Monday, April 23, 2012

....

... олон жилийн өмнө олон жил хайрласан тэр эмэгтэй. найз охинтой болоод хэдэн жилийн дараа салахад дандаа л хажууд зүүдлэгддэг тэр эмэгтэй. жилээс жилд хамгийн эхэнд төрсөн өдрийн мэнд хүргэдэг тэр эмэгтэй. юу ч болж байсан, яаж ч байсан хамгаас илүү намайг ойлгодог тэр эмэгтэй. жаргал, зовлон аль алинд нь холоос ч гэсэн сэтгэлээрээ хажууд байсаар ирсэн тэр эмэгтэй жилдээ хоёрхон удаа цахим шуудан бичдэг байсан ч хэдэн жилийн өмнөөс овоо их юм бичдэг болсон юм. экстэйгээ нийлснээс хойш санагдаж байна. харин эксээсээ салснаас хойш бүр илүү бичих болсон, "чи зүгээр үү" гэж ирээл. сүүлийн хоёр имэйлд нь хариу бичиж ч амжихгүй байсаар бангкокт ирсэн, халуун оронд ирэх тоолондоо түүнийг боддог гэж өчигдөр шөнө түүнлүү имэйлдэв. хариу нь бүр бүхэл бүтэн хагас хуудас гээч. бууралтсан гэнэ. уул нь надаас хоёр дүү. спортын телевизийн ажлаа өгөөд, өөр ажил хайх гэж байгаагаа бичиж. дахиад нүүх гэнэ. найзууд хүмүүстэй суугаад суугаад, сууцан найзууд нэг байтугай хоёр дах хүүхдийнхээ зулайг үнэрлэж байгаа гэнэ. хариуд нь би яагаад энэ олон жил ямар ч хайр дурлалын амьдралгүй яваад байгааг нь асуув. уйддаггүй юм уу, ганцаарддаггүй юм уу, суурьших болоогүй юу гэж. надад хэзээ ч худлаа хэлдэггүй, худлаа хэлэхгүй гэсэндээ тэр зүгээр чимээгүй болчдог зангаараа овоо хэдэн сар надруу юм бичихгүйг нь мэдэж л байна. экстэйгээ энэтхэг явахаараа түүнтэй уулзана, харин экс бид хоёрыг үлдээгээд 1-2 хоногоор ч хамаагүй яриулна гэж хэлдэг байж билээ. миний хамгийн агуу хайр байсан юм уу даа...

дэндүү өөртөө итгэлтэй сонсогдож магад гэхдээ үнэн бол үнэнээрээ сайхан юм чинь: би хайрласан эмэгтэй болгондоо бүх сэтгэлээ зориулж, жинхэнэ ёсоор хайрлаж жаргаасан ч холоос түүнийг хайрласнаараа өөрөө жаргасан нь энэ л эмэгтэй. нэг экстэйгээ хэзээ билээ уулзахад "тэр чинь л чиний жинхэнэ хайр байсан юм биш үү" гэж билээ. түүнд ухаагүй дурлаж хайрласан яг тэр үедээ би түүнийг хамгийн агуу хайраа гэж өөртөө хэлдэг байсан. арван зургаан жилийн дараа ч хамгийн агуу нь гэсэн энэ мэдрэмж өөрчлөгдөөгүй л байх юм.

8 comments:

  1. Dahiad 16 jil bolson ch ene medremj chini heveeree l baina doo..kkk

    ReplyDelete
    Replies
    1. тийм байх. хамгийн сонин нь өнгөрсөн жил эксээсээ сэтгэл санаа юутай хээтэйгээ буцааж авахаар шийдсэн тэр шөнө бас зүүдлэдийн, дааврын эмчилгээгээ эхэлчээд хэдэн сарын дараа. тэгсэн "одоо би чиний хайраас ичих шалтгаангүй болсон" гэдгийн. мэдээж зүүд ч миний зүүд дэндүү зөнтэй. өнгөрсөн жилийн эхээр эхнэрээсээ салсан, шилжилтэнд энэ жил орно гэж хэлснээс хойш тэр их бичиж эхэлсэн нь магад бас миний шилжилттэй холбоотой байсан байх. хэзээ нэгэн цагт түүнтэй уулзана даа. хөгшин болчоод уулзвал нэг их сайхан, буцаад залуу болцон юм шиг санагдана даа. хүний нүд өөрчлөгддөггүй, тэр нүдийг нь харах гэж л уулзана.

      Delete
    2. Tiim shuu, Kharts bol uurchlugdku yag l heveeree baij baidag..

      Delete
  2. bi ug ni ingej boddog.iin 20 jil 30 jiliin daraa ch uvgun emgen bolson ch anh tuuniig haraad dogdolj bsan ter neg zurh huchtei tsohilood bdag ni heveere harahaar l bur hair hureed bdag tiim hair bdag gej.. tged zarimdaa ch za tiim yum barag bdaggui yum bndo gej bas boddog tgsen harin ene bichlegiig unshsan bdag yum shig bnaa.. bi ch gsen tiim bh bha yag medej bn :)

    ReplyDelete
    Replies
    1. үнэхээр чиний сэтгэл зүрхийг тэгж хөдөлгөх хүн гарч ирэхээр өөрийн эрхгүй тэгээд хайрлана шүү дээ. тийм хайр байлгүй яахав. тэр хүнээс юу ч, бүр юу ч хүсдэггүй, зөвхөн тэр сайн сайхан яваасай гэсэн хүсэл л байдаг тийм хайр. хэрэв аз таарч, чиний хайрласан шиг чамайг хайрлавал тэгээд л насан туршдаа хамт. үгүй бол яг тэр мэдрэмжийг чамд дахин мэдрүүлэх тэр хүнийг хайгаад л явна. тэр нь тэгээд олдохгүй. эргээд харахад зөвхөн тэр хүн л чиний сэтгэлд хамгийн тодоор үлдсэн байна. хүн төгс биш, ямар ч хүн. гэхдээ тэр хүн чинь төгс биш хэрнээ хийж байгаа, хэлж байгаа нь хэзээ ч буруу биш байдаг. хүн нь өөрөө чамайг бишрүүлэм хүн байдаг учир. хэзээ нэгэн цагт учирч л таараа.

      Delete
    2. yag tiim te, hair bur minii bodsonoos ch hol iluu enerengui yum bilee buh huniiher ter hun muu hun bsan ch nadad bol hezee ch muu hun boldoggui.. bi uchirsan gej bodoj bn :)

      Delete
  3. 16 жил хөөх... тэгвэл гүйгээд очооч түүн дээр, хамт бгаач гээд гуйж болкум уу?

    ReplyDelete
    Replies
    1. цаг нь болоогүй байгаа байх... би очиохоос нааш тэр монголд ирэхгүй учир

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...