Wednesday, April 25, 2012

Стрэйт, гей, гей, стрэйт, стрэйт... Метросексуал!

Би гей залуучуудын стилийн мэдрэмжийг их таашаадаг. Аргагүй биз дээ, ухамсарт амьдралын маань ихэнх хэсэг гей залуучуудын дунд өнгөрлөөшт. Гей залуучууд үнэхээр мэдрэмжтэй хувцаслдаг. Биедээ анхаарал тавьдаг. Эрүүл мэнддээ ч тэр. Ялхайж таргалаад, хүн харахын аргагүй болсон, эсвэл хааш яайш хувцасласан гей залуучуудыг харсан хүн байна уу? Бараг л үгүй. Бусдыг нь дуурайж чадахгүйгээс хойш ядаж гей залуучууд шиг хувцаслая л даа. Хааяа скиний шааж, бүр хааяахандаа олон хүнд харагдах тусгай тохиолдолд нүдний контур тавина. Тэгэхээр л хүмүүс намайг гей гэж боддог юм шиг байгаан. Зарим найзууд "Маргааш скиний өмсч яах юм бэ, гей харагдийшт" ч гэх шиг. Тэгэхээр нь явуулаад "Яадгийн, гомо харагдаж шаанаа" гэнэ. Тэгээд боддог юм: ер нь яагаад стрэйт залуучууд гей залуучуудын давуу тал болох зүйлийг дуурайж болдоггүй юм? Ер нь скинийг зөвхөн гей залуучууд өмсдөг гээд хэн хэлцийн? Зөвхөн гей залуучууд өөрийнхөө гадаад төрхөд анхаардаг гээд хэн номлоцийн? Боди биетэй, лаг стилэрхэг залуу болгон гей гээд хэн айлдцын? Яахав Монголын одоогийн нөхцөлд энэ нь нэлээд үнэний ортой л. Тэгвэл биедээ арчаатай, хувцсандаа анхааралтай байхаар гей харагддаг юм бол яагаад гей харагдаж болохгүй гэж? Надад дургүйцэх зүйл огт алга. 

Цаашлаад гей харагдахын давуу талууд бас байна. Нэгд: гей харагдвал стрэйт эмэгтэйчүүд их таашаанаа. Учир нь гей залуучууд стрэйт эмэгтэйчүүдийн хувьд ямар нэгэн аюул, заналхийлэл агуулдаггүй. Бүр сайн найзууд байж чаддаг. Аргагүй л дээ, тэд адилхан эрэгтэй хүнийг хайрладаг, эрэгтэй хүнд татагддаг нь ярианы сэдэв болж, ойлголцоход ч дөхөм байдаг байх. Тиймээс хэчнээн гей биш ч гэсэн гей харагдвал стрэйт охидуудтай танилцах, дотны харилцаа үүсгэхэд амар байх гэж бодож байна. Хоёрт: стрэйт залуучууд гей харагддаг залуучуудад эр бяраа гаргадаггүй. Яахав адгийн тэнэг новшнууд бол гей баагий байна гээд бүр илүү гаргадаг л даа. Гэхдээ ихэнх тохиолдолд үгүй. Хүмүүжил сайтай айлын хүүхэд бол өөрөөсөө бяр муутанг дээрэлхэх биш, түүнийг хамгаалах ёстой гэж яс махандаа шингэтэл ойлгосон байдаг. Дээрээс нь над шиг хүчирхийллийн эсрэг байр суурьтай хүнд бол энэ нь ч амар. Гуравт: ажлын байран дээр гей харагдвал хүмүүс чамайг хүчтэй өрсөлдөгч гэдгийг тэр болгон ойлгохгүй. Ер нь ЛГБТ хүмүүс хар багаасаа амьдралын олон талыг олон өнцгөөс харж сурсан байдаг. Тэр хэмжээгээрээ ч аналитик сэтгэхүйдээ сайн, суурь мэдлэг, боловсрол ч сайн байдаг. Гэхдээ ЛГБТ хүн гэдэг утгаар нь яагаад ч юм бусдаас арай бага ухаантай ч юм шиг зарим хүмүүс үздэгийнх нь яг эсрэгээр хэн ч чамайг лаг гэж бодоогүй байхад өөрийнхөө бүх чадлыг гаргаад, ажлын амжилтад хүрэх боломжтой. Гэхдээ мэдээж ажлын нөхцөлд гомофобиор өвчилсөн хүмүүс таарахыг хэн ч үгүйсгэхгүй, за тэгвэл тэгээд л гей харагддагийнхаа төлөө амьдрал чинь там болоод л дуусна. Хэзээ ч юу ч хийсэн тэр гомофоби өвчтөнд таалагдахгүй, боломж л олдвол чамайг загинаж зандраад л, ямар ч санаачлага гаргасан тэрийг чинь үгүйсгэчээд, харин цаашаа өөрөө санаачилсан болоод дээшээ явуулж кок аваад л. Хүсэх зүйл биш. Тийм баагийнуудтай зөндөө л ажиллаж байсан хүний хувьд ганц л хэлэх зүйлтэй: гомофоби бол өвчин. Тэр өвчинг эдгээх амаргүй. Эдгэхээс нь нааш тэр газраа ажилласаар байвал чи өөрөө гүн сэтгэлийн хямралд ороод сүүлдээ амиа хорлоно шүү. Эртхэн гарсан нь дээр. 

Стрэйт залуучууд гей залуучууд шиг харагдахаасаа айх хэрэггүй. Ердөө л тэдний давуу талыг дуурайх хэрэгтэй биз дээ. Харагдлаа гээд болчихгүй хойно. Цаашлаад гадаадад метросексуал гэж нэг стиль үүссээр хориод жил болж байгааг манайхан мэдэх л байлгүй. Тэр нь стрэйт залуучууд өөртөө анхаарал тавьснаар маш гей харагдах стиль шүү дээ. Бэлгийн чиг баримжаатай огт холбоогүй. Гэхдээ гей залуучуудыг дуурайсан стрэйт залуучуудын ганган стиль, амьдралын хэв маяг гээд ойлгочиж болно. Монголын метросексуал залуучууд маш олон болтугай!

PS: 2012 оны эх гэдэг хэнд татагдаж, дурладаг маань илүү өргөн болж өөрчлөгдөж эхэлж байсан үе тул өөрийнхөө гей талыг өөрөө ч харахыг хүсдэггүй байсан тийм үе болно. Одоогийн өндөрлөгөөс харахад үгүйсгээд үгүйсгээд алга болчихгүй л байнадаг, яахав дээ, байж л байхаас.  

2 comments:

  1. Энүүгээр за ёстой дүүрэн л metro нь байх шиг байнааа, хөмсөгөөө засаагүй эрэгтэй хүн ч гэж ховор юм, метронд толь гаргаж ирээд засаад явдаг гэсэн нь үнэн байналэээ :P

    Ерөөл бат оршиг !

    ReplyDelete
  2. Тэгэлгүй яахав, бараг эхлэлийг нь тавьсан орон шахуу байлгүй дээ хэхэх

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...