Wednesday, May 16, 2012

Байр, байр, байр

Над шиг 36 шүргэж яваа мөртлөө өөрийн гэсэн орох оронгүй залуус Монголд цөөнх үү, олонх уу? Миний харж байгаагаар олонх болчоод л байна, яалт ч үгүй. Нэг өрөө байрны түрээс л гэхэд 500 мянга гэх юм. Тэгээд бүр хагас жил, бүтэн жилээр нь түрээсийг нь авна гэж гүрийхийг нь яана. Гэтэл хүмүүсийн цалин хэд билээ гэж бодохоор тэр хүмүүс яг хэнд зориулаад байраа түрээслээд байгаа вэ гэсэн асуудал гарч ирнэ. Үнэхээр түрээслэгдээд байгаа учир л хүмүүс ийм үнээр түрээслүүлээд байдаг байх. Тэр эмч, багш нар хөөрхий бие дааж амьдарна гэж мөрөөддөг ч үгүй байх. Яаж ийгээд 200 мянган төгрөгөө өөртөө, хүүхдүүддээ зохицуулах вэ л гэж боддог байх. 2000 оноос хойш буюу 138 сар би байрны түрээсэндээ бүр наад захаар, хамгийн багаар тооцолоход ойролцоогоор 50 мянган доллар зарсан байх юм. Нэг өрөө байтугай байрны мөнгө байгаа биз? Гэтэл тэр нь бөөнөөрөө байхгүйгээс л ажиллаж хөдөлмөрлөсөн цалингаа бүгдийг нь байрны түрээсэнд өгөөд дуусгасан хүн байх юм. Аан бас экс эхнэрийнхээ Австралийн их сургууль дах магистрынх нь төлбөрийн 90%-ийг хийсэн. Ядуу орны энгийн сэхээтэн гэр бүлээс гаралтай, ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгөө ариун цагаанаар зарцуулсан хүн бас яахав дээ, болж л байгаа биз дээ. Өөртөө юмгүй үлдэх нь аргагүй биз дээ.

Ганц бие, ам бүл цөөнтэй хүмүүст зориулсан нэг өрөөтэй нийтийн байрнуудыг олноор нь барьж, сарын түрээсийг нь 300 мянгад багтаагаад, ашгаа ч олоод явах боломж баймаар л юм, энэ барилга барьж байгаа хүмүүст. Гэхдээ ингэх нь тэдэнд яагаад ч юм ашиггүй санагддаг бололтой. Ямартаа ч бие дааж амьдарснаасаа хойш л орон байр түрээслэсээр хамаг мөнгөө түрээсэнд өгөөд дууссан над шиг хүмүүс их л байдаг байх. Түүнээс илүү хувь  нь байр орон түрээслэх мөнгөгүйдээ ээж аавынхаа бөөрөнд шигдээд, ажиллаж олсон хэдэн борыгоо цуглуулаад цуглуулаад байрны урьдчилгаанд дөнгөн данган хүрэхтэй үгүйтэй суусаар байрны үнэ ч тэнгэрт хадсаар, өөрийн гэсэн орох орон бол зөвхөн мөрөөдөл төдий хоцорч буй залуус ч их. Ер нь л бодоод байх нь төрөөс ийм байруудыг олноор нь бариулаад, түрээсийг нь зохицуулаад байвал олон залуус бие даасан амьдралтай болж, ээж аавыгаа зулгаалгүй, зовоолгүй, холголгүй амьдарчих л байх.

Хааяа тансаг тансаг зэрэглэлийн байрнуудын хажуугаар өнгөрөхдөө юу боддог гэхээр "Энд яг яаж хөлжиж баяжсан хүмүүс амьдардаг бол?" гэж. Эрдэнэтээс ирснээсээ хойш Монголдоо л эксклюзив, аймшигтай дээд зэрэглэлийн 154 метр квадрат байранд өдөр хоногийг өнгөрөөж байна. Өдрийн түрээс нь 200 доллар, сарын түрээс нь 5 мянган доллар гэсэн, бүү үзэгд. Надад ямар юмных нь тийм мөнгө байхав, мөрөөдөөд ч нэмэргүй. Найзынхаа буянаар л хэдэн хоног тарвалзаж байх шив, өдрийн түрээсээр тооцвол бүр 2 мянга илүү долларын байранд амьдарчихсан байна шүү. Ийм байранд амьдрагсад гэхдээ үнэхээр энгийн ард хэрхэн яаж амьдардаг тухай бодох сөхөөтэй байдаг болов уу? Нэг байр нь л гэхэд 500 мянгаас 1 сая долларын үнэтэй байранд сууж байгаа хүмүүс илүү их мөнгө хэрхэн яаж олох тухайгаа л бодохоос үнэхээр ард түмэн хэрхэн амьдарч байгаа, юу ямар үнэтэй байгааг бодохыг ч хүсдэггүй биз. Харин энэ болгоныг хараад ой гутна. Ой гутна, бөөлжис цутгана, уушиг савсайна. За тэгээд эцэстээ бизнес хийж буй хүмүүстэй ч юу ярих вэ, тэд ариун цагаан хөдөлмөрөөрөө бизнес хийгээд л олоо байлгүй (үгүй бас ариун ч юу байхав, томоохон хөдлөхийн тулд заавал хээл хахуулийг нь өгч байж л хөдлөнө шүү дээ, тэгэхээр бас л ариун цагаан биш болчоод байгаа юм). Харин тэр төрийн түшээ нэртэй, төрөөр бизнес хийгчдийн томоос том толгойлогч Энхбаяр мэтээс эхэлсэн улстөр, эдийн засгийн "бүлэглэл"-тэй л ярих яриа хатуу.  Элбэгээ сайн ажлаа хийж байгаа, ёстой зөв. Дахиад ч ерөнхийлөгчөөр сонгогдоно, тэр бол яриангүй. Дахиад ч саналаа өгнө гэж байгаа.

Зөөө тэгээд нэг орох оронтой болчих юмсандөө. Ядаж л ийм тансаг газар байхаар чөлөөтэй ч хөдлөж чадахгүй, энд тэндэхийн юмыг нь унагаад хагалчих вий гээд хэхэх. Найз нөхөдтэйгээ л байр хамтарч хөлслөхөөс биш дээ энчдоо. Өөр арга чарга алга шив.

6 comments:

  1. Сайн уу, Байр түрээсэлж байхаар лизингээр ч болов байр авсан нь дээргүй юу? Сар бүр 300-500,0-г түрээсэнд төлж байхаар лизинд төлбөл хэдэн жилийн дараа өөрийн гэсэн байртай сууж байх биш үү дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу, үеэл минь. Харин ажил төрөлтэй болчуул шууд лизингээр л юм олж сууя гэж бодож байна даа хө.

      Delete
  2. Чиний дэндvv нээлттэй зан надад урам зориг, эрч хvч хайрлалаа. Баярлалаа.

    ReplyDelete
  3. Харин тмэ, бурхан хүмүүсд их сонин хандаад бгаам шиг бгаа юм. Саяхан нмг нэг 19тэй банди гэрт машинаараа хүргэж ирсэн юм. Тгд 18н насных нь төрсөн өдрөөр аав ээж 2-нх авч өгсөн бэлэг- Land80... Ёооё бас л хэрцгий байгаа шүү, гэтэл би яав хэхэ.. /би нэг их том биш болохоор, байр майр гэх жишээ мэдкү бнаа, тгд л ндд бгаа жишээг л татлаа хэхэ../

    ReplyDelete
    Replies
    1. мммм гэхдээ тогтолцоо нь бүхэлдээ ийм байдлыг үүсгэх үндсийг нь тавьдаг учир яалтай

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...