Thursday, June 7, 2012

Ппппффффффффффтттт

Энэ бол унгасны тухай бичлэг биш. Унгас шиг хүмүүсийн тухай бүр ч биш. Зүгээр л хааяа ядраад ппппфффффффффтттт гэмээр байдаг даа, тэрний тухай. Бүр нарийндаа ярьвал тэрний ч тухай биш. Ер нь юуны ч тухай биш ч гэх юм уу. Ппппфффффффффттттт. Өнөө өглөө босоод нэг талынхаа хагалгааныхаа шархыг хараад толгой бүр сонин болсон ч тухай биш. Тэр бол зүгээр л хөөрхий хэдэн хоног антибиотик уугаад, сайн цэвэрлээд л, боогоод л байхад өөрөө эдгэчих зүйл. Жоохон нэг хэсэг газраа идээлцэн байлээ. Нэг их сонин биш. Нээрээ гээл ярих гэхээр нэг их сонин сайхан зүйл ер алга. Ааан тийм. Нээрээ мартсанаас өнөө орой нэг цэнхэр цамцтай дөч нэлээд өнгөрсөн гар орж ирээд намайг гей болгоод харчихсан шүү дээ. Хэд дэх удаа ч юм. Нэг найзтайгаа маш нарийн зүйл ярьчихсан зогсч байтал "Та хоёр явдгийм уу? Ийм юмнуудыг битгий тоож бай", бараг л "Оронд нь намайг тоочих" гэх гээд байгаа юм уу, хаашаа юм, хөх инээд хүрсэн гэж. Олон л хүн намайг гей болгоод харчих юм байлээ. Тэгсэн нөгөө хөөрхий Анараа хүсээд хүсээд болж чадахгүй ганц зүйл нь гей штээ. Хүсээд байгаа ч юм байхгүй л. Хөөрхөн ч юм шиг. Үнэн тайван болчихсон байгаагаа хараад мэдрээд, бас дотны хүмүүс маань тэрийг хараад мэдрэхээр сайхан л байна. Нээрээ нэг сонин байгаа юм байна шүү. Пппффффффффтттт ердөө биш: миний их сайн найзуудын зарим нь зургаан сарын дундуур, зарим нь долоон сард, зарим нь найман сард ирэх сураг сонсогдоод дотроо бөөн баяр. Юусан яасных нь пппфффффффффтттт тээ. Заз, үг олдож үхэр холдлоо байз. Номоо уншаад унтах минь. Пппппфффффтттт.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...