Saturday, December 15, 2012

онол номер 24: төгс байдлын тухай

There is no other perfection except for the present moment 
when the moment is felt exquisitely in all its multidimensional entirety.

хэн ч төгс биш. дээр нь хүн бүрийн төгс гэж үздэг зүйл нь өөр өөр. яахав тодорхой нийгмээс өгөгдсөн гоо сайхан ба хүний зан чанарын тухай нийтлэг ойлголтууд юуг төгс гэж үзэхэд бас нөлөөлдөг л дөө. өөрийнхөө төгс гэж боддог зүйлийг бусдаас олж харсангүйдээ гутрах, гомдох, цөхрөх биш, зүгээр л хүн бүр шал өөр өөр ертөнц гэдгийг, амдьралыг огт өөр линзээр харж, ойлгож, мэдэрдэг гэдгийг нь л санахад, тэр өөр өөр ертөнцийг бас мэдэрнэ гэдэгт нээлттэй байхад л болно. эцэстээ бидний амьдралд болж буй зүйлс туйлын нейтрал байхыг ч үгүйсгэшгүй. ззөвхөн бид түүнд хэрхэн, ямар реакц үзүүлж байна, юуг юу гэж ойлгож байна гэдгээс их зүйл шалтгаалдаг. бид ухаан орох цагаасаа юуг хэрхэн ойлгох талаар гадны ба дотоод кондишноор угаалгацан байдаг учир "болно", "болохгүй", "ёстой", "ёсгүй", "зөв", "буруу", "сайхан", "муухай", "эршүүд", "эмэгтэйлэг" гэдэг ойлголтуудаа үүсгэчээд, тэрүүгээрээ бүх зүйлд ханддаг, шүүдэг. тэр нь нийгмийн бүлэг бүлэгт өөр, соёл соёлд өөр, улс улсад өөр, нөгөө үнэт зүйлс, өөрийгөө тодорхойлохуй, өөрийн айдентити шүү дээ. нөгөө талаас амьдралд өмнө нь тогтсон ойлголтууд, зарчмуудаасаа гарах, тэднийг тэлэх шаардлага гардаг. өөрөө тэдгээрээ эвдэж чадахгүй бол тэр чинь эвдрэх, тэгснээрээ чи өөрөө ч уян хатан болох нөхцөлүүдийг амьдрал чамд өгдөг. харин төгс байдлын түлхүүр бол бүх зүйлийг байгаагаар нь, бүх зүйлийг зөвхөн яг тухайн мөчид нь мэдрэх, тэр мөчийг бүхэлд юутай хээтэй нь мэдэрч чадвал угаасаа бүх зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг. илүү ч үгүй, дутуу ч үгүй. яг байгаагаараа бүх зүйл төгс. төгс бусаас төгс зүйл ингэж үүсдэг байх нь.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...