Friday, April 27, 2012

Толгой олгой болсон тухай биш л дээ

Наркозонд орсноос бас болсон байж болох ч наркозонд орохоос ч өмнө нэлээд мартамхай болцорцон байсан, хэдэн жилийн өмнөөс. Нэг юм өчигдөр орой блогдоо бичнэ бичнэ гэсээр мартааск. Бангкокын гей гудамж болох Силом гэгч гудамжаар Хар Сувдтай явсан тэр оройн тухайн мэр сэр сэтгэгдлээ бичсүү гэж бодсон гэж худлаа яриад ч яахав. Гэхдээ санатлаа тэрийг бичье л. Хаа газрын л гей газар гей газар л байдаг хойно, нэг их өөр ч юм байсангүй, содон ч зүйл байсангүй. Гэхдээ нэг зүйл л эвгүй санагдсан: стрэйт жуулчид. Хаашайн ЛГБТ хүмүүс жуулчдын үзүүлэн, үзмэр, орон нутгийн гайхамшиг юм уу хаашайн. Баахан баахан стрэйт эрс эмс энд тэнд сууж байгаа хүмүүсийг том том хараал, бүр үхэх нь ээ үгүй ерөө. Үнэн дургүй хүрсэн гэж. Бас өөр нэг ажигласан зүйл бол хаа газар оросууд нээрээ тэнэж явах юмаа. Тэр Telephone гэж ажиллаад 25 жил болж байгаа гей баранд хос болтой хоёр хижээл насны орос бие биедээ туниад л. "Чи ингээд дуугүй суугаад байх байсан юм бол яах гэж гарсан юм бэ. Би харилаа шүү" гэж шингэхэндүү хоолойтой, ааштайдуу нь үглэхийн. Нөгөөх нь утсаараа оролдоол, дуугүй байж байснаа  "Явбал явж л байхгүй юу даа хө" жихшиг хэхэх хөөрхөн гэж жигтэйхэн. Нэг таалагдаагүй зүйл бол хөгшин үхдэггүй гарууд залуухан гей залуус, эсвэл охидыг хөтлөцөн, эсвэл сугадцан явжаахийн. Шижгийн гэж. Үгүй яахав үнэхээр хайр дурлалд нас хамаа юу байхав, гэхдээ үнэхээр жартай өвгөнд харваас хорь хүрсэн үү, үгүй юу залуу, эсвэл охин дурлах уу? Үгүй л болов уу. Камбожид бүр л аймаар гэж сонсч байсан ч бас л жихүүдэс, эгдүү зэрэг төрж байлээ шүү гэж. Яахав, 10, үсрээд 15 насны зөрөөтэй бие биедээ хайртай хосууд зөндөө л байдаг. Гэхдээ 30, 40 насны зөрөө гэхээр л худлаа санагддын. За за, угаасаа толгой олгой болж хөөрхий. Ер толгойд орж ирдэггүй ээ. Ингээд онгоцондоо ч суух болчлоо.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...