Sunday, June 3, 2012

Зүүдээ зүүд зүүд зүүд

Ер зүүдээ санадаггүй болчихоод байгаа юм. Хичээгээд хичээгээд. Гэхдээ уржигдар өглөө буюу 6-р сарын нэгний өглөө зүүдлэсэн зүүдээ үүр түүрхэн сая санав. Хэдэн хоногийн өмнө нэг аура төв орж өөрийнхөө аураг оношлуулав. Ер нь жоохон ядраад, бас яагаад ч юм байнга ойр дотно байгаа хүмүүсийн энерги ердөө л намайг доош татна гэхээс өөд нь татахгүй байгаад би өөрөө гайхаад, хэзээ л хүний энергид автдаг хүн болчлоо доо гээд нэг үзүүлье гээд очсон хэрэг. Зөндөө л юм хэлж байхын. Сүүлийн үед их ганцаадрсандаа ч тэр үү, хань ижил гэж би асуув. Тэгсэн чинь гадаад хүн байх магадлал маш өндөр гээд. Тэгэхээр нь гадаад эхнэртэй байсан л гэв. Тэгсэн чинь, үгүй, ирээдүйд чинь гэхийн. Ер нь л тэр бага зэрэг ойлгомжтой гэж боддог юм. Угаасаа ч Монголд одоо хагас дутуу эр намайг тоочих стрэйт ч, лесбиян ч байхгүй нь тун ойлгомжтой болоод удаж байна. Бас өчнөөн л сайхан монгол охид байх нь байдаг ч арай л биш санагддаг нь тэдний ухамсар, сэтгэхүйтэй холбоотой байх. Ядаж л миний сонирхол, оюун ухааныг дээд цэгт нь өдөөж чадахгүй байвал хэсэг зуурын биеийн харилцаа л үүснэ. Гэтэл хань ижил гэвэл сэтгэл, бие, оюун бүгдээрээ намайг татах ёстой биз дээ гэх зэргийн юм бодоод л унтсан. Гэтэл шөнө нь яг экс шиг цэнхэр нүдтэй бүсгүйг өргөөд гал тогооны ширээн дээр суулгаж байгаад үнсч өгч байх юм. Надруу бөөн хайр дүүрэн, урсгал цэнхэр харцаар хараастай... За тэгээд болох юм болохоороо л болох байлгүй. Тэр болтол бараг ганцаараа ч явж байсан нь онох биз. Нэг иймэрхүү зүүд зүүдлэсэндээ бас баярлаж байна, ямар ч байсан хайр дахиад ирэх л юм байна.

2 comments:

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...