаанд үйлийн үрийг Кантын тезис, антитезис, синтезисээр ойлгож болно. Харин би яаж тийм зүйл багадаа олж уншсан байхав. 15 настайгаасаа хойш бурханы шашны тухай олдсон бүх номыг уншиж, үйлийн үр гэдгийг яс махандаа суутал их чухал зүйл юм байна гэж ойлгосон. Муу үйлийн үртэй учир ингээд буруу биед төрчиж, хар нялхаасаа яр шарханд баригдаж, тэрнээсээ болж хүмүүст дээрэлхүүлсэн юм байна, муу үйлийн үртэйгээсээ л болж буруу биед төрчөөд, хүйсийнхээ хувьд буруу хүмүүст татагддаг юм байна гэж олон сар жил тархиа гашилгаж, шааж, өөрийгөө үзэн ядав. За тэгээд амьдрал минь дардан байгаагүй нь ойлгомжтой, ихэнх хүмүүс туулж гардаггүй олон л зүйлийг туулж эхлэв. Бас л нөгөө "миний муу үйлийн үр" гэж бодно. Сүүлдээ гэнэт уур хүрч, "кастын тогтолцоог олон мянган жил хүчирхэг байлгаж, олон зуун сая хүнийг дарамталсан нийгмийн тогтолцооны үндэс. Бас хүн хэчнээн сайн байхад олон утгагүй, тэр хүний үзэх ёсгүй зүйл тохиолддог юм чинь үйлийн үр гэж худал, зүгээр л шашны суртал ухуулга" гэж хүртэл үгүйсгэж эхэлсэн нь 1999 оноос. Зөв замаар будаа байтугайг тээгээд байхад яагаад бүх зүйл шороо болоод байгаа юм бэ гэж уурсч эхэлсэн үе. Мэдээж нөгөө л шууд, механик тайлбарт үндэслээд. Гэтэл нөгөө л буддын шашны номнуудыг унших тусам, мөн шинэ үеийн хэмээн нэрлэгддэг хиндуизм, буддизмд үндэслэсэн орчин цагийн ертөнцийн хүмүүст зориулсан номнуудыг унших тусам үйлийн үр гэдэг нь илүү өргөн, гүн зүйл гэж ойлгосон. Буддын сургаалаар сүнс дахин дахин төрөл олдог. Дахин дахин өөр өөр төрөл олж төрөөд байгааг бас л үйлийн үртэй холбож тайлбарладаг. Сайн үйлийн үртэй бол, сайн хүн явсан бол төрөл нь дээшилж төрнө, үгүй бол эсрэгээрээ. Гэтэл яагаад тэр үйлийн үр байдаг, эцсийн зорилго нь юу болох талаар бараг л багцалсан тайлбар байдаггүй. Миний энд тэндээс уншиж, хүмүүстэй ярьж, өөрөө ойлгосноор эцсийн дүндээ үйлийн үр гэдэг нь сүнсний ойлгох ёстой, суралцах ёстой зүйлийн нийлбэр. Тухайн насандаа үйлийн үрээ гүйцээгээгүй нас барвал адилдуу орчинд адил үйлийн үрийн нийлбэрээ эдлэхийн тулд, сурах ёстой зүйлээ бүрэн сурахын тулд дахин төрнө. Ихийг суралцаж мэдсэн бол арай дээрдэнэ. Мунхаг дунд байсаар үхсэн бол доордоно. Хамгийн чухал нь энэ нь эцсийн дүндээ үйлийн үр гэдэг сүнсний хөгжлийн үндэс, хөдөлгүүр, арга зам. Олон шашинд амиа егүүтгэхийг үздэггүй. Харин яагаад буруушаадаг тухай тайлбар бас л хомс. Гэтэл тэр нь нөгөө л үйлийн үртэй холбоотой. Яагаад гэдгийг тайлбарлахаас илүүтэй гэм нүгэл, загалмайтнууд бол бурханы эсрэг нүгэл, МУ-ын эрүүгийн хуулиар бол эх орноосоо урвах л гэж зарлигддаг. Гэтэл тайлбар их энгийн, минийхээр шүү дээ. Үзэх ёстой, сурах ёстой зүйлээ үзэлгүй, суралгүй өнгөрсөн учир, түүнийгээ үгүйсгэн илүү үйлийн үр хураасан учир дахин дахин төрнө, тэр л зовлонгоосоо илүүг ч эдэлнэ. Давж гартал нь, ойлготол нь бүх зүйл үргэлжилнэ. Үйлийн үр гүйцвэл яах вэ гэсэн том асуулт. Хүмүүний үйлийн үр гүйцэх гэдэг бараг байдаггүй. Зөвхөн гэгээрлийг олвол хүмүүний үйлийн үр нь цагаарч, дахин хуримтлагдахааргүй болдог. Харин насны үйлийн үр, төрлийн үйлийн үр гүйцэж болно. Үйлийн үр нь цагаарсан бол төрөл арилжих буюу нирваан дүрийг олох замдаа орно, бурхан болно гэсэн үг. Харин зарим бурхан болсон, эсвэл гэгээрээд бурхан болсон хүмүүс энэ дэлхийдээ бас үлддэг. Тэд нь бодь сэтгэлтэн буюу бодхисатва нар. Тэд зөвхөн хүн төрөлхтөнд туслахын тулд эндээ үлддэг.

Тайландад ирээд гурав хонолоо. Өмнө нь арваад удаа Бангкокт ирж байсан ч дандаа ажлын шугамаар, өглөөнөөс орой хүртэл сургалт, эсвэл хуралдаа суусаар байгаад таарна. Нэг ч удаа эндэхийн бар орж үзээгүй гэвэл хүмүүс дооглох ч үнэн хойно. Алдартай тай массажийг нь ч хийлгэж үзээгүй. Энэ удаад ч амжхигүй бололтой. Уул нь өнөөдөр хагалгаандаа орох ёстой байсан ч анх холбоо барьсан байсан, хагалгааны тов авсан байсан эмнэлгийнхэн тэнэгтэхийн дээдээр тэнэгтэж, тийм өчүүхэн зүйл дээр тэнэгтэж байгаам чинь том зүйл дээр яах бол гээд гэнэт айгаад больсон. Харин өчигдрөөс хэд хэдэн өөр эмнэлэг, өөр мэс засалчидай холбогдов. Тайланд мэдээж хүйс шилжүүлэх мэс заслаараа дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. Гэтэл шашныхаа дагуу катой хүмүүс буюу транс эмэгтэйчүүд (эрэгтэй төрсөн ч өөрсдийгөө эмэгтэй хэмээн мэдэрч, эмэгтэй хүнээр амьдарч, даавар, мэс заслын аргаар хүйс шилжсэн эмэгтэйчүүд), тоом буюу транс залуучуудыг муу үйлийн үртэй учир ингэж төрсөн гэж номлодог гэнэлээ. Хэчнээн муу үйлийн үртэй гэж номлодог ч транс хүмүүсийн хувьд Азидаа л хамгийн ээлтэй оронд тооцогддог нь гарцаагүй хинаяна буюу бага хөлгөний буддын шашны соёлын ач. Мэдээж хинаяна учир буддын сургаалуудыг механик, өнгөцөөр тайлбарласан үйлийн үрийн номлол давамгайлсан учир транс хүмүүсийг ийн үзнэ. Гэхдээ л хэзээ нэгэн цагт энд ирж бүр лам болж шавилан сууж ч магад. Нэг тийм бодол төрсөөр нэлээд хэдэн сар болов. Болдог бол... Гэтэл эгэл ертөнцөд хийх хүмүүний ажил маань дуусаагүй байдаг. Бага багаар дундарсаар л. Гэхдээ л арай л болоогүй.

Нээрээ өнгөрсөн жил "Үйлийн үр гэж байдаг юм шүү" гэж хэлснийхээ төлөө хоёр ч удаа бараг хүнд зодуулангаа алдсанаа нэмэхээ мартаж. Хүн яагаад тэгж их уурсах вэ гэхээр үнэхээр л тэрээр үйийн үр хурааснаа мэдээд, түүнийг нь хэлэхээр хорссон гэж ойлгож байгаа. За тэр яахав, тэр хүн яахав. Ёстой үйлийн үрээрээ яваг, хөөрхий. Их л аз жаргалтай харагдана билээ. Гэхдээ сэтгэлийнхээ гүнийн гүнд аз жаргалтай юу, үгүй юу л гэдэг байна  Тэр надад хамаагүй, би тэрэнд падлийгүй.

6 comments:

  1. Bi ch bas uiliin uriin tuhai sonirhoj hed heden nom sonin unshij bsan. Harin ter bolgonoos avsan zambaraagui olon medeelluud maani end orj ireed tsegtserchih shig bolloo. kkk.
    Etsest ni helehed heden udaa ene horvoo deer turj baij gegeereh ni tuhain huneesee boldog yum bna, MUN uu? /X-TUTs-iin Bataa shig/ kk

    ReplyDelete
    Replies
    1. тххх, тухайн хүнээсээ л болно. хүн төрөл олоод энэ амьдралаар амьдарна гэдэг сайн зүйл хийх, сүнсний хувьд ахих маш том боломж. түүнийгээ л санаж амьдрах хэрэгтэй санагддым даа хөөрхий. ярих биш, хийх гэдэг их чухал зүйл байна.

      Delete
    2. ингэхэд миний үеэл амараа мөн үү, биш үү?

      Delete
    3. Mun bnaa,Anaraagiinhaa sain saikhan bgaag internetees l olj medeh yum bn shuu dee. Yum hugjnuu gej saikhan yumoo..

      Delete
    4. ай хө зэ хө амар сайн уу? харин хэлээд юу гэхэв, юм хөгжнөө гэж :)) индра та хоёр, ээж, ах, дүү нь сайн биз дээ? би уул нь энэ жилийн цагаан сараар очих хүсэл маш их байсан ч ээж гэж нэг хүн улаан толгойруугаа юм хумгүй цагаан сарын өмнө явцан, би ээжтэйгээ золгоогүй байж бусад хүмүүстэй золгох хаашаа ч юм гэж бодоод очоогүй штээ нээрээ хэхэх. тэгж байгаад нэг сайхан уулзий л даа үеэлүүдээрээ :D

      Delete
  2. Sain uu? bid nar bugdeeree sain sain. Tsagaan saraar harin huduu yavchihsan bsan.Bid nar bas zolgoj chadaaguie.kk. Buunuuruu 1 uulzaj saikhan suuh yumsan.

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...