Wednesday, November 14, 2012

Онол номер 23: Аз жаргал

"Аз жаргалын нууц бол эрх чөлөө. Эрх чөлөөний нууц бол зүрх зориг" -
                                                                                 Эртний Грекийн түүхч Тусидайдес 
Аз жаргалын нууц бол бүгдийг мэдрэх. Жинхэнэ утгаар нь мэдрэхэд энэ болгоныг хайрлахаас өөр аргагүй. Энэ болгоныг хайрлахын хажуугаар эдгээр мэдэрч буй мэдрэмжиндээ уягдахгүй байх, бүх зүйл эцэстээ хоосон гэдгийг мэдрэх, бүх зүйл эцсийн дүндээ яг байх ёстойгоороо, явагдах жам ёсоороо явж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх эрх чөлөө юм шиг санагддаг. Би эрх чөлөөтэй, чи эрх чөлөөтэй. Гэхдээ эрх чөлөөгөө эдлэхийн тулд хүн мэдрэмжээрээ амьдрах зүрх зоригтой байх ёстой. Мэдрэмж агуу, дэндүү баялаг учир. Гэхдээ тэр мэдрэмж ч эцэстээ зөвхөн эхний алхам, маш чухал ч гэлээ. Бүгдийг хайрлах ч юунд ч, хэнд ч үл уягдан мөч бүрийг алдалгүй амьдрах. Аз жаргал. Ер нь аз жаргал гэж юу вэ. Аз жаргалыг хүмүүс "Хэзээ нэгэн цагт ийм зүйл тохиолдвол би аз жаргалтай болно" гэж янз бүрийн зүйл боддог. Тэр нь боллоо ч хүмүүс аз жаргалтай болдоггүй төдийгүй "Тэгвэл одоо энийг л авчвал, хийчвэл, өөрийн болгочвол" гэж шунасан ч аз жаргалыг олдоггүй түүх давтагдана. Аз жаргалыг гаднаас биш, өөрөөсөө олох. Нөхцөл байдлаас биш яг одоогийн орчноосоо олох. Хэзээ нэгэн цагт биш, өнгөрсөнд биш, яг одоо л зөвхөн байгааг мэдрэх. Тэгэхэд л туйлын амар амгаланг эдлэж, тэр нь аз жаргал гэдгийг бас мэднэ. 

Аз жаргал бол бүхнээс чөлөөлөгдөх эрх чөлөө.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...