Sunday, July 1, 2012

Сэлх г.м.

Саруулынхаа буянаар сайхан нэг оройг зусланд нь Саруул, нөхөртэй нь, найзуудтайгаа мар мар, пар пар хийсэн шигээ өнгөрөөв. Харамсалтай нь тэр оройжин цээж хөндүүр оргиод нэг их юм ч ярьж чадахгүй, бүр нойрондоо дийлдээд байсан нь ханиад хүрчихсэн байсных байж. Тэр шөнөдөө халуурч хоноод, өглөө нь хоолой хошного сэрдгийн. Тэгээд тэр өдөртөө бас халуураад, өчигдөр бас халуураад, өнөөдрөөс л гайгүй болж байх шиг байна. Нян тараах мөчлөг нь эхний гурав хоног байдаг учир гайгүй биз, байдгийнхаа баруун хаяанд өнөөдрөөс очно.

Сонгуулийн өмнөх өдөр Чингэлтэйгээс нөгөө л Ганзоригийн хэргээр дуудаад, Сэлхээс ирсэн өдрөө очсон чинь Орбитад үзүүлсэн тодорхойлолтыг маань эд мөрийн баримтад хавсаргаагүйгээс гадна 5 сарын 31-нд хүлээлгэж өгснөөс хойш бүр ор тас алга болсон, харин цагдаа маань "тэрийг чинь буцааж чамд өгсөн" гэж гөрдөн баахан миний уурыг хүргэв. Зодуулсны маргааш шүүх эмнэлэг анх ороход "нүдний эмнэлэгт үзүүл, нарийн мэргэжлийн тодорхойлолт хэрэгтэй" гэснийх нь дагуу л очиж үзүүлсэн учир тэр Орбита эмнэлгийн тодорхойлолт мэдэээж эд мөрийн баримтын тоонд оролгүй яахав. Шүүх эмнэлгийн дахин шинжээчдийн баг бүрдүүлсэн ч томографийг уншсан тэд нарын дүгнэлтээр ухархайн цууралт байгаагүй гэсэн дүгнэлт дахин гарсан байлээ. Гэтэл Орбитад, мөн дараа нь Перфект дээр томографийг уншаад шууд "Ухархайн цууралт" гэж хэлсэн, нэг нь бичсэн. Харин тэр бичсэн тодорхойлолт одоо байхгүй. "Хувийн эмнэлгийн тодрхойлолтыг бид эд мөрийн баримт гэж үзэхгүй" гэснийг нь яана. Ажлаа хийж чаддаг төрийн эмч, цагдаа Монголд байна уу? Үгүй л бололтой. Ямар ч байсан тэр хэргийг илүү хүндрүүлж, үл ялих шалтгаанаар танхайрсан болгож авч үзэж байгаа юм билээ. Харин сэдэл нь үзэн ядалтаас үүдэлтэй. Үзэн ядалтаас үүдэлтэй бол хувийн сэдлээс зодсон гэж үзээд хөнгөнөөр яллах юм гэнэ. Гэтэл үнэндээ үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг гэдгийг одоо хүртэл Эрүүгийн хуульд оруулж өгөөгүй байгаа. Оруулна гэсэн амлалт авсан ч оруулаагүй байгаа.

Ааааан тийм, хамгийн чухал зүйлсийн нэгийг мартах гэж байна. Сонгууль! Бүх зүйл нам жим өнгөрөв, ямар ч байсан МАН, МАХН л гарахгүй бол ард түмэн амар. Би өөрөө иргэнийхээ үнэмлэхийг олохгүй гэрээ, 100%-аа баахан сандаачилсан даа. Тэгсэн иргэний шинэ бүртгэлд ороогүй хүмүүсийг сонгуульд оруулахгүй ч гэхшиг юм бас сонсогдсондог. Монголын засгийн эрхэнд байдаг хүмүүс ёс зүйтэй хүмүүс байсаар ирсэн бол хэзээ ч гар хурууныхаа хээг өгөхөөс татгалзахгүй байх байсан ч, тийм биш юм даа.

1 comment:

  1. сонгуулиар иргэний үнэмлэхийг үдээсний машинаар цоолшонд. үүгээрээ хүчингүй болж байгааг нь илэрхийлж байгаа юм болов уу гэж ойлгосон. шинэ иргэний үнэмлэх авахын тулд заавал хурууны хээ өгнө. түүгээр бодвол гадаад пасспорт бас сунгагдана. гээд бодохоор эрхэнд халдаж байнашдэ..

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...