Sunday, June 3, 2012

Бодоод бодоод бодын шийр дөрөв биш буюу ЛГБТ хүмүүс зар сурталчилгаанд

Тайландаас гарч байхдаа нэг блог бичлэг хийнэ гэчээд Сөүлд оччоод юу гэх гэж байснаа мартаад баахан толгойгоо гашилгасан ч олоогүй нэг юм болсон доо. Тэгсэн сая нэг сурталчилгааны зураг харангуутаа саналаа. 2010 оны сүүлээр Бангкок явахдаа нэг томоо зурагт самбар Суварнабхуми онгоцны буудлын хурдны зам дээр байсныг сая явж байхдаа санасан юм билээ л. Тэр нь нас бие ойролцоо харваас лесбиян хос Sony Bravia үзээд гэртээ тарайгаад, аз жаргал дүүрэн мишээл цалгиулсан байсан зураг. Харин сая олж харсан маань JC Penny-гийн аавуудын өдөрт зориулсан хоёр хүүхдээ тэврээд, бөөн инээд хөөр болон тоглож буй хоёр гей, ойлгомжтой хос. Ижил хүйсийн гэр бүлүүд байсаар байгаа, харин тэдний сэтгэл зүрхэнд хүрэх зар сурталчилгаандаа томоохон компани, корпорацууд сэтгэл оюунаа зарцуулдаг болсон нь овоошт гэж хэлэх гээд сар илүү мартсан байж. Харин өнгөрсөн 12 сар байна уу, 11 сарын Гялбаа сэтгүүл дээр бас л ижил хүйсийн хосын дүрслэл бүхий, эрүүл амьдрах тухай нийтлэл гарсан байсан нь Монголд маань ч энэ төрлийн ЛГБТ хүмүүсийг багтаасан зар сурталчилгаа маш удахгүй хийгдэж эхэлнэ гэдэг итгэл үнэмшлийг төрүүлсэн дээ. Байгаа зүйлийг байгаагаар нь харуулах тусам тэр нь энгийн зүйл гэдэг нь тодорхой болдог тул боллоо доо, боллоо.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...