Friday, October 19, 2012

Онол номер 22: мэдрэмж ба үйлийн үр

Мэдрэмж ба үйлийн үрийн холбоог хүмүүс ойлгодог уу? Би өөрөө сайн мэдэхгүй ч нэлээд бясалгасны дараа өөрөө ойлгосноо хуваалцахыг хүсэв. Зүрх сэтгэл, оюун ухаан, сүнсийг чинь өнгө, хөгжмөөр дүүргэх тэр л мэдрэмжүүд чинь альтернатив, энэ бодит байдлаас өөр бодит байдлыг үүсгэж байдаг. Ядаж л тэр ертөнц бий болох боломжийг нээж байдаг. Мэдрэмжээ дагасан ч бай, үгүй ч бай ямарваа зүйлийг хайрласан чинь, хайрлаагүй чинь үйлийн үр үүсгэж байдаг. Мэдрэмж, зөөлөн хэрнээ очир мэт хатуу сүнсний бүжиг. Тэр бүжиг хааяа бидний амьдарч буй ертөнцөөс илүү бодит ертөнцийг мэдрүүлдэг. Мэдрэмж нь тэгээд үйлийн үрийн үндэс. Ямар нэгэн зүйл хийсэн ч бай, үгүй ч бай.

Хөлд салхи орчоод хоёр сар болж байна. Тайван байдлаа алдсан нааш цааш холхих миний бие сэтгэлийн минь хөдөлгөөнийг толины тусгал мэт хуулна. Зөвхөн тэрний хажууд л тайван. Яах ч ёсгүйгээ мэдэх, мэдрэх өр зүсэм. Земфира, чи агуу шүү, чиний дуунуудгүйгээр энэ үе минь аялгуугүй байх байсан. "Энэ хайр оддыг зорьсон пуужин, энэ хайр торонд хашигдсан гал" Тюрийн Брэйкс гэж их лаг мэдрэмжтэй хоёр залуу байна, Ирландын фоок рок хамтлаг, би блогтоо өмнө нь хоёр дууг нь оруулж байсан. Ийм л байна. Түр баяртай.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...