Wednesday, December 12, 2012

2012/12/12

Амтай нь ярихыг чихтэй нь сонсох, гартай нь бичихийг нүдтэй нь унших хэдхэн тоогоор өнөөдөржин бөмбөгдүүлэх юм биз дээ, амар байна уу гэж. Ингэж давтагдсан огноог бид дахин энэ яваа нас байтугай бидний үрийн үрсад, тэдний 100 дахь хойч үе ч үзэхгүй л болов уу. Бүр шинэ мянган гартал гэдэг чинь би тоондоо муу хүн цээжээр бодоход 988 жилийн дараа гэдэг мөн хол уу, хүний дундаж наслалтыг 65-70 гэж үзвэл? Дэлхий 988 жилийн дараа ямар болсон байх бол? 3000 онд бид бүгд яаж амьдарч байх бол? Хүмүүс бид ямар болсон байх бол? Матрикст амьдраал айн. Харин юун Нио, махан электрод болцон гэвтэж байвал яах уу хэхэхэ Байгалиа авч үлдэж чадсан байх уу, хамгийн чухал нь 3000 онд? Эсвэл шал өөр галактикт, шал өөр гариг дээр дахиал нэг гаригаа ямар нэгэн байдлаар бузарлаад шааж байх болов уу?! Хүн гэж харанхуй амьтан, дээрээс нь амьтны хамгийн ухаантай ч, хамгийн доод нь болох замдаа орчихсон гэжуугаа, нөгөө Кали юг буюу өвгөд эмгэдийн монголчлон хэлж заншиснаар "галав юүлэх" цөвүүн эринд нь бид амьдарч байгаашт, нээрээ. Галав юүлээд байхад та нар мэдээгүйм үү. Энэ цөвүүн эриний эхлэл МЭӨ 3012 оны 1-р сарын 14-нд буюу Кришна бурхан гэртээ харьсан өдөртэй дүйцсэн юм гэнэлээ. Уншихаар үнэн л дээ: муу нь сайнаас илүү, худал үнэнээс илүү, үгүйсгэл итгэл үнэмшлээс илүү, хуурмаг жинхэнээс илүү, үзэн ядалт хайраас илүүд тооцогдох болсон энэ цөвүүн, харанхуй галав юүлэх эрин юм гэсэн энэ эрин. Кришна бурхан энэ үеийн талаар хүмүүст хэлэхдээ үнэт зүйлс, идеалтай хүмүүст их хатуу, хүнд байх болно гэсэн гэдэг. Харин цаг нар улиралгүй усан их бороо орж эхлэх нь эрин дуусахын дохио болж, цэцэгнээс цэцэг, жимснээс жимс дэлгэрэхэд энэ эрин төгсөнө. Дараа нь Сатья юг буюу амгалан тайвны дээд Алтан эрин. Өмнөх их цэвэрлэгээ нь харин 432 мянган жил үргэлжилдэг тээ. Дээд буюу хайрлах, нигүүлсэх сэтгэл бус доод, адгуусан сэтгэл нь давамгайлна гэсэн үг байх, нийтэд нь харахад. Гэхдээ бас маш их хурц гэрэлтэй хүмүүс их байлээ, олон ч тийм хүмүүстэй учирч, таньж, хайрлаж, дурлаж явав, явжээн. Мянган бурхадын үе ирнэ гэж ээжээсээ сонсч байсан юм байна, манай өвөө ээжид ярьдаг байсан юм гэнэлээ. Тэр үе ойртсон гэж зарим нь хэлдэг, ялангуяа энэ болон бусад ертөнцүүдийн энергитэй ажилладаг хүмүүс. Амныхаа пянгаар ч юм уу, өөрөө бодож олоогүй шүү, тэр энергиудтэй ажилладаг хүмүүсийн жишээг энд өглөө. Энэ цөвүүн хар эринд арван мянган жилийн Алтан үе өгөгдөх ба түүнээс хойш бүх зүйл харанхуй мунхаг, шунал тачаал, худал хуурмагт умбахын гэсэн. Гэхдээ бүх зүйл бас тийм харанхуй биш. Хиндү шашинд энэ галав юүлэх эринийг үйлийн үрээсээ бүрмөсөн ангижирах, гэгээрэхэд хамгийн тохиромжтой, хамгийн эцсийн боломжийг олгосон онцгой үе гэдгийн байлээ. Хиндү судлаач эрдэмтэд тэр арван мянган жил үргэлжлэх Алтан үе нь энэ сарын 21-нд эхэлнэ ч гэж зарим нь үзэж байгаа сая олж уншлаа, маяагийн хуанли дуусахтай ойролцоо үед эхэлнэ гэж хэлж байгаан байна, товчдоо. Дэлхий шинэ ухамсарт, дээд шатны ухамсарт орно гээд байгаа нь хиндү шашны таамгаар нэг ийм. Сүүдэргүй бол гэрэлтэйг мэдэхгүй. Тэр их хурц гэрлийг авчрахын тулд 430 мянган жил харанхуйд умбуулах гэж. Эргээд 2012/12/12-рлуугаа ороход: дараагийн давтагдсан огноог хартал 988 жил гэсэн чинь энэ харанхуй үе дуустал 427 мянган жил гэдгийн хажууд ёстой инээдтэй санагджээн үү. За ер нь би хиндү шашинтай биш ч эртний түүх судрууд нь нэгийг бодогдуулдаг учир сонирхдог, уншдаг. Бас сая хиндү хуанли, маяа хуанлиг харьцуулсан нэг юм харснаа бас энд оруулсан нь энэ. Happy 2012/12/12, the last of the millinnium!

PS: Өнөөдөр Даррэн Аронофскийн "Амьдралын эх булаг" үздэг хэрэг ээ. Аль дээр татчаад үзэж амжихгүй байсын.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...