Sunday, July 29, 2012

Зүгтэй зүггүй, инээдэм ханиадам

Өнөөдөр тариагаа хийх ёстой байснаараа энэ жилийнхээ 3 дахь тариагаа очиж авчаад ажил дээрээ ирээд хийв. Хэд хоногтоо л жоохон чинэрч, өвдөх биз. Тэрнээс гадна бас өөр нэг зүйл өвддийн, тариагаа хийгээд долоогоос арваад хоног. 

Энэ ажлын долоо хоног ингээд дуусч байна. Хурдан л өнгөрөв, жоохон хүн багатай л долоо хоног байв. Ирэх долоо хоногийн сүүлээр Playtime үзнэ. Шинэ содон зүйл гэвэл зарим найзыг ойлгоход хэцүү болчиж. Жоохон гомдов. Гэлээ гээд яахав. Сэтгэлээ хаах. Уучлах. Хоёрхон л сонголт байдаг. Харъя.

Зүггүй зүйлсээс: хүмүүсийн зүүдэнд орж л гэнэ, би. Миний шилжилттэй, бие махбодтой холбоотойгоор. Сайныг бэлэгшээсэн, ерөнхийд нь харвал. Нарийн өнгийж задлавал ч ёстой эвгүй, гэхдээ хэрэв тийм зүйл боллоо гэхэд яг л тэр зүүдээр нь л болох байх, төсөөлвөл хэхэх  

Ирэх долоо хоногоос бичиг баримтаа шинэчлүүлэх талаар хөөцөлдөж эхэлнэ. Маш чухал алхам, хамгийн чухал алхам. Хурдан шийдчихвэл паспортоо шинэчлүүлэх хэрэгтэй. Тэгээд л "сайн байна уу?"

2 comments:

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...