Wednesday, May 2, 2012

Эрдэнэт, цагдаа, тагнах үйл ажиллагаа

Эрдэнэт ч арай биш л дээ, хөдөө нь ирсээр бас овоо хэд хонож байна. Ээжээр арчлуулаад л гэвтэж байгаа надад нэг их сонин алга. 27-нд буугаад тэр оройдоо 100%-даа байж байгаад Мөөгийнд хоног төөрүүлэд маргааш нь энд ирэв. Харин өчигдөр мөрдөн байцаагч утасдаж ирж хохирогчийнхоо мэдүүлгийг өг гэнэ. Гэх гэхдээ би хүнийг гавлынх нь ясыг цөмөртөл цохьсон мэт эвгүй ярьсан гэж, надтай. Манай цагдаа ажлаа мэддэггүй, хохирогчтой хүртэл гэмт хэрэгтэнтэй харьцаж буй мэтээр харьцсаар байгаа гэдэг нь үнэн болтой. Бас л хүндэд тооцогдох хагалгаа хийлгэж ирээд биеэ сувилуулаад хэвтэж байгаа намайг "Таны бие муу байгаа эсэхийг би яаж мэддэг юм. Та цагдаад өргөдөл гомдол гаргасан л юм бол ир гэсэн үед нь ирж мэдүүлэг өгөх ёстой" гэх юм. Арай ч дээ. За тэр яахав. Биеэ арай гайгүй болохоор угаасаа очихдоо очно. Харин энд ирчээд маргааш нь шинэ авсан утсаа өглөө нь цэнэглэчээд орой нь хартал бүх цэнэг нь байхгүй. Бас өчигдрөөс эхлээд ирсэн бүх мессеж virtual environment-ад онгойгоод. Мэдэхгүй хүн бол мэдэхээргүй л юм. Гэхдээ миний мэдэхийн сүүлийн үеийн бүх гар утсыг чагнаж болдог, мөн хэрэв бусад этгээд түүнлүү нь орж байвал текст уншигч нь virtual environment-ад онгойдог гэдгийг нь мэднэ л. Нэмайгаа тагнаж яах гэдэг юм. Угаасаа над шиг нээлттэй амьдралтай хүн Монгол байтугай дэлхийд ховор. Тэгж улсын мөнгийг зарж үрж яана. Хэрэгтэй газар нь, янз бүрийн гэмт хэрэг хийгээд байдаг нөхдөө тагнан туршаачэээ.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...